Л.Мөнхбаясгалан маань УИХ-д нэр дэвшчээ. Энэ сэтгүүлч шар хүүхэнтэй эхлээд зайнаас, дараа нь биечлэн танилцсанаас хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ шар хүүхний алдаа оноо, өгсөж уруудсан тэмцлийн бүх үйлс нь миний төдийгүй монголчуудын нүдний өмнө болсон юм. Товчоор бол годойсон сэтгүүлч охиноос Монголын улс төрд нөлөө бүхий томоохон улс төрийн сэтгүүлч болсон замнал юм. Яагаад сэтгүүлчийг улс төрч гэж нэрлэв гэвэл Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгүүд улс төрийн шинжтэй, муухан улс төрчөөс илүү нөлөөтэй байдаг учраас тэр. Одоо Баясаагийнхаа талаар мэдэх зүйлээ товч өгүүлье.
Залуу насны хөгийн явдал
2000 оны эхэн үе. Тэр үед “ӨС”-д ажиллаж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Б.Ганчимэг хоёр “аймаар нууц” мэдээлэл олж авчээ. Энэ мэдээлэл өөрсдийнх нь бодлоор “төр эргүүлэх хэмжээний” байсан тул хоёр залуу сэтгүүлч нуух гэж аргаа баржээ. 2 хуваан гэр хорооллын айлд нууж, гар утсаа салгаж энэ тэр гээд аминдаа “нууцлах” гэж сүртэй юм болсон аж. Бодвол үзсэн тагнуултай ганц нэг киногоо санасан хэрэг л дээ. Хожим нь тэр “аймаар” мэдээлэл нь хэн ч тоохооргүй “өчүүхэн юм” байж. Энэ инээдэмтэй явдлын цаана мэдээлэл олж авах, мэдээллээ хадгалах, мэдээллийн бааз бүрдүүлэх хожмын ажлын эхлэл байсан юм. Одоо энэ хоёр хоёулаа монголын нэртэй сэтгүүлч…
Шүүр унасан шулмас
Ингэж явсаар нэлээд чадалтай сэтгүүлч болсон үедээ Л.Мөнхбаясгалан өөртөө “шүүр унасан шулмас” нэр өгч, лого хүртэл хийв. Энэ нь зүгээр л марзан явдал мэт боловч мөн чанар нь гүнзгий. Шүүр унасан шулмас бол славян гаралт ард түмний үлгэрийн баатар бөгөөд тахиан хөлтэй байшинд амьдардаг, модон уур юмуу шүүр унаж нисдэг муухай царайтай шулмас. Шүүр унасан шуламс дандаа муу юм хийгээд явдаггүй, заримдаа үлгэрийн эерэг баатруудад ид шидээрээ туслах явдал ч байдаг. Ингээд Л.Мөнхбаясгалан шүүр унасан шуламс болов. Яагаад гэвэл Л.Мөнхбаясгалан авилгач, идээч, уугаач нарт шуламс шиг харагдах нь мэдээж. Яагаад гэвэл хулгайч, дээрэмчин, авилгачдыг шүүрдэж цэвэрлэнэ гэсэн зорилготой. Энэ үүргээ тэр маш сайн биелүүлж байгаа. Одоо Л.Мөнхбаясгалан улс төрд орвол шүүрдэх үүргээ илүү сайн гүйцэтгэх нь мэдээж…
МУН-ын шашинд цохилт өгөв
МУН-ын шашин гэж нэг ёрын шашин Монголд нэвтрээд нийгмийн хүрээ, боловсролын салбарт идэвхиж Монголыг хорлох болов. Үүний эсрэг эхлээд цэнхэр үст Цэрэн удтал тэмцсэн боловч ганцаараа чадал нь хүрэхгүй байв.
