
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд оролцлоо. Улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тавих уг зам нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн 89.13 км хатуу хучилттай автозамын ажлын нэг хэсэг нь юм.
Замын бүтээн байгуулалтын ажлыг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ жил Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлэн 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шав тавих ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Өнгөрсөн дөрвөн жилд Баян-Өлгий аймагт 580 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын Их Хурлаас 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөгтэй 59 арга хэмжээг 2024 онд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр баталсан. Үүний нэг нь энэхүү автозамын бүтээн байгуулалтын ажил юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө. Түүнийг дагаад сум орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэж байна хэмээн онцлов.
Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият: Энэ замын ажил нь Баян-Өлгий аймаг төдийгүй Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц бүтээн байгуулалт юм. Энэ зам баригдсанаар Даянгийн боомт, мөн Сыргаль, Хотон, Хурган нуурын чиглэлд гадаад, дотоодын жуулчид саадгүй зорчдог болох юм хэмээлээ.
Мөн өдөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өлгий сумыг тойрон гарах 18.82 км зам, 201.08 метр урт бетон гүүрийн ажил дуусч, ашиглалтад хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл3
Зандангахай хасагуудыг засмал замаар барьцаалан шахаж сонгуулийн сурталчилгаагаа хийж явна.Хогийн тэнэмэл гахай чинь..
ардын нам эрдэнэтээс гараагаа эхэлж нэр төртэй болох анхны төмөр замаа эхлүүлж түүхэнд нэрэээ үлдээх гараагаа анх ардын нам гаргах ёстой төмөр замаа ард түмнийхээ хүчээр "" дугуйн дээрх там ""кино шиг хурдан тавьж эхлээчээ сонгуульд шууд ялахыг бодоочээ
Уучлаарай, Монгол улсын баруун хэсэг ховдын хязгаарыг хэт их гадаадын хөрөнгө оруулж хөгжүүлэх гэж байгаа тун аюултай. Ховдыг 1912 онд Хатанбаатар Магсаржав чөлөөлөх байлдаан хийсэн. Хятад хэзээнээс ховдын хязгаарыг Монголоос таслаж авах гэсэн далд санаатай байсан. Одоо барьж байгаа дэд бүтэц нь шууд утгаараа цэргийн хүчээр эзэлж авах гэсэн байгууламж мэт харагдана. Хятадын мөнгө ямар нэг байдлаар Монгол улсад аюул тарих магадлал өндөр шүү.