
Энэ оны 3-р сарын 22-ны өдөр буюу Исламын шашны Наурызийн баярын өдөр Москва хот орчмын Красногорскийн “Крокус Сити Холл” танхимд Оросын рок хамтлагийн концерт үзэх гэж ирсэн 6000 үзэгчдийн эсрэг алан хядах ажиллагаа явагдав. Крокус танхимын гадаах автомашины зогсоол дээр “Рено” маркийн цагаан өнгийн суудлын автомашинаас 4 хүн гарч ирээд концертны заалыг чиглэн явжээ. Тэдний гурав нь автомат буугаар зэвсэглэсэн, нөгөө нь гартаа бензинтэй канистр барьсан байлаа. Алан хядагчид хагас цагийн турш “Крокус” танхимд байсан олон зуун хүмүүс рүү автоматаар шүршиж, танхимыг шатаасан юм. Энэхүү балмад халдлагын дараа 137 энгийн иргэн амь үрэгдэж, 182 хүн шархдсан нь тогтоогджээ.
Энэхүү алан хядах ажиллагааг хэн зохион байгуулсан тухай дэлхийн хэвлэл мэдээлийн агентлагууд гурван төрлийн таамаглал дэвшүүлж байна. Үүнд:
Нэгд, Энэхүү алан хядах ажиллагааг “Исламын улс” хэмээх байгууллага зохион байгуулсан.
Хоёрт, Энэхүү ажиллагааг Оросын тусгай албаны ажилтнууд өөрсдөө санаатайгаар үйлдсэн.
Гуравт, Энэхүү ажиллагааг Украины тал явуулсан. Эдгээр гурван таамаглалаас “Исламын улс” хэмээх байгууллага энэхүү аллагыг үйлдсэн гэдэг нь бодитой болж ирж байна.
АНУ болон өрнөдийн тусгай албадууд “Орос Улсад ойрын үед исламын алан хядагчид алан хядах ажиллагаа явуулах гэж байна” хэмээн Оросын эрх баригчдад анхааруулж байсан боловч Путин “Энэ бол өрнөдийн Орос улсыг бутаргаж нэгдсэн байдлыг бусниулах гэсэн башир арга” хэмээн үл тоож мэдэгдэл хийж байв. Харин өрнөдийн улсууд Оросын Москва болон бусад том хотуудад амьдардаг өөрийн улсын иргэдээ анхааруулж байсны хүчинд өрнөдийн иргэд аллаганд өртөөгүй аж.
Тэр өдөр “Крокус” танхимд иргэд тоглолт үзэхээр олон мянгаараа очиж байхад орох хаалганы дэргэд ямар ч хамгаалалт байсангүй. Росгвардийнханаас нэг ч хүн үзэгдсэнгүй. Цагдаагийн газраас нэг ч цагдаа харагдсангүй. Бүтэн хагас цаг алан хядах үйл ажиллагаа явагдаж дууссаны хойно буюу бүтэн нэг цагийн дараа Росгвардийнхан ирсэн нь туйлын хариуцлагагүй хэрэг байлаа. Росгвардийнхан “Крокус” танхимаас ердөө гучхан минутын зайтай газар байрлаж байжээ.
Москва хотын Шүүх 3-р сарын 25-ны өдөр аллага үйлдсэн гэх 4 сэжигтнийг баривчилсан. Энэ дөрвөн хүн бол тажик үндэстэн Далержон Мирзоев, Муродали Рачабализоде, Мухаммадсобиру Файзов, Шамсидин Фаридуни нар юм. Энэ дөрвөн хүнийг Брянскийн ойролцоо машинтайгаа явж байхад баривчилжээ. Тэд Украин руу явахыг завдсан хэмээн Оросын хэвлэл мэдээллээр зарласан. Брянск бол Беларусийн хилд арай дөхөм нутаг билээ. Исламын алан хядагчид тусгай хүчнийхэн дүүрэн хөлхөлдөж байгаа баруун зүг Украины хил рүү явна гэдэг санаанд багтамгүй явдал юм. Хэрэв Исламын алан хядагчид зугтлаа гэхэд өмнө зүг рүү Грузин, Казахстан руу зугтах нь мэдээж байлаа. Тэндээсээ Иран, Пакистан руу явах нь мэдээж баймаар юм. Шүүх дээр эдгээр 4 сэжигтнийг ихэд хүндээр зодсон байдалтай авчирчээ. Мирзоевын хүзүү гэмтсэн, Рачабализодегийн нэг чихийг огтолсон байв. Энэ хоёр нь буруугаа хүлээсэн гэсэн. Эдгээр дөрвөн сэжигтний хоёр нь орос хэл мэдэхгүй байсан тул орчуулагч авчирчээ.