Нэг өдөр манайд Л.Мөнхбаясгалан, Э.Цэрэндолгор (цэнхэр үстийн бүтэн нэр) хоёр хөтөлцчихсөн ороод ирэв. Монгол дахь МУН-ны шашныг устгана гэнэ. Би ч уухайн тас дэмжиж, баахан онол ном, муны шашны үүх түүхийг ярив.
Гэхдээ тэр хоёр аль хэдийн асар их мэдээлэл цуглуулсан аж. Цаашаа Баясаа гэж дууддаг нэрээр нь явна… Хэд хоногийн дараа Баясаа утасдаж “Монгол дахь МУН ажиллагаа” гэсэн 2 цуврал нэвтрүүлэг бэлэн болсон, нөгөөдрөөс гарна гэж “онгирч” байна. Ахиад хэд хоносон чинь нөгөө хоёр хүүхэн чинь “дарвайтлаа”, “сэгсийтлээ” уйлчихсан зураг нь нетэд гараад ирэх нь тэр. Яасан гэсэн чинь телевизүүд нэвтрүүлгийг нь гаргахаас татгалзсан гэнэ.
Хамаг сэтгэл зүрхээ зориулж хийсэн ажил нь нурахаар эрэгтэй хүн ч гэсэн уйлж л таараа. Харин энд улс төр ороод ирж байгаа юм. Ц.Элбэгдоржоос эхлээд Монголын нэр бүхий улс төрчид МУН-ын шашны нөлөөнд орж, тэднээс хандив авч, тэдний улс төрийн нөлөөнд автсан байгаагаа энэ булай үйлдлээрээ илчлэв.
Ц.Элбэгдорж Муны шашнаа хамгаалж телевизүүдэд үүрэг өгсөн нь тодорхой. Монгол дахь муны шашны гаж үйлдлийг анх удаа сөрөн зогссоноороо Л.Мөнхбаясгалан Эх оронч гэдгээ батлан харуулж чадсан юм. Э.Цэрэндолгор ч мөн адил… Баясаагийн шар нь гозойжээ. Улс төрд шартай байх тун хэрэгтэй чанар. Нэвтрүүлгээ нетээр цацаж олон түмэндээ үзүүлэв. Энэ нэвтрүүлэг маш амжилттай болж, Муны шашны 2 пасторыг Монголоос хөөж, муны шашин хүнд цохилт авав.
Хошин шогийн мэдрэмж
Нэг өдөр Баясаа “Философич С.Молор-Эрдэнийн утас, хаягийг олж өгөөч” гэж жиргэж байна.
Үүний өмнөхөн С.Молор-Эрдэнэ: “Монгол хүүхнүүд заваан, усанд ордоггүй ч” бил үү, нэг тиймэрхүү юм ярьж бөөн шуугиан болсон юм.
Би Баясааг явуулмаар санагдаад: “Чи эхлээд усанд сайн орж үзээрэй дээ” гэв.
