
БНХАУ-ын "Бүс ба Зам"-ын байгуулалтыг удирдах ажлын тамгын газар энэ сарын 15-нд холбогдох салбаруудтай хамтарч Цэнхэр ном гаргажээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Уг номд "Бүс ба Зам"-ын хүрээнд иргэдийн хэлхээ холбоо, ногоон торгоны зам, Хятад анагаах ухааны олон улсын хамтын ажиллагаа, Хятад-АСЕАН, Хятад-Африк, Хятад-Латин Америкийн орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллааг нэгтгэн багтаасан байна.
"Бүс ба Зам" санаачилгын 10 жил энэ 2023 онд болж байна. Өнгөрсөн арван жилд "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны салбарт бодлого, дэд бүтэц, худалдаа, санхүү, иргэдийн харилцаа гэсэн таван чиглэлээр бодлого хэрэгжүүлсэн. Энэ хүрээг тэлж эрүүл мэнд, ногоон хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагаа явуулж эхлээд байна. Хятад улс дэлхийн 160 гаруй улс, олон улсын байгууллагатай эрүүл мэндийн хэлэлцээр байгуулж, Хятад-Арабын орнуудын эрүүл мэндийн хамтын ажиллагаа явуулж, Хятад улс хамтран ажилладаг орнууддаа хэдэн арван мянган эмч мэргэжилтэн бэлтгэж өгч, 76 улсад эмчилгээний баг илгээж, 30 гаруй оронд эрүүл мэндийн сайн үйлсийн ажил зохиожээ.
"Бүс ба Зам"-ын хүрээнд Хятад улс олон оронтой ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны баримт бичигт гарын зурж, ногоон торгоны зам байгуулах зорилт тодорхойлж байна. Үүний тулд хамтрагч улсуудтай шинэ эрчим хүчний олон төсөл хэрэгжүүлж, өндөр үр ашигтай, цэвэр , олон талт эрчим хүчний эх үүсвэр бий болгож байгаа юм.
Экологи, байгаль орчны яамны албан тушаалтан Цүй Даньдань, уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон талт байдлыг хамгаалах хүрээнд олон улстай хамтран ажиллаж "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулагч 39 оронтой уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах 48 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний нэг жишээ гэвэл Этиоп зэрэг орнуудтай уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах 70 гаруй төсөл хэрэгжүүлж байна. Хятад улс биологийн олон талт байдлыг хамгаалах талаар тус конвенцын үүсгэн байгуулагч талуудын 50 дахь хурлыг хийлгэж, “Күньмин-Монреалийн дэлхийн биологийн олон талт байдлын ерөнхий гэрээ"-г үр дүнд хүргэж, 1 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулж, "Күньминий биологийн олон талт байдлыг сан" байгууллаа гэжээ.
"Бүс ба Зам"-ын хүрээнд Хятад-АСЕАН баялаг үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хятад улс 14 жил дараалан АСЕАН-ны хамгийн том худалдааны түнш байж ирсэн юм. Сүүлийн гурван жилд хоёр тал худалдааны хамтын том түнш болов. Энэ 7 сарын байдлаар Хятад-АСЕАН-ны хоёр талт хөрөнгө оруулалт 380 тэрбум ам долларт хүрч, АСЕАН-нд шууд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж 6500 хүрчээ.
Хятад-АСЕАН-ны RCEP-ийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр талын худалдааны 90 гаруй хувийн барааны гаалийн татварыг тэглэсэн байна. Хятад-Африкийн орнуудтай "Бүс ба Зам"-ын хүрээнд нягт хамтран ажиллаж байна. Кенид байгуулсан Момбаса – Найробийн төмөр зам, Этиопод байгуулсан Аддис-Абаба-Адамагийн хурдны авто зам, Нигерид байгуулсан гүн усны боомт зэрэг том төслөөс гадна эрдэнэ шиш тариалах технологи зэрэг 300 гаруй хэрэглээний жижиг төсөл амжилттай хэрэгжүүлжээ. Хятад улс Латин Америк, Карибын тэнгисийн 22 оронтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, тэдгээрээс онцолж 6 улстай хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ямайкийн өмнөд умардыг холбосон хурдны авто замын төсөл хэрэгжүүлсэн нь үүний тод жишээ болно. Хоёр талын худалдаа 2013 онд 261 тэрбум 390 сая ам доллар байсан. Харин 2022 онд өссөөр 485 тэрбум 970 сая ам долларт хүрсэн байна." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0