Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-23-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Монгол Улсаас гадна ОХУ, БНХАУ, Итали, Австри, Иран зэрэг орны арав гаруй эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон билээ. Хурлын ерөнхий зохион байгуулагч, доктор Д.Баярсайхан “Илтгэл хэлэлцүүлж буй судлаачид нь Эзэнт гүрний үеийн бичгийн болон эд өлгийн соёлын чиглэлээр далайцтай судалгаа хийдэг хүмүүс юм.
Чингис хаан судлалын олон улсын холбооныхоо үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх, олон улсад Чингис хааны өвийг судлуулах зорилготой. Гадаадын судлаачдад Монгол Улсаа таниулах, хамтарч ажиллах цаашдын харилцаа холбооны хөтөлбөрөө хэлэлцэж буйгаараа ач холбогдолтой” хэмээв.
Чингис хаан судлалын холбооны анхны хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулж байсан билээ.
Тийнхүү гурван жилд нэг удаа зохиогдохоор болсон ба өнөөдөр тус холбооны хоёр дахь хурал амжилттай үргэлжилж байна. Доктор Д.Баярсайхан “Бидний анхны хурал бол Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулах зорилгын хүрээнд ерөнхий шинжтэй болсон. Энэ удаа илтгэлүүдээ тодорхой сэдвүүдэд хуваагаад, тухайн чиглэлийн эрдэмтэдтэй цаашдын судалгааны талаар санал хүсэлт солилцож, илүү мэргэжлийн түвшинд зохиож байна” хэмээн хурлынхаа онцлогийг танилцуулав.
Жинхэнэ Дэлүүн болдог хаана вэ
Доктор О.Гэрэлбадрах тэргүүтэй зарим судлаачдын илтгэлээс онцлон хүргэе. Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог нь яг хаана вэ гэдэг дээр судлаачид одоо хэр маргаантай байдаг. Тэгвэл доктор О.Гэрэлбадрах “Энэ асуудалд одоо ингээд цэг тавих нь зүйтэй” хэмээсэн юм. Судрын чуулганд Дэлүүн Болдог нь Бурхан Халдун уулаас зургаа хоногийн зайд Онон мөрний төгсгөлд байдаг тухай дурддаг.
Маха самади хаанаас монголчуудад өгсөн түүхийн бичээст Тэмүжин Эрээн толгойг тойроод Баян овоо уулын өвөрт, Онон, Балж мөрний аманд төржээ. Болдог хэмээх нэр нь толгодын өөр нэршил ба “жижиг” уул гэсэн утгатай үг юм. Дэлүүн болдог нь түүхэн сурвалжид бичсэнээр пирамид хэлбэртэй жижиг уул байжээ.
Домогт өгүүлснээр Дэлүүн болдог нь морины дэлүү болон Тэмүжиний төрсөн биеийг угаасан учир ийм нэртэй болжээ. Судлаачдын үр дүнг харьцуулан үзсэний эцэст Дэлүүн болдогтой таарах гурван өөр газрыг тодорхойлсон.
Нэгдүгээрх: ОХУ-ын Өвөр Байгаль нуурын Онон дүүргийн Нижний Цасүчей тосгоны ойролцоо байрладаг Онон голын эрэг хавьцаа.
Хоёрдугаарх: Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, Гурван нуур, Онон, Балж голын аманд, сумын төвөөс зүүн тийш 1.5 км-т оршино. Гуравдугаарт, Монгол Улсын Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс зүүн урд зүгт 5.3 км-т орших Ламын ухаа гэх газрыг судлаачид Дэлүүн болдог хэмээжээ.
Эдгээр газраас хоёрдугаарх нь буюу Гурван нуур, Эрээн толгой хоёрын дунд орших тэр нутаг бол монголчуудын өвөлжөө байсан тул Чингис хааны жинхэнэ төрсөн нутаг хэмээгээд дараах баримтыг дэлгэв. Аман түүхийн домогт хадгалагдаж, хойч үедээ уламжлагдсан байна. Түүхэн сурвалжид тэмдэглэсэн Бурхан Халдун уулнаас зургаа хоногийн зайтай гэх баримт тохирсон.
