
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 15 /ТАСС/. ОХУ-ын бүс нутгуудад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжлэх юм. Түүнчлэн цахимаар санал хураалт явуулахаас гадна, Донбасс, "Шинэ Оросын" оршин суугчид анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна.
Тус улсад цахимаар санал авах механизмыг ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ашиглаж байгаа ба 29 бүс нутагт явуулна. Цахим санал хураалтад оролцох баримт бичгийг нэгдүгээр сарын 29-нд хүлээн авч эхэлж, гуравдугаар сарын 11-нд дуусжээ.
СЕХ-ны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр, 4 сая 787 мянга орчим сонгогч сонгуульд цахимаар оролцох хүсэлт илгээжээ. Цахим санал хураалтын дүнг хоёр үе шаттайгаар гаргана.
ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд 2008 оноос хойш анх удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна.
Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж байгаа Владимир Путин нар юм. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Байден дахин сонгогдож дайныг үргэлжлүүлж цөмийн дайныг үүсгээсэй. Угаасаа америкийн ардчилсан намынхан дайныг үргэлжлүүлэхийг их хүсэж байгаа.
Ямар дайн бэ,,,оркоо,,,
Сталин 30 жил төр барьсан ! Путин 31 жил төр барьж давах гэж байна ! 24 дэхь жил дээр нь духанд нь хяналтын буудлага хийчих аавын хүү укриан болон бүхэл баруунд байхгүй байгаа юм ! Оросын дарангуйлагч Путин 100 наслах болтугай !
ene PUTING zailuulbal Orosoos hen ni yadag yum be?....Ygaasaa orosyyd chini ylas toriin syyri saitai saihan ard tymen suu dee!!!
Сонгуулийн дүн гарахад Путин ялагдсан байх болно.