Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулах хуйвалдаан эрчээ авлаа
“Хийх хүн аргыг нь олдог” гэж аргагүй үнэн үг аж. Хэдүйнээс хойш Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж зааснаас “Зөвхөн нэг удаа” гэснийг авч хаях тухай яриа гарсан. Үүнтэй холбоотой хэд хэдэн үйл явдал ч болсон. Аль ч талаасаа Үндсэн хуульд халдсан, хууль бус, хамгийн гол нь парламентын засаглалд халтай уг үйл ажиллагааг хэн, хаагуур, хэрхэн гүйцэтгэх нь тодорхой бус байгаад байсан юм. Тэр тодорхой болжээ. Гүйцэтгэгчээр нь Үндсэн хуулийн Цэц өөрөө тодорчээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан дээгүүр доогуур гүйгээд байгаа дуулдаад л байсан. Яригдаад л байв. Тэгж тэгж Үндсэн хуульд “халдах” аргаа олсон бололтой.
Үндсэн хуулийн Цэц “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийг хүчингүй болгох замаар Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хийхээр болжээ. Гэтэл дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-иар дамжиж Үндсэн хуулийг өөрчлөхөд хэцүү гэсэн үг. Тэрчлэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно" гэсэн хориг бий. Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулжээ. Түүнээс хойш дүүрэн таван жил ч болоогүй байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ өөрчлөлтийг хийх хэрэгцээ шаардлага хийгээд хийж гүйцэтгэх процесс, нөхцөл боломж нь шууд утгаараа хуйвалдаан гэж үзэхээр болоод байна. Өөрчлөлтийг гардаж хийх Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланг хоёр шалтгаанаар дарамт, эсвэл наймаа тохироонд орсон гэх хардлага хуульчид, эрхзүйчдийн дунд яригдаж байна. Товч хэлэхэд, нэг нь албан тушаал, нөгөө нь ар гэрийн шалтгаантай гэсэн мэдээлэл байна. Ерөнхийдөө тэдний үйл ажиллагааны нарийн ширийн төлөвлөгөө ил болоогүй байна. Тэгэхээр тэдний хэрхэн гүйцэлдүүлэх гэж байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Уг нь Үндсэн хуулийг сахин хамгаалдаг үүрэгтэй байгууллага нь Үндсэн хуулийн Цэц юм. “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль” ч ялгаагүй тийм үүрэгтэй. Үндсэн хуулийг дур зоргын биш гадна, дотнын нөлөөгүйгээр аль нэг нам, хувь хүн, бүлэглэлд нийцүүлж өөрчлөхөд тавигдсан хориг юм.
“Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм” гээд Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг, Гавьяат хуульч Б.Чимид “Монголын үнэн” сонинд 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Гэвч харамсалтай нь өнөөдөр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хамгаалах биш харин цэцээс үндсэн хуулийг хамгаалах шаардлага үүсжээ. Ер нь Үндсэн хуулийн Цэц маань ноёдын дохио зангаагаар хөдөлдөг, нохойд барьдаг мод мэт болоод удаж байна. Улстөрчид эрх баригчдын гүн гүнзгий оролцоотойгоор Үндсэн хуулийн Цэцээр гишүүн асан Д.Гантулгын нөхөн сонгуулийг будилуулж байв. Үндсэн хуулийн Цэцээр Цагаан суваргыг авч байлаа. Үндсэн хуулийн цэцээр “давхар дээл”-ийг нээж байв.