Хариу нь тэр дороо ирэв: “Усанд орчоод л асууж байна ш дээ…” Энэ нь найз нөхдийн жирийн нэг маазраа боловч манай Баясаагийн хошин шогийн мэдрэмж, сэтгэлгээний хурдыг харуулдаг юм. Өөрийгөө болон нөхдөө шоолж явуулах чадвартай хүнд хүмүүс дуртай байдаг. Баясаа, Уянга хоёр нийлээд марзганаж, хүн явуулбал дүүрлээ л гэсэн үг…
Хоёр цензургүй
Баясааг алдар хүндэд хүргэсэн нь “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” юм. Монголчууд бүгдээрээ мэдэх юм чинь юуг нь ярихав. “Цензургүй яриа”-гаар монголын улс төр, нийгэмд нэн их нөлөөтэй бүх хүмүүс оролцож, сайн муу, сайхан муухай, үнэн худал нь хамаагүй өөрийнхөө үзэл бодлоо ярьсан юм. Өөрөөр хэлбэл “Цензургүй яриа” бол улс төрийн түүх, архив, мэдээллийн асар их сан юм. Хэрэв “Цензургүй яриа”-г ахин дахин тулхтай үзвэл тодорхой асуудлаар баримталж байсан байр суурь, илт тодорхой байр суурь, баримт нотолгоог олж, үйл явдлыг өндөр нарийвчлалтайгаар нөхөн сэргээж болно. “Цензургүй яриа”-нд бол чи худалч, хулгайч, авилгач гээд хөөчихөж болохгүй учраас удирдах боломж тун бага. Гэхдээ л Баясаа чимхээд авахаа хэзээ ч мартахгүй. Жи: Ч.Сайханбилэгээс “Та Эх орондоо хайртай юу” гэсэн ганцхан асуултаар мад тавина. Харин “Цензургүй сурвалжлага” нь манай Баясаагийн өөрөө олж авсан сэдвийн дагуу хийсэн нэвтрүүлэг юм. Иймээс “Цензургүй сурвалжлага”-ыг удирдах боломжтой. “Монголыг цөлмөсөн түүх”, “Утаан дундах мөхөж яваа үндэстэн”, “Таван Толгой-Тусгаар Тогтнол”, “Километр бүрд”, “Улсын их хулгайчид” гэх мэт хөндөөгүй үлдсэн сэдэв бараг байхгүй. Баясаагийн хурц, дайчин, хөдөлшгүй баримттай нотолгоог үгүйсгэх хүн байхгүй ч дайсагнах хүн олон…
Л.Мөнхбаясгалан бол улс төрч
Сэтгүүлч хүүхнүүд улс төрд орох гэлээ гэж загнагсад олон бий. Тэгвэл улс төрч хүн ямар мэргэжилтэй байх ёстой вэ ? гэдэг асуултад хариулах гээд үз л дээ. Хуульч, эдийн засагч гэж олон хүн хариулдаг. Үгүй л дээ. Гадаад л тийм байдаг. Харин Монголд бол хулгайч, дээрэмчин, авилгачид бүгдээрээ хуульч, эдийн засагчид байдаг.
Баясаа бол улс төрөөр мэргэшсэн сэтгүүлч. Улс төрөөр 20 гаруй жил ажилласан сэтгүүлчийг улс төрч гэж нэрлэхээс өөр аргагүй. Баясаа улс төрийн гал тогооны нарийн ширийнийг хүртэл мэддэг. Мөн улс төрийн үйл явдал, гэмт хэргийн асар их архивтай. Баясаагаас гадна манай Уянгад л ийм архив бий.
Баясаа тодорхой баримтаар баталгаажуулаагүй нэг ч дүгнэлт хийдэггүй. Ухаандаа Ч.Хүрэлбаатарын хужаа болох тухай баримт байна. Баясаа ажиг сураг гаргаад Увсад очив. Архивт орох албан ёсны зөвшөөрөл авав. Олсон баримтаа дүрсжүүлэн, хуулбарыг авч нэвтрүүлэгтээ ашиглав. Гэтэл үүний өөдөөс Ч.Хүрэлбаатар “гүтгэлэг” гэхээс цаашгүй. Хэрэв Баясаа архивын баримт “зохиосон” бол өдийд шоронд сууж байх ёстой. Ч.Хүрэлбаатар түүнийг ямар ч эргэлзээгүй шоронд илгээнэ. Гэхдээ манай Баясаа өөрөө шорон руу гүйгээд ордог тэнэг хүн биш л дээ…
Олон л загнуулах байх…
Би Баясааг магтаж байгаа боловч төгс хүн гэж үздэггүй. Туучий чинь заримдаа хий гишгэнэ, хэт улайрна, өөрийнхөөрөө зүтгэнэ. Гэвч энэ бүхэн найз нөхдийн хүрээнд хэлэлцэж, хэрэлдэж шийдэж болох асуудал юм. Баясаатай олон удаа хэрэлдэж, олон удаа загнана гэдгээ би сайн мэдэж байна. Би Уянга, Баясаа гэсэн хоёр шар шуламстай юм. Нэгийг нь дэгээдээд унагачихлаа. Үүнийхээ шанг тэд удахгүй хүртэнэ. Харин үлдсэн ганц шар шуламсаа УИХ-д орчихно гэж найдаж байна даа… Шүүр унасан шулмас Баясаадаа болон түүний шуламсын багийн залууст амжилт хүсч байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл76
Үнэн, ил тод байдлын дуу хоолой болсон сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Г.Уянга нар УИХ-д орж чаднаа, Монголын ард түмэн дэмжиж байгаа.
