sonin.mn

5-р сарын 23-нд БНХАУ-ын Чүнчин хотноо Хятадын баруун бүсийн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 6 дахь үзэсгэлэн нээгдлээ. "Шинэ баруун бүс, шинэ үйлдвэрлэл, шинэ үйлчилгээ" уриатай үзэсгэлэнд 40 гаруй улс, бүс нутаг, Хятадын 20 гаруй муж, хотын 900 гаруй компани оролцож байгаа юм байна.


Тус үзэсгэлэн нь логистик, санхүүгийн үйлчилгээ, дижитал технологи бүхий үйлчилгээ зэрэг орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээний салбарт анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ үеэр хөрөнгө оруулалтыг дэмжих, хэлэлцээр хийх, шинэ бүтээгдэхүүн гаргах, гэрээнд гарын үсэг зурах зэрэг 12 тусгай арга хэмжээ зохиох юм байна.




Г.Бямба