
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.
Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.
Сэтгэгдэл1
Дэлхийн хуваагдаж байна. Удахгүй дэлхийн дайн нэг мэдэхэд эхэлж мэднэ. Жижиг улсад тусгаар тогтнол, баян чинээлэг болох гэсэн 2 зөрчилтэй хувь тавилан хүлээж байдаг. Жижиг улс хэзээч баян болохгүй учир нь том улсууд баян жижиг улсыг үлдээхгүй дээрэмдэх тул тухайн жижиг улс сүйрдэг жамтай. Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэрээр орж байгаа бүхэн бидний ирээдүйг хоосруулж дээрэмдэж байна. Монголын ирээдүй хойчис мянга мянган жил аажуухан тайван хэрэглэх шавхагдах баялаг энэ 30 жилд хоосорлоо. Элбэгдоржийн ярьсан бүхэн худал. Монгол улсыг сүйрэлд хүргэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоо. Олон хятадуудыг монголоос гарга. Жижиг улс баян байх тавилангүй. Харин үүнийхээ оронд зэвсэглэлдээ анхаарч дайнд ялвал жижиг биш том улс болдог.