Сэжигтэн Мирзоев Оросын Новосибирск хотод амьдардаг, 32 настай, эхнэртэй, 4 хүүхэдтэй. Муродали 30 настай , эхнэртэй, хүүхэдтэй. Шамсидин Фаридуни 25 настай, эхнэртэй, 8 сартай нялх хүүхэдтэй. Фарудин “Крокус” танхим байрладаг Москва орчмын Красногорскд ажилладаг байжээ. 19 настай Мухаммадсобир Файзов маш их зодуулсан, нүд нь мултарч сохорсон, тэргэнцэр суулгасан байдалтай авчирчээ.
Энэ тажик залуу Оросын Иванов хотод амьдардаг, тэр хотдоо алдартай үсчин байсан ажээ. Оросын тусгай хүчнийхэн “Даваа” гаригт нэмж Аминчон, Диловар, Исроил Исломов гэсэн эцэг, 2 хүүг нь баривчлав. Эцэг нь цагаан “Рено” машины эзэн байжээ. Исломов 7 хоногийн өмнө цагаан “Рено” машинаа өөрийн эхнэрийн ахад зарсан байв. Телевизээр алан хядах ажиллагаанд оролцсон гэх машиныг хартал өөрийнх нь зарсан автомашин мөн болохыг тэр мэдэж Цагдаагийн газар очиж хэлсэн гэнэ. Цагдаагийн газар түүнийг 2 хүүгийнх нь хамт шууд л баривчилсан байна. Исроил бол Тажикстаны иргэн, 62 настай, 5 хүүхэд нь насанд хүрсэн. Нэг хүү нь 24 настай, эхнэр хүүхэдтэй, Тверь хотод таксины жолооч, нөгөө хүү Аминчон нь 33 настай, 7 хүүхэдтэй, автобусын жолоочоор ажиллаж байсан аж.
Эдүгээ энэхүү алан хядах ажиллагааны дараа Орос улсад тажик болон дундад азийн царай зүстэй хүмүүсийг зодох, дэлгүүрийг нь шатаах явдал гарч байна. Киргизстаны төр засаг Орос Улсад амьдардаг киргиз хүмүүсийг гудамжинд гарч гадуур явж болохгүй хэмээн анхааруулсан байна.
“Исламын улс” байгууллагын энэхүү алан хядах ажиллагаа 2015 онд Францын Париж хотод гарсан алан хядах ажиллагаатай тун адилхан байв. Тэр үед Парист алан хядагчид “Батаклан” танхимд америкийн рок хамтлагийн концерт тоглох үед халдлага хийж 90 хүн амь үрэгдэж байсан. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 3-р сарын 25- ны өдөр: “Исламын улс” байгууллагын “Вилаят Хорасан” хэмээх байгууллага Москва хот орчмын энэхүү алан хядах ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй. Энэ байгууллага өмнө нь Францад хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа явуулахын оролдож байсан. “Исламын улс” байгууллага энхүү аллагыг зохион байгуулсан нь тодорхой. Франц Улс алан хядагчдын эсрэг хамтын ажиллагаа явуулах талаар Оросын талд санал тавьсан боловч хариу өгөөгүй, хамтран ажиллахыг татгалзсан байна. Харин Оросын тал энэхүү халдлагын бурууг Украины талд өгч байгаа нь ямар ч үндэслэлгүй юм” хэмээн мэдэгдэв.
Өнгөрсөн оны 6-р сард “Исламын улс” байгууллага Герман, Голланд улсад алан хядах ажиллагаа явуулах гэж байхад нь амжиж алан хядагч 9 хүнийг баривчилсан ажээ. Эдгээр баривчлагдсан иргэд бол Тажикстан, Туременистан, Узбекистан, Кыргизстаны иргэд байв.
