
12-р сарын 16-ны орой Хятадын төв радио телевиз болон БНХАУ-ын Хайнань мужийн Засгийн газраас хамтран зохион байгуулсан Хайнань арлын 5 дахь удаагийн олон улсын кино наадам Саньяа хотын Хайтан Ван буланд нээлтээ хийжээ.
Хайнань мужийн Намын хорооны орлогч дарга, мужийн дарга, Хайнань арлын 5 дахь удаагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Шяомин нээлтийн ёслолд оролцож, кино наадам нээгдснийг зарлав. Мөн Хятадын төв радио, телевизийн ерөнхий редакторын орлогч, Хайнань арлын 5-р удаагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооны орлогч дарга Фан Юнь нээлтийн ёслолд үг хэллээ.
Фан Юнь хэлсэн үгэндээ, "Хятадын төв радио, телевиз болон Хайнань муж дөрвөн жил дараалан Хайнань арлын олон улсын кино наадмыг хамтран зохион байгуулж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж, кино урлагийн томоохон арга хэмжээнд хамтран оролцож, соёл иргэншлүүд хоорондоо харилцан суралцахыг дэмжиж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тоо томшгүй олон шинж чанарыг дэлгэн харуулсан байна. Сүүлийн жилүүдэд Хятадын төв радио, телевиз олон улсын хэмжээнд 68 хэлээр нэвтрүүлэг цацдаг давуу талаа түшиглэж, Хайнань нутгийн үлгэр түүхийг сайтар ярьж, Хятадын үлгэр түүхийг сайтар уламжилж, Хятадын соёл иргэншил хийгээд дэлхийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцаж буй үлгэр түүхийг үргэлжлүүлэн өгүүлсээр ирсэн юм. Хятадын төв радио, телевиз нь Ши Жиньпиний соёлын үзэл санааг нарийн хянамгай судлан, тууштай хэрэгжүүлж, нээлттэй үзэл баримтлал, гайхалтай бүтээлч байдал, хязгааргүй урам зориг зэргийг ашиглан, дотоод гадаадын кино найруулагчдын хүчин чармайлтыг төвлөрүүлж, кино урлагийн үйл хэрэг болон аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хайнань арлын олон улсын кино наадамыг улам хөгжүүлж, соёл иргэншлийн гэрлээр бие биенээ нөхөн гэрэлтүүлсэн гайхалтай индэр болгосон юм" гэжээ.
Тав дахь удаагийн Хайнань арлын олон улсын кино наадам нь "Далайн түм буман амь амьдрал, гэрэл сүүдрийн шинэ эрч хүч" гэсэн уриан дор болж, илүү олон улсын үзэл баримтлалтай, бас Хятадын хэв маягтай, Хайнаний онцлогтой кино соёлын наадмыг бий болгосон байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0