
Өнөөдөр Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17:14 ирүүлсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл3
Evii evii yamar hetsuu medee ve
Бурангуй, харанхуй төвөдөөс мухар сүсэг дагуулж ирсэн зул, бүдүүлэг болхи оросоос барууны тоолол дагуулж ирсэн ёолк хоёр монгол айлд үргэлжид галын гашуун аюул дагуулж байдаг даа! БОЛГООМЖИЛ!
Мод тайрч тэмдэглэдэг коммунист МАН-ын баярыг тэмдэглэхээ больцгоо.Монголчуудын баяр огт биш,