
Дорноговь аймагт гарсан аймшигт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Иргэний хуульд хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно гэж заасан.
Дорноговь аймагт амиа алдсан 12 настай охины сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000төгрөг/ 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хоёрдугаарт насжилтын зардлыг давхар тооцох зохицуулалттай. Эдгээр нь 182.5 сая төгрөг болсон. Гэхдээ хохирлыг ялтан Г.Гантулгаас гаргуулна гэж байгаа нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө таксинд явна гэж охиныг хууран мэхэлж, машиндаа суулгаж авч яваад хүчирхийлсэн. Хүчирхийлсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины амийг егүүтгэж, булсан. Цогцсыг гурав хоногийн дараа олсон.
Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарсан, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй. Зарим тохиолдолд цаазын ялыг байх ёстой гэж үздэг. Нийгэмд учруулж байгаа хор хохирол, аюулын хэмжээ өндөр тохиолдолд цаазын ял тохиромжтой. Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд байна. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарч, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй.
Бүх насаар хорих зүйл ангитай хэд, хэдэн шүүх хуралд орлоо. 2017 оноос өмнө цаазын ял сонсож буй этгээд шүүх хурал дээр гэм буруугаа хүлээдэг, дээш, доош шингэн алдаж, нүд нь зогссон байдалтай амь өршөөхийг гуйж, уйлдаг байсан.
Одоо бүх насаар нь хорих ял эдлүүлэх зүйл ангитай хэргийн шүүгдэгч амьд байх юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон уу? гэмшиж, айх шинж бага болсон байна." гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл14
Цаазгүй болсноос бишээ.. Гэмт хэрэг хийсэн МАН-ын дарга нар хариуцлага хүлээхгүй улмаар дээшээ дэвшиж сайд дарга нар болцгоодог болсноос болж жирийн мояачууд ,улныханд хүн алж хүчин хийж улсын хөрөнгө хулгай хийж идвэл зүгээр өнгөрдөг гэсэн ойлголтыг өгсөнд байгаа юм.
АН-н луйварчин бол энхийн цагаан тагтаа гэдэгт Монголчууд итгэх үү? Нам кпммунизм ярьж тэнэгтдэг үе чинь өнгөрсөн.
Элбэгдорж эрх мэдлийн төлөө маш олон хүнийг алсан. Цагаан ч ялгаагүй эрх мэдлийн төлөө олон Монгол хүнийг алсан. Тийм болохоор Элбэгдорж өөртөө зориулж цаазаар авах ялыг устгасан.
Цаазын ялыг Ээбээ байхгүй болгосон юм ! Өөрөө Зоригыг захиалсан нь илчлэгдээд шоронд орвол амьд байх гэж санаачилсан юм !
Энэ яасан их хүн цаазлах дуртай балай вэ? Хэрэв манай улс цаазын ялтай байсан бол энэ лав гардан гүйцэтгэгч нь би болоёоо гэхээх эр бнаа !
Тэгээд насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлж алаад шороонд булах эсвэл жорлонд хөвүүлж хаяад байвал цаазлахгүйгээр өршөөгөөд байя гэсэн үг үү ? Эргүү минь чи өөрөө тэр хүүхдүүдийн оронд тэгэж тамлуулбал яах вэ ?
Чамд ийм зовлон гамшиг ьохиолдвол яах уу новшоо
Элбэгдорж эрх мэдлийн төлөө маш олон хүнийг алсан. Цагаан ч ялгаагүй эрх мэдлийн төлөө олон Монгол хүнийг алсан. Тийм болохоор Элбэгдорж өөртөө зориулж цаазаар авах ялыг устгасан.
Энэ удахгүй өөрөө цаазлуулах ял сонсоод нүд нь гөлийгөөд бж бх дурак бна л даа
Цаазаар авах ялтай байсан бол Элбэгдоржийн айдас тэнгэрт тулсан, удахгүй зүрхээр үхэх байсан. Элбэгдорж шиг алуурчид ахиж хүн алахгүй нүд аних нь зөв. Улс төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд Элбэгдорж хичнээн хүн алсан бол?!!!
Цаазын ялыг ийм үед сэргээх хэрэгтэй тэр өтгөн шингэний гоожуулах хэрэгэтэй хулгайчуудыг тэр өрөвдөөд бгаа хүмүүс өөрсдөө хохирогч болвол энэ ээж шиг зовно гэдгээ ойлгох ухаан бна уу новш гэж
Ардчилсан Америкд цаазын ял байхаар барахгүй дүүжлэх буудах тариа тарих гээд олон төрөлд хуваагддаг.
Тарвагдоржийн шийдвэрээр цаазын ялыг үгүй болгосон. Энэ алдааг одоо засч залруулж цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Цаазын ялгүй болсноос хойш гэмт этгээдүүд гаарч байна шүү.
Хэрэв цаазын ялтай байсан бол олон хэрэг ял наймаалцах байсан бүх насаараа хоригдох ял хүн 5-8 жилийн дараа үхлээ хүсдэг галзуурдаг гэдгийг сонснуу цаазын ялтай бол хэрэг нь улам харгис шийдсэн болдог гэдгийг судалгаагаар тогтоосон шүү дээ