
(Цуврал нийтлэл-1)
Цар тахал бидний байгаа байдлыг үнэн нь шалгаж ямар байх ёстойг хэлээд өгсөөн. Энэ бол яалт ч үгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байсан гэж бодъё. Гэтэл манай бодлого, засаглалтай шууд холбоотой “ЖДҮ, БЗС, ХБ-ны хэргүүд, Үер усны сүйтгэл, Нүүрсний хулгай, Шатахууны хомсдол, Цахилгааны хязгаарлалт, Ногоон автобусны хэрэг, Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, стандартгүй барилгажилт, Хий тээвэрлэгчийн ослын хөнөөл, Зудын гамшиг” гэх зэргээр ар араасаа хөвөрсөн дуулиан шуугиан, хүндрэл бэрхшээлгүй нэг ч өдөр өнгөрсөнгүй! Энэ бүхний уг учигт өнөөх л АВЛИГА гэдэг БАС НЭГ ЦАР ТАХАЛ байсаар л...
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд "5Ш” ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч "Transparency international" байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс 2023 оны байдлаар 180 улсаас 121 -рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс 5 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ.
УИХ 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож эхэлж байна. Энэ АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна? Манай ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖГААС л болдог гэдгийг хүмүүс ойлгочихоод байна. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлдэг БОДЛОГО, уг бодлогыг тунхаглаж хэрэгжүүлдэг ШИЙДВЭР ГАРГАГЧ нартай л холбоотой болж байна!
Тэдэнд ийм тогтолцоо нь ашигтай байгаа учраас өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол ч өөрийн эрхгүй төрж байна. Бидний ажил амьдралын бүхий л цэгт халдварласан АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ шат шатанд шигсэн АВЛИГАЧДЫН ДАВХАРГА болон хөгжиж дэвжихдээ бүр шүүх, цагдаа, прокурорынхныг өөртөө элсүүлж, хүссэн зоргоороо асуудлаа шийдүүлж чаддаг болжээ.
АВЛИГАЧ нар эх орны маань баялгийг их наядаар нь цөлмөж, гэр орондоо хэдэн арван тэрбумаар нь хадгалж, бүр оймсондоо хэдэн саяар нь чихэж, олон тансаг хауснуудаасаа гадна олон зуун орон сууц худалдан авч өндөр үнээр түрээсэлж, гадаадын өндөр үнэтэй зочид буудал, амралтын газруудад амарч зугаацаж, үүндээ ч ханаж цадалгүй үр хүүхдүүдээ улсын мөнгөөр гадаадад сургаж, дураараа дургиж, зоргоороо ААРХСААР...
АРД ИРГЭД маань авлигачдын банк, банк бус зэрэгт орон нууц, хашаа байшин, унах унаагаа 20-30-хан хувийн үнэлгээгээр барьцаалж сар бүрийн өндөр хүүг нь төлж чадахгүйгээсээ болж хураалгаад амьдрах орон гэргүй, амьжиргаагаа залгуулах унаа тэрэггүй болсоор...
Эд хөрөнгөгүй нэг нь эцэг эхээсээ өвлөж авсан үнэт эдлэл, алт мөнгөн ээмэг бөгжөө авилгачдын сүлжээ ломбардуудад 2 долоо хоногт 6-9%-ийн хүүтэйгээр хоногийн хоол залгуулах төдий хэдхэн зоосонд барьцаалж, эгүүлэн авч чадахгүй орхисоор...
Бүр ядмаг нэг нь хүнсний мухлагаас талх таллаж, гурил будааг граммалж авсаар...
Ихэнхи ид хөдөлмөрийн насны залуучууд эх орноосоо дайжиж гадаадад боолын хөдөлмөр эрхэлж ар гэртээ хоолны мөнгө арай чүү л залгуулсаар...гэх мэтээр тоочоод баршгүй түмэн зовлонг ард иргэд маань үүрсээр, ТУЙЛДСААР... ЭХ ОРОН МААНЬ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРСООР ...УЛАМ Л ХОЛ ХАЯГДСААР...
“Монголын эдийн засгийн форум-2024” 2-р сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсөн бөгөөд энэ Форумд танилцуулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй зарчмын хэдэн чухал асуудал гарсан учраас би зөв зүйтэй гэж үзэж буй байр сууриа илэрхийлж нийтлэл бичсэн юм.
Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэсэн үүднээс тодорхой саналаа дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ!
Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй улс орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна. Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжил дэвшилд хагас зуун жилийн дараа хүрнэ гэж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Өнөөдөр бусад улс орон Саран дээр суурьших, Ангараг гаригийг эзэмших, Хиймэл нар хийх, Хиймэл оюун бүтээх, Цахим эдийн засгийг хөгжүүлэх талаар шаргуу ажиллаж байна. Иймээс эдгээр давшингуй хөгжиж буй зарим орны туршлагыг судлах явцад олж мэдсэн хөгжлийн бодлогын зарчмын хэдэн тулгуур асуудлын талаар өнөөгийнхөө боломжийн хэмжээнд ярьж таниулж, надтай адил бодол санаа, мэдлэг мэдээлэл, сэтгэл зүтгэл, зорилго тэмцэл нэгтэй байгаа хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшилд гол хариуцлага хүлээх ёстой ТӨР, ЗАСГИЙН УДИРДАГЧ нарт өргөн мэдүүлж, үр дүнтэй шийдэл, шийдвэр гаргаач гэж шахаж шаардсаар ирсэн.