Муу сэтгүүлч авгай нар хэрэггүй. Сарангэрэл, оюунчимэг, жаргалмаа гээд сэтгүүлч авгай нар гишүүн болоод юуч хийгээгүй.
iim medrel muutai humuusiig bi lav demjehgui baigaa ene uvgun nasnii etsest holoo olj ideh gej murchiij bainaa mongoliin ard tumnii negni bainaa
Наад хоёр балай авгай нар чинь хоёулаа женкогийн угаадасны жингэрүүд…..
Шоронд 2 удаа шоронгийн яргачин хулгайчтай гэрлэсэн. Женко болон оросын эсрэг бүгдийг гүтгэн харлуулдаг бузрын хар янкан авгай. Харин энэ хөгшин ллр ганаа бол женко болон оросын мөнгөөр өл залгуулдаг Монголд маш хортой оросыг үргэлж магтан дуулж Монголчуудыг үргэлж дорд үздэг урвагч коммунист байгаа юм.
Сэтгэгдэл бичихээр энергээ алддаг
Үнэхээр хэнээс ч, юунаас ч хараат бус байх нь сэтгүүлчийн гол баримтлах зарчим! Харин хэн нэгний даалгавраар нөгөөхийг намнах зорилготой бол сэтгүүлзүйг ашиглаж байгаа нэг хэлбэр болно. Яахав ийм байдлаар ч болов бид хэн нэгний бузар булайг мэдэж чадаж байгаа нь их юм. УИХ бол хууль тогтоох буюу асуудлыг олж хараад шийдэх гарц гаргалгааг олж, арга замыг зааж байх ёстой газар л даа. Зүгээр шүүмжилдэг, хэрүүл хийдэг, няцаадаг хүмүүс ихэнх нь болчихвол энэ чиг үүрэг алдагдана. Тиймээс УИХ-д олонх нь санаачлагч, бүтээгч нар суух юм бол энэ улс хөгжинө. Бид хэнийг сонгохоо маш сайн судалж, бодож, тунгааж, эргэцүүлж байж шийдэх ёстой шүү!
Женкогийн чөдрийн морь улс төрд хэрэггүй дээ, энийг сонгох тэнэг говьд ерөөсөө байх гүй, харин жаахан цаахна нь БээжинТянжинд байх магадлалтай шүү.
Шоронд 2 удаа шоронгийн яргачин хулгайчтай гэрлэсэн. Женко болон оросын эсрэг бүгдийг гүтгэн харлуулдаг бузрын хар янкан авгай. Харин энэ хөгшин ллр ганаа бол женко болон оросын мөнгөөр өл залгуулдаг Монголд маш хортой оросыг үргэлж магтан дуулж Монголчуудыг үргэлж дорд үздэг урвагч байгаа юм.
Бас 1 том хүний хараат биш билүү
Энэ сэтгүүлч маш хуурамч хүн шиг санагддаг. Цаад боловсрол их дутмаг хүн. Хийж байгаа нэвтрүүлэг нь нэг тийм хов ч юм шиг, мөрдөн шалгах ажиллагаа ч юм шиг санагддаг. Бас хүний хамгийн нандин халдаж болохгүй нэр төр лүү халдаад байх шиг байдаг. Энэ бол сэтгүүлчийн ажил биш. Сэтгүүл зүй бол Монгол хүний оюуны хөгжил, урагш алхах алхамыг гэрэлтүүлсэн хамгийн гэгээлэг оюуны амттай талх байх ёстой. Монголын сэтгүүлчийн ёзоор нь Агуу Ренчин, Дамдинсүрэн, Түдэв, Намсрай гуай байсан гээд л бодчих.
