
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Туяа” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Рахадын Бавуудорж,
- Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Санжаагийн Даваажав,
- Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх инженер Цэрэнжидийн Дэнсмаа,
- “Бүтээлч үйлс” хувьцаат компанийн ерөнхий захирал Мядагийн Нэргүй,
- “Монланс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дорждэрэмийн Баасан,
- Монголын ажил олгогч эздийн холбооны ахлах зөвлөх Доржсүрэнгийн Бадарч,
- “Сор кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Мангалжавын Эрдэнэтуяа,
- Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Дүгэрийн Алтанцэцэг,
- “Баялаг Өлзий” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Жамбалын Өлзийбодьжав нарт хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Шилмэл загвар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зохион бүтээгч Шархүүгийн Оюун,
- “Говь” хувьцаат компанийн хялгас ялгах машин баригч Дашдондогийн Эрдэнэбилэг,
- “Эрдэнэт хивс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Ойдовын Нямдэлгэр,
- “Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Далхжавын Жаргал,
- “Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдолчин Цангилагийн Минжмаа,
- “Бест шүес” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Баастын Түвдэнням,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Интерпресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эх бэлтгэлийн дарга Дуламжавын Цэнд-Аюуш,
- “Монпеллетс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн дарга Бүүвэйбаатарын Жаргалсайхан,
- “Натурал текстайл групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очиршаравын Мөнхцацрал,
- “Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдлын технологич, цехийн мастер Дашдондогийн Өнөрнасан,
- “Батдүмбээ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Доржийн Эрдэнэцогт,
- “Агни” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зураач Нямаагийн Зоригт,
- “Нобелмир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Сумъяагийн Шинэбаяр,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Блю скай кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэр хариуцсан ерөнхий инженер Адъяагийн Энхбаяр,
- Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны тэргүүн, “Танан зүү” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Чулуунхуягийн Энхзаяа,
- “Мон мяндас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мастер Гончигийн Оюунчимэг,
- “Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах хэвлэгч Нямаагийн Сүхтулга,
- “Сноу филдс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ээрэх машин баригч Ганбаатарын Золзаяа,
- “Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн загвар зохион бүтээгч, дизайнер Өсөхбаярын Халиунаа,
- “Цэц зам пласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрлэлийн менежер Алтанцэцэгийн Чимэд,
- “ОБ Пластик” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварчин Баттөмөрийн Ядамцоо нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Сэтгэгдэл22
Өгөх хүнд харамлахгүй шагнал өгөх юмаа.Дэмжлэггүй хүн болзол хангаад ч авахгүйэн
90 оноос өмнөх хөдөлмөрийн баатар, гавъяатууд бол улсдаа хөдөлмөрлөж эх орноо хөгжүүлж байсан жинхэнэ баатрууд. 90 оноос хойших баатар , гавъяатууд бол өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж хувиа бодож довоо шарлуулагсад. Тиймээс заавал шагнах гээд байгаа бол " хувийн хэвшлийн баатар , гавъяат " гэж тодорхойлох хэрэгтэй.
ГАНЦЭЦЭГ ГЭНЭ ЭНЭ ХҮНИЙ ТУУЛСАН ЗАМ, ҮҮХ ТҮҮХ НЭГ ӨДӨР ЯРИГДАХ БАЙХ ДАА?
Ene hun shagnal garduulhaac uur ajil hiihgui yumaa tolgoi n hurehgui chadvargui yumaa
Deerh komentchin hun mash buruu oilgolttoi yavaa um bn. Delhiin Dain unuudur uygaar dutagdaj yalagdal huleeh geed buig medeh uu? Zevsgiin SUM dutagdsnaas bolj bn. ANU-nii uildverlel HEREGTSEE-GEE guitsej chadahgui bn. Oros Hoit So, Iran zergees avch baigaad zogsloo. Manai Euk endee sum uildverleh ajliig mash amjilttai udirdaj baigaa.