Бид ийнхүү хурдтай хөгжиж буй бусад орны туршлагаар бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх ДАВШИНГУЙ, ДАЛАЙЦТАЙ, ДААЦТАЙ хөгжлийн бодлогод (Бүсчилсэн хөгжлийн бодлого ч үүний нэг чухал хэсэг) шилжих аваас эх орон маань үсрэнгүй хөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтай улс болох бүрэн боломжтой.
Иймээс би улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хүндрэл, бэрхшээлийг давж гарах гарц, шийдлийг олох, цаашид эх орноо эрчтэй, хүчтэй хөгжүүлэх асуудалд сэтгэл, оюунаа дайчлан эдийн засагч хүний хувьд бодол санаа, шүүмж дүгнэлт, гарц гаргалгааны санал бүхий цуврал нийтлэл бичье гэж бодсон юм аа.
Үргэлжлэл бий...
УИХ-ын Дэд Дарга С.Одонтуяа
Сэтгэгдэл25
Уучлаарай, Монгол улсын баруун хэсэг ховдын хязгаарыг хэт их гадаадын хөрөнгө оруулж хөгжүүлэх гэж байгаа тун аюултай. Ховдыг 1912 онд Хатанбаатар Магсаржав чөлөөлөх байлдаан хийсэн. Хятад хэзээнээс ховдын хязгаарыг Монголоос таслаж авах гэсэн далд санаатай байсан. Одоо барьж байгаа дэд бүтэц нь шууд утгаараа цэргийн хүчээр эзэлж авах гэсэн байгууламж мэт харагдана. Хятадын мөнгө ямар нэг байдлаар Монгол улсад аюул тарих магадлал өндөр шүү.
ЗАЙЛ. ОДОО БОЛСОН АВГАЙ ГУАЙ
балай шахуу юм даа
Хоёр сонгогдсог бүх гишүүд зайл. Хаан юмуу заан юмуу? Сонгууль дөхөөд ирхээр бүгд ухаантай болоод. Ээлжтэй дугаартай байя!!! Бүү сонго сонговол сөнөннө. !!! АНХААР бүү сонго !!! Чи хөгжүүлсэн үү?
Гадаадын гар хөл болсон хүмүүсийн төлөөлөл яах аргагүй Улсын их хурал дотор бий. Ийм учраас их хулын гишүүдийг ахин дахин сонгох хэрэггүй.
маш зөв шүү Одонтуяа, чиний хувьд бас эдийн засагчид дэмжинэ. гол нь гаргалгаа, бодит зүйлийг л дэвшүүлж тавиарай. Эхбиш эрүүл саруул ухаантай гэж бодож байна таныг
Монголыг хэт гадаадын бодлогоор удирдаж ирсэн. Одоо яагаад ховдын хязгаарт хятадтай холбосон зам бариад байна вэ? Монголын баруун хэсгийг тасдаж авах гээд хятад яагаад 1912 онд зүтгэсэн бэ? Хятадын бодлого маш зөөлөн бөгөөд 100 жил 100 жилээр аажмаар хэрэгжиж байгаад нөхцөл бүрдсэн үед гэнэтийн цохилт өгч өөрийн бодлого биелүүлдэг. Монголын газрын зургийг хар. Ховдын хягаарт сонирхол нь байгаа улын тоонд Казакстан хүртэл орно. Хятадын монголыг боож хааж хязгаарлах алсын бодлого нь ховдын хязгаарыг салгаж авах юм. Ховд бол Монголын хязгаар нутаг болохоос биш баруун бүсийн төв огт биш. Ховдыг цэргийн хүчээр Монгол улс хамгаалж авч үлдэх эсэхийг цаг хугацаа харуулна. Бид цэргийн хоёр тойрогтой байх ёстой. Улаанбаатарын цэргийн тойрог, Завханы Улиастай хотын цэргийн тойрог гэсэн хоёр том стратегийн төвүүд байх хэрэгтэй. Баруун ховдын хязгаар нь байгалийн хамгаалалт болж байх учиртай болохоос биш гадаадын хөрөнгө оруулж хөгжүүлэх газар нутаг арай биш юм.
маш зөв шүү Одонтуяа, чиний хувьд бас эдийн засагчид дэмжинэ. гол нь гаргалгаа, бодит зүйлийг л дэвшүүлж тавиарай. Эхбиш эрүүл саруул ухаантай гэж бодож байна таныг
хөгжсөн юм байхгүй ээ, доороо л хий эргээд байна, бас 2-3 алхам ухарсан ч байж магадгүй зарим талаар ... нам гэдэг мафи , дээр нь авилга гэдэг тахал 2 хөгжүүлэхгүй байна
Chi ch gesen yalgaagui dee.
