
НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 26 /ВВС/. Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм. Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ ба БНХАУ Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай АНУ-ын санаачилсан тогтоолд хориг тавьсан юм. Уг тогтоолд нэн даруй гал зогсоох уриалгыг ХАМАС-ын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах асуудалтай холбож авч үзсэн байна. Даваа гарагт баталсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улсууд санал болгожээ. Энэ удаад АНУ тогтоолд хориг тавиагүй нь Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагааны асуудлаар Вашингтон, Израил хоёр санал зөрөлдөөнтэй байгааг харууллаа.
Тухайлбал, Газад амиа алдсан энгийн иргэдийн тоо өссөөр байгаатай холбогдуулан Америкийн эрх баригчид Израилыг шүүмжилж байна. Одоогийн байдлаар, Газын зурваст 32 мянга гаруй хүн амиа алдаад байгаагийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд юм. Түүнчлэн Газын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж байгаа тул хүмүүнлэгийн тусламжийг илүү их хэмжээгээр нэвтрүүлэхийг АНУ-ын зүгээс Израилд уриалсаар байв.
Хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд Израил саад учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгчид буруутгаж байгаа бол “НҮБ-ын агентлагуудын ажилтнууд хүнсний тусламжийг хуваарилан түгээж чадахгүй байна” гэж Израилын эрх баригчид няцаажээ. Аюулгүй Зөвлөлийн шийдвэрт хориг тавихгүй гэсэн Вашингтоны шийдвэр гарсны дараа Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Бид үргэлж тов тодорхой байр суурь баримталсаар ирсэн бөгөөд гал зогсоох нь барьцааны хүмүүсийг суллах талаарх тохиролцооны нэг хэсэг хэмээн үзэж байна” гэлээ.
"АНУ түдгэлзэх шийдвэр гаргасан нь ХАМАС-ыг зэмлэн буруушаасан үг хэллэг тогтоол байгаагүйтэй холбоотой, гэхдээ уг баримт бичиг нь гал зогсоох ба барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлууд хоорондоо харилцан уялдаатай гэсэн бидний байр суурийг тусгасан байсан” хэмээн Ж.Кирби тайлбарлажээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Дэлхийг захирагч Ротшилдын гэр бүлийнхэн 500 триллион долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн бүх улс орнуудад өмчтэй байдаг. Дэлхийг захирагч Ротшилдын гэр бүл НҮБ, НАТО, ОУВС, ЕХ-г санхүүжүүлдэг.
Израйль гэж улс байгаагүй гэх юм үнэн үү
2000 жилийн өмнө Иүдей буюу одоогийн Израйль гэж улс байсан. Гэхдээ тэр үед яг одоогийнхтойгоо адилхан хавь ойрын улсуудруу дайн өдөөж алж хяддаг байсан учир хавь ойрын улсууд нь нийлж байгаад Иүдей улсыг устгаж иргэд нь дэлхий даяар дүрвэн зугтааж төр улсгүй 2000 жил тэнүүчилсэн хүмүүс. Д2Д үед нацист Германы геноцидид устаж дуусах гээд байхад нь Оросууд аварч улс болгож өгсөн юм. Гэтэл Израйльчууд улс болонгуутаа дахиад л хавь ойрноо алж хядан тувт дайн дажин хийж байна.
ГИТЛЕР БҮХ ЕВРЕЙ ХҮНИЙГ УСТГАСАН ЮМ ЧИНЬ ЯМАР УЛС БАЙХ ВЭ СТАЛИН ИЗРАЛИЙГ БАЙГУУЛСАН ГЭДЭГ АМЕРИКАД ИХ МӨНГӨТЭЙ ЕВРЕЙ ДҮҮРЭН АМЕРИЙН АРД ТҮМНИЙГ БООЛЧИЛДОГ ГЭСЭН БИЗ ДЭЭ ЗАСГИЙН ГАЗАР КОМПАНИУД НЬ ЕВРЕЙЧҮҮД ГЭНЭЛЭЭ ЕВРЕЙ НЬ ОРСОО БАС АД ҮЗЭЭД БАЙГАА ЮМ БИШ
yychilaarai!!!bas izrialiin byryy gej heleh bolomjgyi ee!!!ene ylas baigaa chagt ard tymen ni amar amgalan amidrah erhtei,Palistiniin arabyyd ygiin alan hyadagchid eersdeesee gargasan yildeldee eersdee byryytai!!!olon ch ydaa ene hoyor ylas da&itsan yum bilee......yyniig ta bid nar medeh ch saardlagagyi ee!!!