Үхсэн нохойны чинь оюуны талх. Ууж идэхэд талх малх огт хэрэггүй. Авлига өгөхөд болоо.Наад талхаа хошногондоо чих чи.
Монгол хүний оюуны хөгжил, урагш алхах замыг хаасан хулгай луйвар аливаа бүхэнтэй тэмцэж байгаа нь бидний ирээдүйн замыг гэрэлтүүлэх үндэс гэж бодном. Мөнхбаясгалан үүний төлөө л тэмцэж ирсэн. Иймээс хулгайч, авилгачид л түүнд дургүй.
Баттулгын магтан дуулагч болсон байна лээ
Хүний хагийн нандин , халдаж болохгүй нэр төр гэж ХУЛГАЙ хийх - АВЛИГА авахыг хэлж байна уу , энэ " шар " ТИЙМ л юм илрүүлэх гээд оролдоод байх шиг байдаг юм ...
Энэ хүүхэн УИХ-Д ГАРААСАЙ,ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ МАНГАСУУДЫГ ГАНЦ ХҮН Ч ГЭСЭН ЭСЭРГҮҮЦДЭГ БАЙГААСАЙ
Путлерийн фашист дэглэм унасаны дараа сэтгүүлч мэргэжлийг сөнөөсөн Путлерийн босоо хөхчүүд Мөнхбаясгалан Г.Уянга нар Путлерийн захиалгаар эх орноо хорлосон хэргээр ял авах өдөр ирнэ Путлерийн фашист дэглэм женкочууд та нарыг хамгаалахгүй кондом шиг 1 удаа ашиглаад хогийн саванд хаянаа
оросууддаа алуулах нь тодорхой.
Сэтгүүлч сонгогдож гишүүн болох нь бөхөөс арай дээр юм даа
Зангарагтай сэтгүүлч, улс төрч Баясаадаа ялан дийлэхийн гайхамшигт амжилт хүсье.
кинонд шүүр унасан шооллам папаёга-д голдуу эрэгтэй хүн тоглоод байгаа харагддын. тахиан хөлт испа-д амьдардаг. стүпа бас унадаг. үхэшгүй кощейн үхэл хаана байдгийг мэддэг.
кощей эртний түрэгийн kоšči хос хий чөлөөгүй славянаар яс. шүрмэсээр ясанд бэхлэгдсэн нэг эрхтэн байгаа.
шооллам шоо ол лам. шоо плам
Munhbaysgalan.Uyanga.Enertsetseg sain setguulchid.MAN.AN iin 34 jil hiisen hulgaichdiig ilchilsendee muu ner zuuj.eldeveer turhirch bga.Huuliin said gd bga hemhiigee zuusan honzont er Enhbayr delhiin tuuhend hunii meregjil horidig Anhnii hun bolloo.Enereegiin amiig horij bga n Hulgaigaa nuuj bga arga.Novshnuudiig songuuluar bugdiig unagaa.zailuul.
Munhbaysgalan.Uyanga.Enertsetseg sain setguulchid.MAN.AN iin 34 jil hiisen hulgaichdiig ilchilsendee muu ner zuuj.eldeveer turhirch bga.Huuliin said gd bga hemhiigee zuusan honzont er Enhbayr delhiin tuuhend hunii meregjil horidig Anhnii hun bolloo.Enereegiin amiig horij bga n Hulgaigaa nuuj bga arga.Novshnuudiig songuuluar bugdiig unagaa.zailuul.