“Исламын улс” байгууллагын “Вилаят Хорасан” байгууллага нь Халифат улсыг Ираны гурван муж, Афганистан, Тажик, Узбект байгуулна гэсэн зорилготой, 2015 онд Афганистан, Пакистан улсад алан хядах ажиллагаа явуулсан байдаг юм. 2022 оноос тэд Узбек, Тажикт алан хядах ажиллагаа явуулж эхэлсэн. 2024 оны 1-р сард энэ байгууллагын гишүүн хоёр бүсгүй Иранд генерал Сулейманыг оршуулах ёслолын үеэр бөмбөг дэлбэлж, 94 хүн амь үрэгдсэн ажээ. Бас нэг хувилбар бол Красногорскийн энэ алан хядалгыг ИГИЛ-ын афганы салбар нэгж үйлдсэн байж болох юм. “Хорасан” байгууллага бол тажик нартай холбоо тогтоож, тажик хэл дээр радио нэвтрүүлэг цацаж тэдний тархийг цэнэглэдэг.
Маш олон тажикийн иргэд Орост ажилладаг. Тэдэнд Орос улс маш бага цалин өгдөг. Оросын эдийн засаг тэдэнгүйгээр оршиход ч бэрх.Тэдгээр тажик залуус орос хэл ч мэдэхгүй. Оросууд тажик залууст муу ханддаг. Тажик хүмүүсийг хоёрдугаар зэргийн хүн мэт үздэг. Үүнээс үндэслэж тажик залуус ямар нэгэн исламын шашны байгууллагад элсэж өшөөгөө авна гэдэг ч байж болох юм.
Түүхээс үзэхэд Зөвлөлт засгийн үед улаан Оросууд дундад азийн узбек, казах, тажикуудын нэгдсэн Бухар улсыг довтолж эхлэхэд узбек, казахууд улаан Орост амархан бууж өгчээ. Харин тажикууд исламын шашнаа хамгаална гээд оросуудтай тулалдаж эсэргүүцэж байсан түүх ч байдаг ажээ. Улаан армийн Фрунзе жанжны орос цэргүүд Бухарын эзэнт улсын эзэн хааны цэргүүдийг бут цохиж, дундад азийн исламын соёлт хотууд болон исламын шашны олон зуун мечеть, медресийг устгасан байдаг.Орчин үед Оросууд афганы талибанчуудад найрсаг хандаж тэдэнд зэвсэг, санхүүгийн тусламж өгдөг ажээ. Үүнд нь “Исламын улс” байгууллага маш дургүйцдэг гэнэ. Афганд Талибанчууд ба Исламын улс байгууллага бие биентэйгээ өрсөлдөж тулалддаг ажээ. “Исламын улс” байгууллага Египетийн дээгүүр нисэж явсан онгоцыг буудан унагаж 200 хүн амь үрэгдэж байлаа. “Исламын улс” байгууллагын хамгийн том дайсан нь талибанчууд бол удаах дайсан нь Иран улс ажээ. Сири, Афганистанд Оросууд юу хийлээ дээ? Афганы тажикууд бол оросуудыг үзэн ядда. Тэгэхлээр Сири болон Афганы талибанууд, Иранчуудыг дэмждэг өөрсдийг нь “Исламын улс” байгууллага үзэн яддаг гэдгийг Оросууд уг нь мэдмээр л юм. Харин “Исламын улс” байгууллагын үйлдсэн халдлагыг Оросын эрх баригчид Украин болон АНУ, Өрнөдийн орнууд руу чихэх нь тун зохисгүй, үнэмшилгүй зүйл гэдэг нь харагдаж байна. Орос Улс одоо Украины эсрэг дайны ажиллагаагаа түр ч гэсэн зогсоож, “Исламын улс” хэмээх байгууллагын алан хядах ажиллагааны эсрэг АНУ, Өрнөдтэй хамтран ажиллах нь юу юунаас чухал хамгийн зөв бодлого болох юм биш үү?
