
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024.03.12-ны өдөр “......банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус мэдээллийг шалгахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл3
Жинхэнэ евро ямар хэлбэр дүрс зурагтай байдагийг мэддэггүй оркууд шууд мэхлэгдэх юм байна.
хуурамч мөнгөчдийг шууд цааз. яриад байх юм байхгүй
нормандия бургундия шампань гаскония прованс гэх мэтээр александр дюмагийн зохиолд гардаг францын муж гүнгүүдийн нутгийн нэрээ орсын хот ОДЩССИЯ мужийн хот сууринг нэрлэн өөрийн францын харяат газрууд болгожээ өмнө говьд хятадын нэртэй газар нутаг байдаг гэж сонинд гараа биз дээ