NUB-iin Inder deerees Enhiig Erhemlen Sahih Mongoliin Ih Amar Amgalangiin Concept-iig busad Uls Oron dagasugai gesen Utga buhii Tuguldur Tunhaglalaa manai Euk192 gishuun orond handan zarlaad baigaa. Udguu uuniigee BACKUP bolgoh ajilbaruud deer suuj bn geh meteer 2-hon ajiliig ni end durdav.
Terbum Mod, Hunsnii Auylgui Baidaliin Huvisgal ch Delhiin TERGUULEH chigleliin BODLOGIIN NEG HESEG sh dee. Gants manai ulsiin DOTOOD bodlogo BISH. Edgeer deer 2,3 huvaagdaj delhiin uls ornuud uzeltsdeg um sh dee. Asar AMARGUI. AJIL. Mun SANHUUGIIN talaar ni iluu metgeltsen jaahan SANHUUJILT olj avdag um. Jisheelbel ANU ni Climate Change-iig hariutsaj baisa, manaid ch irj baisan John Kerry-g devshuulen zailuulsan baidag. Podesta-g orond ni tomilson geh meteer asar URSULDUUNTEI yavdag um. Iimd uy ch medehgui baij Euk-uu bitgii jijigruulj soliorch bai. Hundetgeltei Hand !!!!!!!
Ноос ноолуурын едерлег болоод байна уу яасан бэ хувалзнуудаа Баатар гээд бхаа одоо болиочээ онигоо шиг санагдаад бх юм
Дэлхийд Хойд Солонгос Монгол хоёроос өөр ингэж төмөр зүүж өгдөг улс үйлдсэн нь үү!!! Үлдсэн бол хэлж өгч туслаач!!! Ичээд хань хайж байна ккк
Социйн үёд с а ахуйд ажиллаж байсан тракторч комбайнчид хамгийн доод тэтгэвэр тогтоолгож хөдөлмөрөө үнэлүүлсэн юм байхгүй биёгүй болоод эрт нүд аних юм да бодмоор юмаа
Трактор комбайн барьж байгаад тэтгэвэртээ гарсан улсийн тэтгэвэрийг нэмэлдээ хүнд ажил хийж байсан бүгд биёгүй болоод өнгөрлөө
Социйн үёд с а ахуйд ажиллаж байсан тракторч комбайнчид хамгийн доод тэтгэвэр тогтоолгож хөдөлмөрөө үнэлүүлсэн юм байхгүй биёгүй болоод эрт нүд аних юм да бодмоор юмаа
Даваажавт баяр хүргэе!!
Гутамшиг, хорвоогийн элэглэл
Анхных гээд ТВ р буруу хэлжээ, Амгалан баатар, Гүнжинлхам баатар гээд бгаа. Амжилт
Анхных гээд ТВ р буруу хэлжээ, Амгалан баатар, Гүнжинлхам баатар гээд бгаа. Амжилт
Дайснаа устгаж алж эх орноо хамгаалсан хүнд л баатар цол өгмөөр юм энэ хөдөлмөрийн баатар ч гэх шиг 🤡 цолоо энн тэрээ болиооо
Бадарч дүүдээ баяр хүргэе. Насаараа хөнгөн үйлдвэрийн төлөө төрийн төв байгууллага, олон улсын, хувийн хэвшилд ажилласан хүн. Шагнал нүдээ олжээ,
Ганцэцэг захиралд Монгол улсын Хөдөлмөрийн баатар болсонд нь баяр хүргэж амжилт хүсье. Улам их амжилт, 2000-аад оны эхээр шинэ үйлдвэрээ барихаар эхэлж зураг төсөлдээр хамтран ажиллаж байсанг эргэн дурсаж байна.
Энэ хүүхнийг хятад нөхөртэй байсан гэж яриад байх юм үнэн үү.
Энэ хүүхнийг хятад нөхөртэй байсан гэж яриад байх юм үнэн үү.
Энэ хүүхнийг хятад нөхөртэй байсан гэж яриад байх юм үнэн үү.