Munhbaysgalan.Uyanga.Enertsetseg sain setguulchid.MAN.AN iin 34 jil hiisen hulgaichdiig ilchilsendee muu ner zuuj.eldeveer turhirch bga.Huuliin said gd bga hemhiigee zuusan honzont er Enhbayr delhiin tuuhend hunii meregjil horidig Anhnii hun bolloo.Enereegiin amiig horij bga n Hulgaigaa nuuj bga arga.Novshnuudiig songuuluar bugdiig unagaa.zailuul.
Биеээрээ танилцана гж яадгын өвөө
Би "биечлэн танилцах" гэж бичсэн. Чи "биеэрээ танилцах" гэж уншиж байна. Иймээс чи эхлээд монгол хэл сурсан чинь дээр... Судлаач Х.Д.Ганхуяг.
Мөнхбаясгаланд амжилт хүсье.
Монголд өнөө үеийн чадварлаг сэтгүүлчийн нэг. УИХ-д илгээх хүн мөн шүү. Тэр түмний нэрийн өмнөөс бат зогсож чадах оюуны потенциальтай бүсгүй.
Их говийн зоригтнууд маань хир шударга хүмүүс гэдгээ одоо л харуулж дээ
Энэ хүүхэн бол шуналт шулам хоосон толгой өөр хэн ч биш
Нотолгоогоо хэлээч лалар аа. Судлаач Х.Д.Ганхуяг.
Гаднын нөлөөтэй дотоодын далдага Тролын үг бна.Ийм хаягуудыг нэгтгэж судлаж илрүүлж байвал таарна
Аан гээд уун гээд сонсч бай.Нэг л юм хэлье. Батзандан,Магнай хоёрыг ид галзуурч байх үед нь сэтгүүлч,-Та хоёрыг УИХ-д сонговол шударга ёс тогтох уу гэж асуухад,-Үгүй ээ,хүндээ биш тогтолцоондоо байгаа юм.Бид хоёр гишүүн болоход авилгач л болно гэж хариулж байсан юм. Тэрүүгээрээ ч болсон.Ойлгосон уу. Баясаа маань 4 жилийн дараа авилгын гэмт хэрэгтэн болж хараал идэх нь байна. Та нар шударга хүн сонгоод ч авилгын гэмт хэрэг буурахгүй гэдгийг эндээс ойлгосон гэж найдая. Тэгэхээр тогтолцоо маань хаанаа яаж гажсаныг олж чадвал хулгайчийг сонгосон ч тэр этгээд авилга авч, хулгай хийж чадахгүй ээ гэсэн үг. Одоогийн бүх алдаа завхралын шалтгаан юунаас эхтэй байна гээд хөөгөөд байхад дүр эсгэсэн хуурамч ардчилал гэж юманд тулж байна. Тэгэхээр ардчилал болон авилга хоёр нэг зоосны хоёр тал гээд ойлгох ёстой юм. Авилгыг устгая гэвэл ардчиллыг устгах ёстой. Ардчилал байх ёстой гэвэл авилга байсаар л байх болно. Та нар ямар сонголт хийе гэж бодож байна.
Юу гээд худлаа цэцэрхээд байгаа новшийн лалар вэ? Чинийхээр шудрага бус хүн сонгох ёстой болж байна. Тэнэгээрээ гайхуулах утгагүй байдаг... Судлаач Х.Д.Ганхуяг.
МӨНХБАЯСГАЛАН ЭНЭ УДААД ИХ ХУРАЛД ОРЖ СУУЖ ТЭМЦЭХ НЬ ЗӨВӨӨ. ДЭМЖИНЭ. ХУЛГАЙЧ ХҮРЭЛБААТАР МЭТИЙГ БОЛ НҮҮРИЙГ НЬ УЛАЙТАЛ НҮДИГ НЬ СОХОРТОЛ УЛАЛЗУУЛЖ МАД ТАВЬСАН. БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ТУРШЛАГА БОЛ НЭГ ИХ ДУТАХГҮЙ БИЗЭЭ. ХҮРЭЛБААТАР, СҮ БАТБОЛД, ДЭЛГЭРСАЙХАН МЭТИЙН ХУЛГАЙЧИД ШУНАЛЫН ДЭВҮҮДЭЭС ЦЭВЭР ШҮҮДЭЭ
Насаараа ганц хүний төлөа явсан шантажчин.Гүтгэнэ гэсэн хүнээ ёстой ямар ч аргаар хамаагүй зохиож чадна.
