НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 23 /DW/. ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Герман улсын удирдлага дор боловсруулсан НҮБ-ыг шинэчлэх төлөвлөгөөг Нью-Йорк хотноо болж буй Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталлаа гэж “Deutsche Welle” суваг ням гарагт мэдээлжээ.
“Ирээдүйн төлөөх гэрээ” хэмээн нэрлэсэн уг баримт бичгийг баталсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейг даргалагч Филемон Янг мэдэгдсэн байна.
Харин Орос улс гэрээг батлахаас татгалзжээ. Гэрээг батлах ёслолын эхэнд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин гэнэт үг хэлэхийг хүсэж, олон сар хэлэлцсэний эцэст хэлэлцэн тохиролцсон баримт бичгийн эх бичвэрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж мэдэгджээ. Ингэснээр тэрбээр санал хураахгүйгээр явуулах ёстой байсан баримт бичгийг албан ёсоор батлах эсэхэд 193 улсад эргэлзээ төрүүлэв.
Үүний зэрэгцээ Вершинин "хэрэв Оросын шаардсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээний эх хувилбарт оруулахгүй бол уг баримт бичгийн талаарх зөвшилцлөөс гарна" гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, харилцан буулт хийсэн гэрээний хувилбарт сэтгэл хангалуун бус байсан улс орнуудад цаашид хэлэлцэх боломжийг олгоогүй гэсэн байна.
Үүний дараа Конго улсын төлөөлөгч асуудлыг хэлэлцэхгүй байх тухай санал гаргаж, улмаар 143 орон Оросын хүсэлтийг хэлэлцэхгүй байхыг дэмжсэн байна. Оросоос гадна, Беларусь, Никарагуа, Умард Солонгос, Сири улс уг саналыг эсэргүүцжээ. Үүнээс хэдхэн минутын дараа НҮБ-ын дээд түвшний чуулга уулзалтад оролцогчид “Ирээдүйн төлөөх гэрээ”-г албан ёсоор баталсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлэхдээ, энэхүү баримт бичиг нь “Энх тайван, аюулгүй байдлын төлөө шинэ боломжийг нээж өгч байна. Тодруулбал, олон улсын хамтын ажиллагааг шинэчлэх, илүү шударга дэлхий ертөнцийг цогцлоох чухал замыг нээж байна” гэжээ.
Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болж байна. Уг уулзалтын үеэр НҮБ-ыг илүү үр дүнтэй болгох, олон арван жилийн өмнө байгуулагдсан байгууллагууд, тэдгээрийн дотор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх алхмуудыг батлах төлөвтэй байна.
Энэ талаарх гол баримт бичиг нь Герман, Намибийн зуучлалаар боловсруулсан “Ирээдүйн төлөөх гэрээ” юм. Тус гэрээнд тогтвортой хөгжил, олон улсын аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагаа, залуучууд ба ирээдүй хойч үеийн асуудал, дэлхийн засаглалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг тусгажээ. Уг баримт бичгийг 2024 оны эхэн үеэс хойш хэлэлцсэн байна. НҮБ-ыг шинэчлэхийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь уриалж байв. Гутеррешийн хэлснээр, дэлхийн хамтын нийгэмлэг олон хямрал, дайны үед ажиллах илүү боломжуудтай болохын тулд, мөн дэлхий дахинд илүү шударга ёсыг тогтооход зайлшгүй шинэчлэл шаардлагатай.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл5
БРИКС-ын орнууд НҮБ-ыг орхиж магадгүй. Олон улс орнууд тус байгууллагыг ажлаа хийх чадваргүй гэж үзэж байна. Дэлхийн ядуурал,хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн төлөө тууштай бөгөөд хурдан шийдвэр гаргаж чаддаггүй,АНУ, барууны орнуудаас хэт хамааралтай ажилладаг гэж шүүмжилж байна. ИХ20-с зарим орнууд гарах төлөвтэй болжээ. Дэлхийн геополитик өөрчлөгдөхийн зэрэгцээ олон улсын байгууллагууд хөдөлгөөнд орох төлөвтэй болжээ.
NUB bol erdoo ANU baruuniihnii togloomiin baiguullaga bolson sh dee. Yagaad ANU dangaaraa delhiin uls ornuudad taalagdahgui bgaa shaltgaanaar uls ornuudiin dotood heregt orolltsoj, tedniig oorsdiigoo demjigchdiig Zasgiiin erhend ni bailgah estoi gej. Yagaad Delhiin 2-r daind golloh uureg guitsetgesen Oros ulsiig ANU baruuniihan buh talaar havchin booj horig tavih bolov. Ene bodlogo ni ulstoriin hureenees halin sport olon niitin baiguullaguudad hurtel nolooloh bolov gedeg ni asuudal bolood bgaag oilgohgui bgaamuu
өөрийн ажилнуудаа израйлаар бөмбөгдүүлчихээд юу хийж чадахгүй байгаа нүб дэлхийд шинэ дэг журам тогтоолоо юу ёстой хуцваа л бна,японд очоод хэн атомын бөмбөг дэлбэснийг анусаас айгаад хэлж чаддаггүй гутаараш дэлхийг удирдана гэхүү ёстой нохойн баас???
нүб-ийг нүүлгэж хятадт авчиряа
НҮБ, ЕХ, НАТО, ОУВС, АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХ ЭНЭ БҮХЭН БАРУУНЫ МӨНГӨ САНХҮҮГ АТГАСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОГЛООМ НЬ БАЙГУУЛЛАГА ГЭЭД ОЙЛГОХОД БОЛНО.