sonin.mn

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны буюу 12 настай охинг хүчээр авч явж хүчиндэн, улмаар амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.


Улмаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруутай гэж үзэн, Эрүүгийн хуулийн 12.1-д заасны дагуу түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.