Сурвалжид тэмдэглэсэн түүхэн газар зүйн байршил таардаг хэмээв. Мөн Дэлүүн болдог хэмээн нэрлээд буй газрыг үгүйсгэх үндэслэлийг дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлэв. Энэ илтгэлээс гадна XIV зууны Венецийн сурвалжуудад тэмдэглэсэн монголчуудын улс төрийн соёлын тухай, Монголын эзэнт гүрний мөнгөний дархад, Нүүдэлчдийн Эзэнт гүрнүүдийн оршуулгын зан үйл ба Хориг уулын дурсгал зэрэг олон талын сэдэвт илтгэл тавигдаж байна. Мөн судлаач, доктор О.Гэрэлбадрах түүхэн газар зүйн цаашдын судалгааны талаар “Олон гадаад хэлтэй сайн боловсон хүчин, оюутан бэлтгэж, сургах хэрэгтэй байна. Мөн энэ чиглэлийн судалгаа 50 хувь нь бичгийн сурвалж, 50 хувь нь бодит газар дээр нь очиж судалдаг учир хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс төсөл ажлуудыг санхүүжилтээр сайн дэмжих хэрэгтэй” хэмээн үзэл бодлоо хуваалцав.
П.Лхагважаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл35
Хэнд хэрэгтэйн? Хаана төрсөн нь одоо ямар ач холбогдолтойн? Мэдлээ гээд юу өөрчлөгдөхийн?
Хуц нусан таглаа минь
"Дэлүүн болдог" ОХУ-ын нутагт байдаг гэж ОХУ-ын буриад биш, орос "эрдэмтэд" их хатуу зүтгэдэг! Тэглээ гээд тэр нь оросуудын уугуул нутаг биш, 17-р зуунд оросын эзэнт гүрэн түрэмгийлэн эзэлсэн монголын хойд зах хязгаар нутаг шүү дээ!!!
Хүний 30, 40 үе өнгөрсөн байхад монгол хэлний үг, утга нь өөрчлөгдсөн байна. Бодоод үз. 800 жилийн өмнө Чингис хаан хорезмийг эзэлж дуусаад монголынхоо алтай хилээр орж ирж явлаа. 800 жилд хэдэн эцэг хүү гэсэн холбоос байх вэ гэвэл дундаж эцэг хүүгийн насны зөрөөг 25 гэвэл 800:25=32 үе өнгөрсөн. Хамгийн олондоо 800:20=40 үеийн өмнө амьдарч байсан хүн болно. 2-ийн 40 зэрэг хэмээх тоог бодоод үзвэл 2⁴⁰=1099511627776 тооны хүмүүс хос хосоороо сууцгаасан байх боломжтой. Энэ тооноос харвал монголчуудын дунд ихээхэн олон үг, үгний утга өөрчлөгдсөн. Та нар хаана байдаг гэж хайгаад хэрэггүй.
Юм өөрчлөх гээд байгаа юм биш хааныхаа төрсөн газрыг мэдэх нь л чухал гэдгийг ойлгохгүй бна уу
Цаг хугацааны машин зохион бүтээгээд 1162 оны хамаг монголын нутагт очоод үз, тэгвэл мэднэ. Чи зүгээр зохион бүтээгч болох хэрэгтэй.
Уйгаржин монголоор бичигдсэн хамгийн эртний гэж болох бичгийн өвийг хэлээд өгөөч, мундагуудаа. Оныг нь л хэлчих.
Чингисийн чулууны бичиг 1224 оны бүтээл байна.