Бүхий л шаардлагатай албан бичиг, тоо баримтад үндэслэж хийсэн дүгнэлт хэзээ ч гүтгэлэг болдоггүй. Судлаач ёХ.Д.Ганхуяг.
Судлаач нэр хэн өгсийн!!!! Мөнхбаясгалантайгаа таарсан шаар юмаа! Сэтгүүл зүйг шар сонинтой андуураад бгаам бхдаа!!!
ene uvgund chini amidrah $ heregtee bainashdee zaluudaa miarsnii hereg
Энэ бүсгүй Их хуралд ороод юу хийх вэ дээ? Эдийн засгийн ямар ч мэдлэггүй хов хоосон толгой, ёс суртхуунгүй, шантаажчин...
1. Ямар ч гэсэн УИХ-д ороод хулгай хийхгүй. 2. Ямар ч гэсэн эдийн засгийг цагдаа Дэлгэрсайханаас илүү мэднэ. 3. Маш их мэдлэгтэй. 3. Хэнийг ч шантаажлаагүй. Мэдэхгүй байж дүгнэх бол оюуны хомсдлын шинж... Судлаач Х.Д.Ганхуяг.
nuurnii arsi ni urchiigeed ene uvugnii baij baigaag ichig ichig buvuu hucheer sein hun gej itguuleh geed baigaamuu?
nuurnii arsi ni urchiigeed ene uvugnii baij baigaag ichig ichig buvuu hucheer sein hun gej itguuleh geed baigaamuu?
Энэ бүсгүй Их хуралд ороод юу хийх вэ дээ? Эдийн засгийн ямар ч мэдлэггүй хов хоосон толгой, ёс суртхуунгүй, шантаажчин...
Бөх. Яруу найрагчаас эрхбиш дээр байх. Гэхдээ нээх мэдлэг боловсролтой гэж огт санагддаггүй. Бас нээх үнэн сэтгэлээсээ шударга гэж бодоггүй бнаөө. Яахав бөх энэ тэрээс дээр болохоор амжилт хүсьё.
женкогийн хөлсний бичээч гар хөл женкогийн гар хөлийг магтаж байна
Их хуралд ёс зүйтэй хүн байх.Иймэрхүү юмнууд хэрэггүй
Чи тэгвэл тэр мундаг ёс зүйтэй хүмүүсээсээ хэдийг нэрлэ дээ. Судлаач Х.Д.Ганхуяг.
yaachij tenegtsen Vladivostokoor nuurs zuunu geed ene mangarshig yarihgui baihaa
Ганаа муу лалар минь чиний магтаад байгаа баясаа чинь цагтаа шоронгийн янхан явсан юм биш үү ? Худлаа гэвэл яг ингэж хэлсэн мэргэжил нэгт эмэгтэйгээс нь асуучихаарай.
шоо орон
хоёр цэгий нь авчуул сорно ч шор сор
dice 🎲 pa ara dise дайз охин тэнгэрийн ганзаганд кимберлит хоолойд
ene uvgun odoo genkok doloohoo bolimoor yumaa.uvdugun deeree udaan suuhaar hugshun hunii daralt ihseed suid bolono shuu. uu neeree hezee nuursee Nahodka giin boomtoor zuuhguud bainaa.
Сэтгүүлч та 2 таарсан таар шуудайнууд яг мөн юм бна. ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ!!!
Сэтгүүлч та 2 таарсан таар шуудайнууд яг мөн юм бна. ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ!!!
