
Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг дагаж амьдардаг улс төр, бизнесийнхний хүрээнийхнийг "амь" оруулаад байна. Учир нь тус хуульд стратегийн ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-д авах, тодорхой хувийг нийтийн эзэмшилд шилжүүлэх, өв залгамжилсан хувьцаанд өндөр татвар ногдуулах зэргийг тусгажээ.
Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барихтайгаа зэрэгцүүлээд уул уурхайн томоохон компаниуд, тэр дундаа стратегийн ордуудыг эзэмшдэг томоохон компаниудын асар их татвараас “бултсан” байж болзошгүй асуудалд шалгалт оруулжээ.
Тэрээр энэ талаар УИХ дээр “… Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Уул уурхайн том компаниудын татвараас “бултахад" Татварынхан ч холбогдож буй бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл9
Асар том луйвар булхайг бууны сумаар засаж болно.
Gui mun xetsuu shu. Barag l unen bx
Эдийн засгийн алуурчин Элбэгдорж ингэж чарлаж байхыг бодход Оюун-Эрдэнэ зөв ажиллаж байгаа юм байна.
Үг
Sain bn Eronxii saidaa,ene ercheerei ajilan shuu,Xiisen ajiluudaa ard tumendee tailagnaad yavna,ur dungiin sain taniltsuulax xeregtei shuu.
ХУЛГАЙЧДЫГ бууны сумаар эзгүй талд ч , төв талбай дээрээ ч " мялааж " байсан түүх монголд ч - гадаадад ч бий ...
нөөцийн суурь мэдээллийг өөрчлөх боломж бараг байхгүй. Геологийн шинжлэх ухаан бол маш тодорхой шинжлэх ухаан. Ямарч байсан геологич хүн үүнийг хийх боломжгүй. Хэрэв нөөцийн тооцоог засч өөрчилсөн бол энэ нь залиланд орно. за тэр татварыг үнэхээр мэдэхгүй юм бна.
Ашигт малтмалын үндсэн болон үүсмэл бүх ордуудыг 100 хувь нийт ард түмнийг төлөөлөл болсон төрийн (улсын) мэдэлд нэн даруй авах хэрэгтэй. Ашигт малтмалын үндсэн болон үүсмэл бүх ордуудыг гадаадын компани, хувийн компани, хувь хүнд эзэмшүүлэхийг хориглосон хуулийг нэн даруй батлахыг ард түмэн шаардаж байна. Эс тэгвэл монголын уул уурхайг дагасан хулгай, луйвар, тонуул, дээрэм, авилгал, хээл хахууль, наймаа, оффшорлолт, баян хоосны ялгаа, цөөнхийн хэт баяжилт, олонхийн хэт хоосрол, ядуурал, гэмт хэрэг, аллага, сүрдүүлэг, мөнгө угаалт, олигархижилт, гадаад уруу зугатах, сонгуулийг худалдаж авах, улс төрийн самуурал, ашигт малтмалын ордуудаа гадаадын болон дотоодын эдийн засийн алуурчидад завшуулах, бүр үндэсний тусгаар тогтнолоо алдах зэрэг үзэгдэлүүд хэзээ ч, бүр хэзээ ч арилахгүй бөгөөд арга нь улам нарийсаж, хэмжээ нь улам гаарахыг 1000 хувь баталгаатай хэлж байна.
Уг нь үнэн л дээ дараа нь тэгж байгаад л замхардаг даа их учир бий эрх баригчдад