sonin.mn

12-р сарын 18-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийв. "Өнөөдөр өглөө БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хог хүлээн авч уулзсан тухай мэдээг ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ, хэвлэлийн төлөөлөгч та уулзалтын агуулгын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр: "Өнөөдөр өглөө ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Хятад БНАСАУ-ын дипломат зөвлөлдөх уулзалт хийхээр Хятадад хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хотой Бээжинд уулзсан байна. Энэ үеэр

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И хэлэхдээ, "Хятад, Хойд Солонгосын уламжлалт найрамдлыг хоёр нам, хоёр орны ахмад үеийн удирдагчид биечлэн бүтээж, хөгжүүлж ирсэн бөгөөд энэ нь хоёр талын хамтын үнэт баялаг юм. Сүүлийн жилүүдэд, хоёр нам, хоёр орны дээд удирдагчдын стратегийн удирдлага болон хувийн анхаарал халамжаар, Хятад, Хойд Солонгосын уламжлалт найрамдал шинэ эринд улам бүр бадран хөгжиж байна. Олон улсын байдал ээдрээтэй байгаа нөхцөлд, БНХАУ, БНАСАУ хэзээд бие биенээ тууштай дэмжиж, харилцан итгэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны стратегийн ач холбогдлыг харуулсан юм. Хятадын тал хэзээд стратегийн өндөр түвшинд алс хэтийн өнцгөөс БНХАУ, БНАСАУ-ын харилцааг харсаар ирсэн бөгөөд БНАСАУ-тай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа үргэлжлэн тогтвортой хөгжихийг дэмжихэд бэлэн байна" гэжээ.  


Г.Бямба