сэтгүүлч Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн ачаар дархлагдсан хулгайч Сү. Батболдын булхай илчлэгдэж одоо улс төрөөс зайлуулагдаж бгаа ни үнэн шдээ
Заа үхсэн Женко Баттулгын л суганы үс төдий авгай шд
Муны шашин гэгч бол Америкийн нэгдсэн улсын хүний гараар могой бариулах бодлого юм. Хуучин коммунист улсуудын нэгдсэн тогтолцоог устгахын тулд японы баячуудын хөрөнгийг хүчээр шашинд өргөл болгон авч, солонгосоор дамжуулж монголын улс төрийг тоглоом болгосон түүхийг Японы ерөнхий сайд Абэ Шинзогийн үхлийн дараа тодорхой болсон.
Энэ авгай цагтаа Элбэгдоржийн амин найз явсан женко батлагын мөнгөөр Элбэгдоржийг мөн ч их гүтгэж доромжилсон доо….цаадах нь хөөрхий Төрийн хүн үг дааж чаддаг байх ёстой гээд энэ муу өсөхийн өлөн жингэрийг шүүхэд өгдөггүй
Мөнхбаясгалан авгай гарч магадгүЙ байсан ашгүй ШҮҮР УНАСАН ШУЛАМ ГЭДГИЙГ НЬ АРД ОЛОНД ЗАРЛААД ӨГЧИХЛӨӨ. ОДОО УИХ-Д ГАРХААС ӨНГӨРЛӨӨ
Эргүү лалар аа. Л.Мөнхбаясгалан өөрийгөө шүүр унасан шулмас гэж зарлаад 10 гаруй жил болж байна. Би энд зөвхөн утгыг нь тайлбарласан... Судлаач Х.Д.Ганхуяг.
Мөнхбаясгалан Дашбалбар намайг хүчиндэх гэж оролдсон гэж олны танил болсон авгайдаа аймаар2...монголчууд мартсан л байх чааваас
балбар ууж, архидаж согтуу байхдаа балай үг хэлсэн биз. уг нь үеийн хөгшин авгай нартайгаа л найз. авгай нь хажууд нь байсан гээз дээ. согтуудаа хэлсний нь өөрт нь хэлж ичээски. ухаанаа балартал муухай уудаг байсан шигээ.
Новш.
Жинхэнэ Эх оронч Монгол эмэгтэй .Улстөрийн тэмцлээрээ Харуулсан Эмэгтэй.Энэ эмэгтэйн тухай гоё бодитоор дүгнэжээ.Монголын зоригт тэмцэгч Эмэгтэйчүүдийн Үйл хэрэг нь бадартугай!!!
Ийм хүүхнийг лаг боловсролто гж бичсэн ганхуя өвөө өөрөа паг юм бна.
Энэ өгүүлэлд "боловсрол" гэсэн үг ганц ч байхгүй. Хуцмаар санагдаад байвал эхлээд уншиж сур, тэнэг лалар аа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Huurhii Ganaa ah bas tsaad luivarchingaas n ovoo ym hurtee yu ? yagaa ve ? za yahav amjilt husiye ! adil mergejiltei ymdaa huurhii .
Лалар өвөө нэртэй блсон хүн.лалар.маш их мэдлэгтэй гээд бчсэнээ мартаж.энэ ч хөгшрөл зөнөгрөд шү
Mundag setguulch ix xurald songogdoosoi Az amjilt
Шоронд 2 удаа шоронгийн яргачин хулгайчтай гэрлэсэн. Женко болон оросын эсрэг бүгдийг гүтгэн харлуулдаг бузрын хар янкан авгай. Харин энэ хөгшин ллр ганаа бол женко болон оросын мөнгөөр өл залгуулдаг Монголд маш хортой оросыг үргэлж магтан дуулж Монголчуудыг үргэлж дорд үздэг урвагч байгаа юм.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Зайлаа Мөнхбаясгалан гэж Женкогийн хүүхэн долоогч штээ