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл30
Оросын ФСБ ийн өөрсдийн тавьсан жүжиг
Хэдэн жилийн дараа бүгд ил болно. Өмнө нь Путин Чеченийн дайныг эрчимжүүлж, салан тусгаарлагчдыг үзэн ядуулахын тулд орон сууцны нэг орцыг дэлбэлж байсан, одоо үүнийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэр арга барилаараа хийсэн ажил шүү
Хуцна даа, нацист фашист Киевийн дэглэм НАТО Америк эздийнхээ заавраар л террор хийгээ биз. Исламын улсуудад одоо Рамадан сар болж байгаа, исламууд шашиндаа үнэнч хүмүүс учир Рамадан сарын дундуур террор аллага хийнэ гэж байхгүй. Америкчууд Афганистанд байлдаж байхдаа ихэвчлэн Рамадан сар эхлэнгүүт дайралтаа хийдэг байсан, яагаад гэвэл Рамадан сарын үед Исламууд мөргөл мацагтаа анхаараад дайтах чадвар нь эрс сулардаг үе учир.
Д,Сүхбаатар танд баярлаж байдаг шүү,,,
БИДНЭЭР Л ДУТАВ ГЭЖ??? АВЛИГАД ИДЭГДСЭН УЛС ОРНОО ЯНЗАЛЖ, АВЛИГАЧДАА ЦЭЭРЛҮҮЛЭЭД ӨӨРСДӨӨ АЯТАЙХАН БАЙЦГААЯ. ТҮҮГЭЭР ӨНГӨРӨХ ГАЙГ ҮҮГЭЭР ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ДОТРОО Ч УЧРАА ОЛООГҮЙ ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ ЯМАР Ч НӨЛӨӨГҮЙ БАЙЖ НЭГ ИХ МУНДАГ ХҮМҮҮС БОЛОХ ГЭЖ БУСДЫН ХЭРЭГТ БҮҮ ХОШУУ ДҮР. ЯЛАНГУЯА ЯМАР Ч БАЙСАН БИЕ БИЕДЭЭ ХҮНД ХЭЦҮҮ ЦАГТ НЬ ТУСАЛЖ ДЭМЖИЖ ИРСЭН ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ УЛС ОРОН РУУ БҮҮ ЧУЛУУ ШИД. ТИЙМ ЭТГЭЭДҮҮД УЛС ОРОН ХҮН АРДДАА Л ГАЙ ТАРИНА.
Оросууд биднийг хэзээ ч хүн гэж үзэж байгаагүй.Өөрийнхөө эрх ашгийн тулд бамбай улс байлгаж байснаас тусалж ч байгаагүй.18-р зуунд л Алс дорнодод ирсэн Оросууд манай хөрш ч биш.
Араб Африкчуудын найз Азийн дайсан Оросод бүх улс төр эдийн засаг, хэвлэл мэдээлэлийн өндөрлөгүүдэд нь Кремлийн тавьсан Еврей Арменичууд байдаг. Бүх хар бор ажлуудыг нь Ази багууд хийдэг. Европ Оросууд Арменичуудын өмнөөс Түрэг ертөнцтэй,Еврейчүүдийн өмнөөс Ислам ертөнцтэй,өөрсдийнхөө төлөө Нармай Азитай дайсагнадаг нь тэдний сонголт. Гэхдээ Оросуудын шүтдэг Францаас ялгаатай нь Орос өөрөө 80% Азид оршдог. Багууд нь уугуул үндэстэнгүүд. Хар халтарууд дүүрчихсэн Францад нь гэтэл Негр Арабууд нь уугуул үндэстэнгүүд биш.