Чингэсийг буриад хүн байсан гээд буриадууд шаагилдаад эхлэх нь ! Төрсөн газар нь Оросын хилийн дотор манай буриадын нутагт гээд л ! Ингэхэд энэ Чингэс хааны зураг чинь Тайваны музёйд бөйсан Хятадын нэг жанжны зураг гэсэн ! Жинхэнэ Чингэс ямар төрхтэй байсныг хэн ч мэдэхгүй !
Тэр чинь өөр зураг аа !
Буриад хүний хөмсөгнөөс эхлээд нүдний угархай хүртэл зузаан махаар бүхрэгдсэн хоёр жижигхэн нүдтэй байгаагаас харвал тундарын бүсэд хүйтэнд амьдарч ирсэн якут гаралтай хүмүүс юм. Хамгийн их даардаг ил гарч явдаг нүдээ хамгаалах гэсэн ген үлдсэн хэрэг юм. Хөөхрхий жижигхэн нүд нь их даарч хөлдөхөөс хамгаалжээ. Чингис хаан том чартгар нүдтэй байх тул буриад хүн бүүр биш. Халх хүний нүдний хэлбэр илүү төстэй. Нахиад газрын уур амьсгал дулаан таатай тул эрүү ам нь зөөлөн хоолонд дассан байна. Нахиадууд хүн бүс бүслэхгүй, морь унахгүй тул нуруу бөгтөр, магнайдаа хийморьгүй.
түбэд жэзундамбын үед хэнтийд буриадуудыг суулгасан. буриадын нутаг биш шүү дээ.
1206 онд хар зүрхний хөх нуурт төрсөн. ямар төрхтэй. ямартаа ч унгас ноосноос төрнө гэдгийм
толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлнэ. тэнгэр дайвалзаж газар цөмрөөд өнхөрч ойчих байхаа
гимлайн соёл, тал нутгийн соёл. бүгдий нь тэгшлээд навтайж намбасах юм биз. ням-очир нэг тийм юм яриад байдгийн. библд ч бас тэгж гардаг.
нүдний ухархайгаа ширгэтэл бясалгах. бүсээ тайлж хүзүүндээ тохоод уул өөд улам нарийсгаж. чанагш инагш нууцын. бүстэй хурдан хураачихдаг тул. сөр сөр. удаан барих
25 бүдүүнээ барих or барихгүй байх
8 богд жавжандамба хутагтыг байхад 1917 оны оросын хувьсгалаас зугтаж ирсэн буриадуудыг хэнтийд суулгасан байдаг. Чингис хаан буриад хүн биш. Буриад Ням-Очир чингисийн удам мэт "Их засаг" сургуулийг байгуулж чингисийн нэрээр мөнгө олох эрхгүй хүн. Чингис хааны хойчис бол халх түмэн мөн.
Монголчууд буриад гэж монгол нэр гэж андуурдаг. Энэ бол бурят гэж бичигдэх ёстой орос нэр. Уг гарал нь 2 үндсэн таамаглалтай. 1.Хакасаар(хөрш байсан) быраат(чоно эцэг) 2.Оросоор бараат (брат-ах дүү).Одоо бүх юм нь хорь буриадуудынх болсон ч үнэндээ бол яс үндсээрээ ч хоорондоо хамаагүй,тэр байтугай дайсагналцдаг 40 орчим овог бий. Үндэстэн болоогүй овгийн байгуулалтандаа байхдаа 17-р зуунд Оросуудыг дагасан болхоор овгоосоо хамаарч нүүр царай төдийгүй сэтгэлгээрээ биднээс эрс ялгагддаг.
