
"Петрочайна Дачин тамсаг" ХХК-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл" ТББ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "2023 оны 12-р сард Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана гэж хэлсэн. Гэтэл дөрвөн сарын дараа буюу 2024 оны 4-р сард бид очиж ажиллах үеэр бүх зүйл нь өмнөх шигээ хэвээрээ байна.
Үүнийг олон нийтдээ ил болгож хэлэхгүй бол тэнд "Петрочайна Дачин тамсаг" ХХК дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр байна. Өнгөрсөн 2023 оны 3-р сард маш олон зээр үхсэн үйл явдал болсон. Гэтэл тухайн үед 100 мянган төгрөгийн торгууль тавиад л өнгөрсөн.
Олон тооны зээрийг хүйтний улмаас хөлдөж үхсэн гэдэг тайлбар хийсэн. Харин бид "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж ан амьтад үхэж байгаа байж болзошгүй гэж хардаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд "Петрочайна Дачин тамсаг" компанитай холбоотой татварын асуудал 312 тэрбум төгрөг байсан бол энэ тоо өссөөр одоо 450 тэрбум болсон байна. Гэтэл үүн дээр татварын хэлтэс нь, Сангийн яам нь нүдэн балай, чихэн дүлий байсан хэвээрээ л байна. Ийм компанийг бохины мөнгө шиг 100 мянгаар торгоод сууж байгаа нь эмгэнэлтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр ноцтой асуудлууд байдаг. Жишээлбэл, гэрээлэгч нь орлогын болон бусад бүх татвар төлөхөөс чөлөөлөгдөнө, гэрээлэгчийн гадаадын туслан гүйцэтгэгч нь орлогын татвартай холбогдуулан ногдуулсан болон бусад татвараас чөлөөлөгдөнө.
Бүх татвар дээр нь давуу эрх олгож байна шүү дээ. Гэтэл Монголчууд үсчин ажиллуулсан ч өчнөөн татвар тавьдаг биз дээ? Харин "Петрочайна Дачин тамсаг" ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээ бол ингэж дураараа дургисан гэрээ байна.
Мөн гэрээлэгчийн гадаадын харьяат ажилтнууд нь дараах зүйлсийг гадаад улсаас оруулж болох бөгөөд татвар төлөхөөс чөлөөлөгдөнө. Үүнд, гэр ахуйн хэрэглээ, хувийн хэрэглээний зүйлс, үүн дотор автомашин 1 орно гэсэн байна. Гэх мэтчилэн маш олон зүйл заалт нь Монгол Улсыг тонон дээрэмдэж байна. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж харж байна. " гэв
М.Чой
Сэтгэгдэл8
Дачин тамсагийн гэрээг илүү нягтлах судлах хэрэгтэй. Ер нь бол монголын баялгийг харийханд өгөх, өөрсдөө далдуур авилга авдаг эрх мэдэлтнүүд, энэ мэт асуудал тавьсан иргэд, ТББ-г ГХО-г эсэргүүцлээ гэх мэтчилэн дарамталдаг ПОП гэж майлалддаг.
Одоо их амархан сошлиар эднийг ГХО дарамталж, шантааж хийлээ гээд майлалдаад эхлэнэ. харж л байгаарай. монгол хүн асуулт асууж, хариулт авах эрхгүй болчихоод байгаа. Эдийн засгийн алуурчид 20 жил сошлиар майлалдаж, дарамталж байгаа. Хоолой нь хүрэхээ байгад дуугай болдог. Босоо хөх энэ тэрийг шантааж хийдэг гээд майлалдаад байдаг шалгаад дарамтлаад уурхайн эздээс мөнгө авсан бол шоронд нь суулгах хэрэгтэй. Огт тийм юм байхгүй, зүгээр л хэвлэл мэдээллээр наадуул чинь шантааж хийдэг гээл зарлаад явчихдаг. Бүгдээрээ жигтэйхэн муухай ОРК, попроод монголд орж ирсэн ГХО-г оросын заавраар хөөгөөд явдаг гэдэг ийм дүр төрх бий болгосон хирнээ хууль хяналтын байгууллага нь юу ч хийдэггүй. Бүр сүүлдээ эрх баригчид цаагуур нь хөхүүлэн дэмжиж, рекет хийлгэдэг гээд байгаа. Тэгсэн хирнээ гадаадын хөрөнгө оруулалттай гэх уурхайнуудаас монголыг орхиод гарсан, гомдол тавиад байгаа юм нь харагдахгүй. Энэ яг ямар учиртай юмб.
хүрэлбаатарын улайран хамгаалдаг хятадын хөрөнгө оруулалт нэг иймэрхүү бас эмээлтийн өмхий махны үйлдвэр бна
МАН-ын манж хятадын эрлийз данжаад дарга нарыг дийлэх тун хэцүү. Бээжингээс авлигал өгсөн эзэд нь авсан авлигалыг чинь илчилнэ шүү гэж дарамтлаад тун хэцүү байдалд байлгадаг.
Монгол улсад хамгийн их гадаадын хөрөнгө оруулалт хийсэн салбар бол газрын тос. Түүний нэг илрэл нь Дачин тамсаг. Өнгөрсөн хугацаанд хайгуул олборлолтод 5 миллиард долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бна лээ. Монголын төсөвт 1 миллиард долларын хөрөнгө оруулсан. БХГ бол олон жил олон улсад туршигдсан механизм. Түүнийг Монгол улс хэрэгжүүлсэн. Тамсагт олборлох нөөцийг 20 сая тн-оор үнэлсэн байна. Хөрөнгө оруулсан хүн хөрөнгөө нөхөхийн тулд газрын тосоо авалгүй яахав. Харин гэрээг бол сайжруулж болно. Энэ бол гэрээлэгчийн хоорондын байх л ёстой зүйл. Үүнийг дагасан авилгал байгаа бол гаргаж тавь. Үгүй бол хоёр орны эдийн засгийн харилцааг улс төртэй холбодогоо болих хэрэгтэй. Залуучууддаа захихад боловсролоо жаахан дээшлүүл. Ийм байдлаар аливаа зүйлд хандвал гадаадад, дотоодод шившиг. Урд хөршийн залуучууд ямар их боловсорч бна гээч. Тэднээс сурах хэрэгтэй. тэгэхгүй бол чи өөриййгөө шалбааган дунд бна гээд л бодчих..
Пизда чи Очирбат мөн үү,эсвэл хөхдөг пизда нь уу
хятадын дарамтаас болоод олон жил хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газар. энэ бузар булайг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Чүлтэмийн Улаан.Хайран баялагаа өмхий хятадуудад маш хямд үнээр өгч байгаад маш их харамсдаг.Дорнод аймгийн ард иргэд доромжлол доор хүлцэнгүй олон жил болж бна даа.
Энэ хэдэн халтарыг оросууд хөлсөлжээ?!! Чааваас, сайндаа л нэг авдар архины мөнгө өгсөн дөө??