Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан дээр Хотын даргад нэр дэвшсэн. УИХ-ын гишүүнээс, ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөгдсөн түүнийг ийн Хотын дарга болоход нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө НИТХ руу дагуулаад орсон. Тэр өдөр Х.Нямбаатар “…Би хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана” гэж байв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Хотын бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулах нь зүйтэй.
Мөн нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээвэр, иргэдийн эрх, үүргийг тодорхой болгож, агаар, орчны бохирдол, хог хаягдал, түгжрэл, ногоон байгууламж зэрэг амьдралын чанарын суурь стандартыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүрэн зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга, гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газар хотыг дэмжиж ажиллана” гэсэн. Ингээд Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар 36 дахь Хотын даргаар сонгогдож байлаа. Түүнээс хойш 10 сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Орон нутгийн ээлжит сонгууль ч тулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “Сэлбэ” дэд төвийн ажлын явцтай танилцахаар очжээ.
Тэр үеэр Хотын дарга Х.Нямбаатарын тухай “…Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биеэ дэмждэггүй, ойлголцдоггүй байсан.
Тийм учраас Засгийн газар хотод их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руугаа төсвийг илүү зардаг байсан. Харин хот болохоор асуудлаа Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дагаварт Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн. Тиймээс миний хувьд үүнийг л өөрчлөх гэж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, Хууль зүйн сайдаас нь хүртэл татгалзуулж, Хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд "шазруун" зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь “…Чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе” гэж боддог хандлагатай. Миний бие нэгэнт Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учраас хотынхон маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал.
Энэ Засгийн газарт гэхээс илүүтэй хотынхонд л хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин өөр нэг концепц гаргаад, өөр нэг асуудал ярих эсвэл улстөржөөд л байвал Засгийн газар зохицуулахад хүндрэлтэй. Та бүхэн хараарай.
Орон нутгийн удирдлагуудаас хэн нь Засгийн газартай хамгийн ойр ажилласан. Тэр орон нутаг л хөгжсөн” гэсэн юм. Үнэхээр ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээр хэлсэнчлэн түүний тэргүүлсэн Засгийн газар хотын асуудалд онцгой анхаарал тавьдаг. “Улаанбаатар-2040” хөтөлбөрийг “Алсын хараа-2050”-д тулгуурлаж хийсэн. Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд 11.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бол сүүлийн гурван жилийнх 30 их наядаар тоологдож байна. Метроны санхүү шийдэгдсэн. Туннел, гүүр, тойрог хурдны зам, “Туул” хурдны зам зэрэг мега төслүүдийн ажлууд эхэлнэ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл18
Цуслахын донтой МАНгасууд
Одоо хот маань хөгжөөд Бэрх хот шиг гоё бас одон тэмдэгтэй болно
Нямбаатар сайн ажиллаж байгаа
Хулгай хийлгүүлж хамтран идэх гэж Хаянхярвааг явуулж байгаад баригдсан чинь үнэн биз дээ.
Avilgal horoololiig hezee buulgah ve?!?!
Ихэнх төрийн албан хаагчид нь чимээгүйхэн шиг байж байгаад цаг хугацаа өнгөрөөх амиа борлуулах бодолтой болсон гэдгийн ЕС өөрөө нотолж байна. Цаашдаа ийм олонхтой төрөөр удирдуулсаар л байх уу. Иргэн таны сонголт үлдлээ.
Энэ Оюунэрдэнэ гэгч том толгойтой ойлгомжгуй их хачин хун, балай ч юм шиг, гайгуй ч юм шиг, Урагшаа Хятад гэхээр чичирээд баярлаад байдаг юмуу даа, Энэ этгээд Монголыг Минь суйтгэнэ дээ
Ш а зруун гээд яах вэ дээ үнэндээ чадвар зангараг инженер сэтгэлгээ гээд алга. Толгой нь хүрэхгүй хотыхонд үнэхээр гологдож байна.
Дүүргүүдийн дарга нараа ажиллуулаа ч Баянгол дүүрэг шиг хог үнэр зам гэж авах юмгүй дүүрэг алга.Юу ч хийдэггүй сөх хороо нь ажилладаггүй үнэхээр хаягдсан дүүрэг байна
Цусан төрлийн 2 тэнэг үеэл нэг нь Монгол төрийг нөгөө нь нийслэл хотыг минь харийхны заавраар самарч байгааг бид харсаар байж хуруугаа ч хөдөлгөх зүрхгүй худлаа дор доороо л мөөрөлдөцгөөнө. Энэ бол өнөөгийн үхширмэл монголчууд бидний араншин, байж байгаа царай минь юм даа...
Дэмжинэ
🤢🤮
Songolt mash zuv baisan shuu. Iim l hudulguuntei shalamgai ,, hurdan setgedeg, setgesenee dor ni ajil bolgodog Hun Hotiig Hugjujlne. Mun Hooson Loozon yarihgui Manduul-taigaa Gar niilj Zasagtaigaa ch hamtran Hurungu Sanhuugee yag Parallel-aar shuurhai bosgoj bui ni SHINELEG b. Manduul ch ontssain b. Bravo. Big Kudos to Both of You. Absolutely Gorgeous Choice by Ouy-tthe Prime Minister.
Chingis zochid buudaliin orchim selbe golruu het tulj barij baigaa barilguudaa yah ym be hot iin dargaa awilaga horoololtoi adilhan shalgaj barisan bailee shu
бөөлжис цутгатал боржур сугалж байна даа. монголчууд хүлцэнгүй юмаа. яая гэхэв
Бродюроос өөр юм өөрчилж чадахгүй хүн явуулждээ, мафынхан
Хогийн шаар оюун эрдэнэ, нянбактер хоёр үхэж далд орог
Бордюрийн босс болгох гэж томилсон юм биш үү