
“Тэнгэр” ТВ болон "Ард Санхүүгийн Нэгдэл" нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлж байгаа талаар баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Номин хишиг" ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Аззаяа: "Маргаан үүсээд байгаа байр нь анхнаасаа "Номин хишиг" ХХК-ийн өмч байсан. Ард санхүүгийн нэгдэлд 2014 оноос 2022 оны 6-р сарыг дуустал түрээслүүлсэн байдаг. Ингээд түрээсийн гэрээг дахин сунгахгүй гэдэг байр сууриа Ард санхүүгийн нэгдэлд "Номин хишиг" компаниас илэрхийлсэн. Гэсэн хэдий ч "Тэнгэр телевиз" нь манай байрыг чөлөөлж өгөхгүй байсан учраас Сүхбаатар дүүргийн шүүхэд албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Ингээд шүүхээс анхан шатны шийдвэр гарч, тус байрыг албадан чөлөөлөх ёстой гэсэн. "Тэнгэр телевиз"-ийн цаана "Ард санхүүгийн нэгдэл" буюу том хүч байдаг.
"Ард санхүүгийн нэгдэл"-ийн эцсийн өмчлөгч, ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг өөрөө өнөөдөр "Номин хишиг" ХХК-ийн өмч болох тус байран дээр ирсэн. Ирээд ямар авир гаргасан бэ? гэхээр "Энэ хүмүүсийг зайлуулаач, энд юун хүмүүс байгаад байгаа юм бэ? Би өөрийнхөө өмч дээр хүрээд ирсэн байна.
Энэ байрыг би хүлээж авах ёстой. Энэ бол миний байр, миний өмч, наад хүмүүсээ гарга" гэх байдлаар харьцсан. Гэтэл энэ байр "Номин хишиг" ХХК-ийн өмч болохоос биш "Ард санхүүгийн нэгдэл"-ийн өмч огт биш. "Ард санхүүгийн нэгдэл"-ийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуягийн өмч ч биш. Гэтэл яагаад энэ хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ингэж хөндлөнгөөс нөлөөлж байгаа юм бэ? Бидний нүдэн дээр ингэж байгаа юм чинь цаанаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж өнөөдрийг хүрсэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл3
Талх Ганхуяг уу ! Талхны үнэ мэдэхгүй юм чинь өөрийнхөө өмчийг мөн бишийг мэдэхгүй ш дэ !
МАН - ын ХУЛГАЙЧ - ЛУЙВАРЧИД хаа сайгүй баасны өт шиг болсон , Ч . Ганхуяг бол улаандаа гарсан ХУ . ш дээ - болгоомжил хүмүүс эээ ...
TALHNII UNE BAITUGAI, YANHAN AVGAINHAA BOOL BOLSON AMITANG HUUGUUD YAVUULAJ CHADAHGUI BOL HOHI CHIN