
Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024.03.25-ны өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч 8 удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоон, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл5
угжны мөнгө өг!
Ингэж дарамталсан тохиолдолд хариу арга хэмжээ авч өөрийг нь алчихсан байхад ямар хариуцлага хүлээх вэ?
Маамхуу болно
Ийм алнуудын танхайрахад нөхцөл боломжийг нээж, өөгшүүлж буй дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгон устгах шаардлагатай. Энэ ал дахиад ч олон удаа балмад танхай үйлдэл гаргаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулна. Бид нийгмээ ийм алнуудаас цэвэрлэх ёстой.
Гэмт этгээдийн нэр ус, зураг хөргийг тодорхой бичихээс юунд нь дургүйцээд байдгаа хууль дүрмийн дагуу мэдээлнэ үү.