АМЕРИКАД ОЧСОН ЦАГААН АРИСТАН НЭГ САЯ ПОЛЬШ АМЕРИКИЙН БООЛ ЮМ БИЛЭЭ МОНГОЛ АФРИКИЙН МЕКСИК ЦӨМ БООЛЫН ХАР АЖИЛ ХИЙДЭГ НЬЮ ЙОРКИЙН ГАРЛЕМ ХЯТАДЫН ФЛАШИН ЭНЭТХЭГИЙН БРАЙТИН БИЧ ОРСУУДЫН ХОРООЛОЛ АРАЙ ГАЙГҮЙ АМЬДАРДАГ ЗХУ-Д БҮХ ДАРЛАГДСАН МӨЛЖИГДСЭН БООЛЧЛОГДСОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ИРСЭН ЭНХ ТАЙВНЫГ САХИН ХАМГААЛДАГ ЁС СУРТАХУУНТАЙ УЛС ЮМ ДЭЛХИЙН УЛСУУДЫГ КОЛОНЧЛОЛААС ЧӨЛӨӨЛСӨН УЛС ОДОО АМЕРИК ЁВРОПИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОЛОНЧЛОЛЫГ УСТГАНА ОРОС ХҮН ЭНЭ ДЭЛХИЙН ДЭЭРХ ЯМАРЧ ДАЙСНААС АЙЖ БАЙГААГҮЙ ДАЙНД ЯЛНА ТЕРРОРИЗМААР ОРСЫГ АЙЛГАНА СҮРДҮҮЛНЭ ГЭВЭЛ ТЭНЭГТЭНЭ ХАМТ ДУУСНА ШҮҮ
Украины Аюулгуйн албаны дарга ябуданов халдлага уйлдсэнээ бараг хулээн зовшоорчихсон ш дээ Крокус гэж шууд хэлээгуй ч Радагийн хоер гишуунийг буудсан Татарский гэдэг зохиолч Донбасст байлдаж явсан хкунийг дэлбэлсэн гэж Крокусын халдлагын маргааш нь мэдэгдсэн
Украиныг дэмжигчдэд хэлмээр байна шуу Монголоо монголчуудаа бодоо Монголын эрх ашгийн ууднээс Украинтай холбоотой юу анхаармаар вэ гэвэл Нэгд Монгол маань Украинтай адил бусдын тоглоом болж болохгуй Хоерт крокусаас хойш баруунд юу бичиж байна вэ гэвэл Украины нууц албаныхан Тов Ахийнханыг. Ашиглаж оргон хэмжээний террорист халдлагууд толовлож байна
Эмээ л цаг тухай бүрд нь ууж бай,,,эм уусан халбагаа сайн долоо,,,халбагандаа эм үлдээд тун нь багадаад байнаа,,,,эртхэн эмч эмнэлэгээ бараадаа,,,,гадаа тэнгэр гайгүй сайхан болчихлоо,,,хурдхан шиг шархад чиглэлийн автобусанд суу,,,,л гэж хэльедээ,,,,өөр чамд юу хэлхэвдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Мэдрэл пизда юу ч бичээд байдгийн. Орос руу зайлж Украйнд очиж орос цэргvvдийн казармын шал угаа
Дунжингаравын туймэр осол манайдаа л халдлага шиг юм болсон шуу
Узбекистаны нохор их хэмжээний евро оруулж иржээ Ашгуй баригджээ Монголын хувьд эдийн засгийн террор хийхэд л бид хэцууднэ
Сухбаатар аа Оорийн чинь бичдэг зуйлууд зугээр нэг узэл бодлоо илэрхийлэхээс халььж байна шуу Дэлхий ертонц тугшууртэй байна Ямар ч монгол хун хуваагдмал ертэнцэд Украины ч бай аль ч улсын гар хол болж улс орноо залуу уеэ хорлож болохгуй шинэ уе ирж байна Асуудал бурийг Монголын оршин тогтнох хогжиж дэвжих эрх ашгийн ууднээс авч узэж баймаар
за чи олон долоон юм хуцалгүй цаад эздээсээ хэдэн ногоон авснаа л үнэнээр нь хэлчих,исламын улсын террористууд хэзээ ч шившигээ дэлгэж зугтдаггүй, бүсэндээ зүүсэн бөмбөгтэйгөө дэлбэрч үхдэг гэдгийг чи л мэдэхгүй байв гэж,тэд шашиндаа үнэнч,мөнгөний төлөө бус,үзэл санааныхаа төлөө амиа золиосолдог хүмүүс,бүх нүглээ тэвчдэг рамадан сард,бүр наурызын баярын өдөр,муслимуудын онцгойлон үздэг баасан гаригт яг халдлага хийж харагдаач,учир нь баасан гаригт диваажингийн үүд нээгддэг гэж үздэг,тэгвэл дайснаа бүгдийн диваажинд илгээх үү,ард нь чиний бөгсийг нь долоодог анус,английн болон украйны тусгай албад байгаа,тэд урьдчилж мэдээд байсан нь,украйн оролцоогүй гэж байнга мэдээлж гөлөг төөрүүлж байгаа нь илчлээд байхад л солиороод байдаг чинь сонирхолтой л байна,газын зурваст еврейчүүд бөмбөгдөөд байгааг эсэргүүцэж палестин буюу муслимуудыг өмөөрч байгаа оросын эсрэг исламынхан яг халдлага үйлдлээ юу???!!!