өөрөө зайл
Монгол хөгжихгүй байгаа нь Одонтуяа мэтийн боловсролгүй авгайчууд УИХ-д сууж байгаатай холбоотой. Өнгөрсөн 4 жилд та эх орон ард түмэндээ дорвитой юм юу хийв? өөрөөсөө асуу? үсчинд очин үсээ засуулна. Ордонд орж баахан улс төржинэ. Таны эрдэм тэр. Тиймээс зүгээр одоо наад ордноосоо яв.
мэджхгүй юм усан цахилгаан станц барина хөшөөтийн уурхай хар зам одоо хил давсан зам тавина гурван сая жуулчин ирээд ховд аймаг үлдэх үү үүний оронд өргөн төмөр замаа хойгуур хөвсгөл увс завхан хяргас нуур ховд оруулж хил рүү ямарч зам барихгүй баймаар юм явбал шороон замаар явна биз ОЛОО ХАР ЗАМ БАРЬСАН БИШ ХААЛ БОЛ ХААНА ГАДААДЫНХАН ЯВЖ ЮУ ХИЙЖ БАЙГАА НЬ МЭДЭХГҮЙ ТҮМЭН САЯ ХЯТАД ОРУУЛЖ ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ХЯТАДТ АМЬДРАЛ САЙНДАА ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭЭ ЗАХ ДЭЭР ЗАРААД ЗОГСОЖ БАЙГАА ЮМ УУ
Монгол улсын аюулгүй байдлыг бодвол бид хилээр цэрэг арми оруулах ямар нэгэн зам барилга бариад байх нь маш буруу. Цэрэг стратеги талаас ярьвал ховдын хязгаарыг хятадад алдвал Монгол улс бүслэгдэнэ.
Хятад зүгээр нэг усан цахилгаан станц барьж өгөхгүй. Бас зүгээр нэг зам барьсан биш. Монголын бодлогоор хөгжүүлж байгаа гэхэд арай биш, хятадын бодлогоор ховдын хязгаарт дэд бүтэц барьж байна.
Цэндэнпилд хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаад ирэх гэхээр Цэндэнпилийг цагаатгана гэж тэмбүүрсэн вгай мөн үү
hugjihuus ungursuun, gaigui humuus garch irtel yadaj uhrahgui baih yumsan
Монгол хөгжөөгүй харин авлигдаа идэгдэж сүйрсэн улны улс болсон!
Монгол улс хөгжихөд маш амархан. Үүнийг заавал эдийн засагч мэргэжилтэй байж ойлгох шаардлага байхгүй. Зүгээр л наад шүүх засаглалаа шүүрдээд цэвэрлэчих. Хөгжилд шаарадалагатай бусад ажлуудыг нь Оюун-Эрдэнийн засгийн газар эхлүүлчихсэн байгаа. Авилга, хулгай луйврыг илрүүлж чадаж, байна, нийтэд ил болгож чадаж байна. Гагцхүү шүүх л шударга байж чадахгүй байна шүү дээ. Тэр саран дээр амьдрах хүмүүс нь тэндээ амьдарна л биз. Бидэнд хамаагүй. Бид харин алдагдсан бүх боломжуудаа эргүүлэн авч, эх орноо богино хугацаанд хөгжүүлж чадаж байвал барав
дэлхийн алуурчин чингэс хааны үе үеийн адуу малын хулгайгаар харанхуй шөнөөр хулгай хийж дасгалжсан монгол хулгайчдад хөгжил хэрэггүй байгалын баялаг ард түмнээ мөлжиж байвал болоо
Mongol uhernuudee ehleed hulgaich naraa ih hurald songohoo bolichoh tegeed hulgaich naraa shorond hiichih tegvel ta nar hogjino hulgaich songochihood hogjino gevel ulger bolohiig 30jil harlaa hulgaichiig hulgai hiij bgaad neg odor boliod uls ornoo hogjuuldeg gej bodoj bgaa bol uheriin shinj hulgaich tordog hulgaigaa uhtlee hiideg hulgaichaaraa togsdog yum shuu
Пилатова авгайг цагаатгана гд баярлаад гүйж бсн тэнэг гүгиа. Ардчилал чухам Цэдэнбал Пилатова авгайн тогтоосон дэглэмийн эсрэг бсн гдгийг ойлгоогүй мэдээгүй болтой, ирваа гичий
sonsgol geech togloomoor bugd garaad yvsaan , iim huulitai uls avilga bhgui bolno gej yriad yahav dee ! hu
Ter nutgiin huu teevriin saidtaigaa yridaa , sayhan unuu setguulch Munhbaysgalang nutagtaa zalaad baahan surtchilgaa hiij bail uu ? ter hun l shiidej uguu bizdee .
За за баярлалаа эх орноо амаараа үсрэнгүй хөгжүүлсэнд тань. Одоо ЗАЙЛ !!!