Үндсэн хуулийн Цэцээр Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож байлаа. Одоо бүр Үндсэн хуулийн Цэцээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль"-ийг хүчингүй болгож, улмаар хүссэн зүйлээ УИХ-аар биш Үндсэн хуулийн Цэцээр дамжиж хүрээд шийдвэрлэхээр зүтгээд эхэллээ. Хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуульд ийм байдлаар халдах, Үндсэн хуулиар ингэж тоглох нь тухайн улсад нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж, өнгөт хувьсгалд хүргэдэг гашуун туршлагууд дэлхий нийтэд бий. Венесуэл, Гүрж, тэр бүү хэл Украины нөхцөл байдал ч Үндсэн хуульт засаглалаа ганхуулсантай нь холбоотой. Хамгийн сүүлд Венесуэлийг хоёр ерөнхийлөгчтэй болгоод хуваачихлаа. Үүнийг Монгол дээр буулгаж чадвал мөн ч амархан, энгийн ойлголт доо. Ерөөсөө л Монголчууд парламентын хийгээд Ерөнхийлөгчийн засаглалынхан гэж хоёр хуваагдана. Ийм л Үндсэн хуульт, эрх зүйт төрийн аминд халдах далд хуйвалдаан эрчээ авсан байна. Угтаа Үндсэн хуулийг Үндсэн хууль биш болгох тохироо нэгэнт хийгджээ. Манай улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж эхлээд “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсдөг. Тиймээс бүгдээрээ анхаарах хэрэгтэй, Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Цэц хүчингүй болгохоор хуйвалдаж байна. Ард түмний Үндсэн хуулийг авлигачдаас, Ардын намаас хамгаалах цаг ирж байна.
Ажиглагч А.БАТБОЛД
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл23
Ард түмний түшиг өмөг болсон АН байгаа цагт арай ч чадахгүй байх харин МАН буюу Махны машин бол юү ч хийж чадна
МАН-ын манж хятадын хулгайч хунхууз дээмчдийг саарал ордноос хөлнөөс нь чирж гаргаад талбай дээр толгойг нь тасдая.
монгол хүнд хужаа хунбейбин дацзы бао хэрэггүй хүн цаазлах хуульгүй
Хэрэв ийм хуйвалдаан хийж байгаа нь үнэн бол үүний ард Хүрэлсүх байж таараа. Тэр Үндсэн хуулийг бусниулж өөрийн дарангуйллыг тогтооно гэсэн үг юм. Ийм юмыг Монголын ард түмэн зөвшөөрөхгүй л дээ.
МАН энэ янзаар бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулж Монгол улсыг удахгүй Хятадад нэгтгэх байх шүү.Бээжинхүү Данх Хятадыг магтан сурталчлаад нэг галт тэргэнд сууна гэж магтан дуулаад байгаа шүү.
ҮҮНИЙ ХАМГИЙН ГОЛ СЭЖҮҮР НЬ МЭДЛЭГГҮЙ ӨМХИЙ ХҮРЭЛСҮХ ДАХИН НЭР ДЭВШИЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛД БУГ БОЛОХ ГЭСЭН САНААРХАЛ, УЙВАЛДААН БАЙГАА ШҮҮ. НОВШИЙН ЭНЭ БОЛОВСРОЛГҮЙ МЭДЛЭГГҮЙ, ДҮНХҮҮ, ОНГИРОО, ХУЛГАЙЧ, ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТЭЭС ЯАЖ ТҮМЭН ОЛОН САЛАХ ВЭ ГЭЖ БАЙХАД АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТНҮҮД ҮҮНИЙГ ДЭМЖИЖ СОЛИОРЧ, БААТАР ГЭСЭН СЭНЖТЭЙ ТЭМДГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭГЧ ХЯТАД ЛУУХААНОЧИРБАТ, ЗЭРЭМДЭГ ДЭМБЭРЭЛ, ЯРАН НҮҮРТ БЯМБАСҮРЭН МЭТИЙН ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДҮҮДЭЭР ДАМЖУУЛЖ ИЙМ САНААРХАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ МЭХИЙГ ТЭНЭГ ДҮНХҮҮ ХҮРЭЛСҮХ ХИЙЖ БУЙГ ТҮМЭН ОЛОН МЭДЭГТҮН, БОСОГТУН, ҮНДСЭН ХУЛИАР ТОГЛУУЛАХ ТОГЛООМЫГ НЬ ХОРИГЛОГТҮН.
