Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцохоор НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирлээ. “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна. Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.

Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм. Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” гэсэн сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Монгол Улс “Ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалт”-ыг угтаж “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, “Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний зөвлөлдөх уулзалт”, “Залуучуудын зөвлөлдөх уулзалт” “Глобал цахим хэлэлцүүлэг”, “Дижитал хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” “Тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг ашиглах асуудлаарх зөвлөлдөх уулзалт” зэрэг арга хэмжээг цуврал хэлбэрээр зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санаа “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд тусгалаа олсон.



Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл8
БРИКС-ын орнууд НҮБ-ыг орхиж магадгүй. Олон улс орнууд тус байгууллагыг ажлаа хийх чадваргүй гэж үзэж байна. Дэлхийн ядуурал,хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн төлөө тууштай бөгөөд хурдан шийдвэр гаргаж чаддаггүй,АНУ, барууны орнуудаас хэт хамааралтай ажилладаг гэж шүүмжилж байна. ИХ20-с зарим орнууд гарах төлөвтэй болжээ. Дэлхийн геополитик өөрчлөгдөхийн зэрэгцээ олон улсын байгууллагууд хөдөлгөөнд орох төлөвтэй болжээ.
Яагаад дайны гэмт хэрэгтэн Путиныг баривчлаагүй талаараа нэг сайн яриарай
59.153.87.4 монгол улсад асар их хэмжээний хохирол учруулсан эрүүгийн том гэмт этгээд Элбэгдоржийг яагаад олон улсын эрүүгийн шүүх баривчлахгүй байгаа талаар яриарай.
Эби Путин шиг украин хүүхэд хулгайлаагүй штээ
59.153.87.4 эрүүгийн гэмт хэрэгтэн Элбэгдорж Оюутолгойг барууны эзэддээ өгсөн болохоор барууныхан түүнийг эх орондоо орогнуулж байгаа. Чам шиг Элбэгдоржийн бөгсийг долоодог гөлөгнүүд үхээсэй
Одоо юу ярих уу? Эби бол ядаж өөрөө үгээ бэлддэг байсан
Nov
Ид шид