Эмчилгээгүй болсон орк байнадаа,,,,
Mосквагийн тёатрт баахан орос хүнийг алсанд баярласандаа болоод энэ Сүхээ гялс нэг нийтлэл бичиж байна ! Одоо Жо тэргүүтэй барууныхан баярласандаа болоод энэ Исламын улс бүлэглэлд олон сая доллар шагнаж өгөх ёстой ! Со Ээбий тэргүүтэй ардчилсан намынхан баярласандаа болоод Ангарскийн үйлдвэрт дроноор цохилт хийгээч гэж укриануудаас гуйх ёстой !
ангарскийн нефть ч гүй ангарскийн усан цахилгаан станц гүй энэ алан хядагчид туркаас нэг онгоцонд ирж гарсаар байсан байна цөм танилууд маш их мөнгө авсан гэж байна манай говь алтайн сартуул гээд байгаа чинь тажик буюу чантуу гэж байна ш дээ телевизээр түүх судлаач ярьж байналээ гэтэл бүгд бооржгон овог гэнэ бооржигон чинь хэнтий биш юм уу тоорцог малгайтай юм уу
Арабуудыг хэн их алсан вэ гэвэл эхлээд монголчууд дараа нь англичууд дараа нь оросууд дараа нь америкууд хуйгаар нь бөмбөгдсөн шүү дээ харин энэ халдлагыг украинууд зуучилсан шүү дээ сүхээ минь дандаа нэг талыг барихаа хэзээ болих вэ юм үнэн харагдаж байгаа шиг байдаггүй шүү
Уучлаарай, Монгол улсын баруун хэсэг ховдын хязгаарыг хэт их гадаадын хөрөнгө оруулж хөгжүүлэх гэж байгаа тун аюултай. Ховдыг 1912 онд Хатанбаатар Магсаржав чөлөөлөх байлдаан хийсэн. Хятад хэзээнээс ховдын хязгаарыг Монголоос таслаж авах гэсэн далд санаатай байсан. Одоо барьж байгаа дэд бүтэц нь шууд утгаараа цэргийн хүчээр эзэлж авах гэсэн байгууламж мэт харагдана. Хятадын мөнгө ямар нэг байдлаар Монгол улсад аюул тарих магадлал өндөр шүү.
Hujaa hasag durvud gej Mongolchuudyg turhirdag Orosuudyn bool Buriaduud hamgiin turuun Halhuudyg jalgany orkuud bolgoj hutgaldag.Ta naryn hul chini hezee ch tuuhendee gishgej uzeegui Baruun Mongolyn tuluu orosjson ta arhichdyn sanaa zovloo yu.
Доржийн Сүхбаатар нэртэй үмхий гахай хуцаж байна шүү? Наурызын баяр Исламын шашинтай ямар ч холбоогүй баяр гэдгийг наад гахай мэддэг юм болов уу ер нь?
Зүгээр л хараад таашаал аваад суухад хангалттай наад тэнэг оросууд чинь өөрсдийгөө бүрмөсөн булшлах хангалттай потенциалтай
Гоё хэлсэн,,,,
Халдлага болохыг мэдсээр байж хийлгэнэ гэдэг нь Оросууд өөрсдөө хийснээс ялгаа алга доо..
халдлага хийсэн туркад англичуудын бэлтгэсэн исламын алан хядагчд орсын хилээр орж гарч бүгд нэг дор онгоцонд явж террор орост хийгээд орсын брянскаар гарч явсан алан хядагчид ямарч гэмгүй гэж монголын русифоби орсыг үзэн ядагчид хамгаалж орос буруутай өөрсдөө террор хийсэн гэж монголын алан хядагчид дүгнэж байгаа юм байна
SAIN BAILAA. OROS HUJAAGIIN TAGNUUL UUD ERLIIZUUD HORLON SUITGEGCHID BOOJ UHEH GD KKK . SUHEE TAND BAYARLALAAA
Маш зөв мэдээлэл өгч бна даа Оросууд манай олон өвөг дээдсиыг буудсан даа
АНУ турк украйн англи энэ терроризмыг удирдан орост хийжээ орсыг төв дундат ази турктай муудалцуулахаар хийсэн гэнэлээ алан хядагчид нь бүх юмаа илэн далангүй ярьсан гэж орсын сувгаар ярьсан байна