Судрын чуулганд ч Рашид Ад дин нүдээр үзээгү й,чихээр сонссон баахан юмаа л бичсэн юм шиг бдаг юм, Махасамади хааны бичээс гэж бас л нэг гадаад хүний, сургаар бичсэн юм байх нь ээ дээ. Гурван нуурыг, 1960-62 оны үед газар дээр нь очиж судалсан Жамбаажамц багш ярихдаа... "одоогоос 90 орчим жилийн өмнө устай болсон" гэж нутгийн хүн хэлж өгсөн гэж бсан юм шүү ! Эртний сурвалжид харин Дадал сум гэж алга уу ....кх кх кх
sa mad hi
усан дээр бичсэн бичээс арилсан буй
маха д’самадхи
Шүүмжлэгдсдээ Махасамади гэж Сэцэн хааныг хэлдэгийг мэдэхгүй юу? Буриад гэдэг Хакас үг биш. Орос үг. Буриадын нэг нутгийг эзлэхээрээ модон хэрэм барьж, тэрнийгээ бартск буюу ах дүүс гэж нэрлэсээр ийм нэрийг үүсгэсэн. Уг нэр нь Түмэд
Ард түмэнд үлгэр хэрэгтэй.Харин ойлгох хүмүүс нь ойлгодог байх нь дээр.Монголчууд ганц ч баримт үлдээгүй байтал Чингис хаан тэгж хэлсэн ингэж сургасан гэж хөмсөгөө зангидан, дуугаа бүдүүсгэж, сүржин царайлцгаах нь хэмжээндээ байсан нь дээр. Паразит жүжигчид уран бүтээлчид нь өөрсдийгөө Чингис,баатар,жанжин гэж итгэчихдэг санагддаг.Хүүхэд шиг.
a.чингис ч.чингис. а.чингис би тайж, чингисд тоглоснуудаа цуглуулна, чингис задлаж ууна.
Мэдрэлт. Монгл хүн Чингс, баатар, жанжин гэж өөөрийгөө төсөөлөх нь юу нь буруу байгаа юм бэ? Малаа
Дадалд байдаг Дэлүүнболдогт очсон чинь Байгал Орчны сайд асан одоо гишүүн болцон Батэрдэний тушаал гээд хоёр авгай мөнгө нэхээд гарч чадаагүй шүү Тэгээд Биндэрт байдагт нь очсон , Өвөг дээдсийнхээ буурин дээр ч очиж болохгүй цөвүүн цаг болжээ
бодсон намайг дагана уу даа чи. саадагтайгий нь дагана уу да чи or санасан намайгаа дагана уу да чи
байгалаа дагана уу or бодсон намайгаа дагана уу
Дадалд байдаг Дэлүүнболдогт очсон чинь Байгал Орчны сайд асан одоо гишүүн болцон Батэрдэний тушаал гээд хоёр авгай мөнгө нэхээд гарч чадаагүй шүү Тэгээд Биндэрт байдагт нь очсон , Өвөг дээдсийнхээ буурин дээр ч очиж болохгүй цөвүүн цаг болжээ
Бага шиг балайрцгаа ,их мэдэгч царайлсан малнууд аа!! Агуу Хөдөөгийн Пэрлэй ах өөрөө ярьж байхыг сонссон хүн би байна. 1962 онд зүгээр нэг тааж Чингис хааны хөшөөг Дадалын 3 нуурт босгоогүй юм!! Дэлүүн болдог бол Хэнтий аймгийн Дадал суманд одоо ч тахьдаг газар мөн гэдэгт хэзээ ч бүү эргэлз!!
О биш Ж. Гэрэлбадрах
Түүхчид нэртэй хулгайч нар улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөж тархи угаадаг. Монголчуудыг мал мэт байдгаж ирлээ. Чингис хаан гэж орилсон гадаад хүнд төрийн шагнал өгч, монголын төрд түүх ярьсан баахан баастай гүзээнүүд хэдэн арван жилийн турш татварын мөнгөөр цалинжиж, улс орон гадаадаас зээл авч монголыг худалдаж ирлээ. Монгол улсын гадаад харилцааны бодлого буруу байна.
орсын супер компьютер -орсын физикч ландау-гийн бүтээл дээр үндэслэсэн шинэ гэрлийн компютер секундед хэдэн сая үйлдэл хийнэ дэлүүн болдог - долоон бөлдөг долоон бадагаг