энд ингэж бичлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй,хүрэлсүх хүссэндээ хүрч л таараа,хэний гарт эрх мэдэл бна ард түмний гарт уу аль эсвэл хүүкийн гарт уу? гэдгээ л бодчих,хуулийг эрх мэдэлтэнгүүд л өөртөө ашигтайгаар өөрчилдөг, батлуулдаг гүйцээ ардчилал,хүний эрх мэрх гэдэг анусын тоглоомд итгэгчиддэд хэлэхэд хаана ч олонхи нь засагладаггүй юм шүү дээ,тэгээд ч хүчтэй еөкийн засаглал дорх улсууд л хөгжсөн байдаг,солонгос гэхэд л дарангуйлагч гэгддэг пакийн үед л үсрэнгүй хөгжлийн эхийг тавьсан байдаг
АН бүх ард түмнийг зэвсэгт тэмцэлд урин дуудах байх шүү. Жамбий наймаалцчихгүй л бол?
дээр нь Номтойбаяр гэдэг дархлагдсан дээрэмчин яавч үүнийг хэлээн зөвшөөрөхгүй. МАН-ын бүдүүн данжаадууд бүгд Номтын боовыг хөхөж байгаа.Хүй Сю Жан магадгүй Номтыг мөнгөөрөө зодоод ерөнхийлөгч болно гэж асар их айж болгоомжилж байгаа нь харагдаж байна.
Цэцийн дарга гишүүдийг ард түмнээс сонгодог болье, тэгэхгүй бол үргэлж л бууны нохой, тавиулууд эзэгнэсээр байх болно.
Undsen huuliig uurchilj bolohgui. Erunhiilugchiin zasaglal hereggui. Ner muutai erunhiilugch hereggui
Цэцийг татан буулгаж , гишүүдийг нь ажил үүргээ биелүүлээгүй тул ял шийтгэл оноохоор шүүхэд шилжүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт бүрт байсан гишүүдийг мөн адил шүүхэд шилжүүл.
Цэцийг татан буулгаж , гишүүдийг нь ажил үүргээ биелүүлээгүй тул ял шийтгэл оноохоор шүүхэд шилжүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт бүрт байсан гишүүдийг мөн адил шүүхэд шилжүүл.
Ман гэж хогийн новшнуудыг сонгохгүй байх хэрэгтэй
Энэ ч лав Хүүкийг улираах гэсэн МАН-ын явуулга биз
Энэ хүн хэн бэ?Бүгд мэдэж байгаа. Пу. ахыгаа дуурайж олон жил буг болох бодол байна даа. Монголчууд яахав дээ тэмцэлгүй ард түмэн. Хэсэг хоорондоо хэрэлдэж бие биенээ доромжилоод өнгөрөх биз.
Аймхай, амин хувиа хичээсэн, бэртэгчин өнөөгийн новшийн монголчууд яаж ч чадахгүй, худлаа орилолдож майлцгааж байгаад л өрлүүлнэ. МАНгарууд харин ч нэг хотонд орсон чоно шиг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаад энэ улсыг самарч нураагаад харийхны өмнө чулуудаж хаяхаа мэдэж байгаа. Энэ Баясгалан ч байна уу, өөр хэн нэг нь ч байна уу, МАНгарууд, тэдний цаад эздийн тушаалийг гүйцэтгэх л болно.
Парламантын эсвэл Ерөнхийөгчийн засаглалын аль нэгийг бүрэн утгаараар нь хэрэгжүүлээгүй ац утгатай Үндсэн хуультай улс хэзээ нэг цагт ийм байдал хүрэх ёстой. Үндсэн хуулиа үбрэн утгаар нь Параламтын засаглалтай болгож, Ерөнхийөлгчийг парламантаар сонгодог болох хэргтэай
66 181 191 64-d. Ta zuv hellee. Dandaa Sanaatai dutuu um hiideg um uu, esvel medleg bolovsrol HOMS uchraas ingej munagtaad baidag um uu gedgiig ilchleh heregtei.
Doesn't it sound too ABOVE AND BEYOND any comprehension ?
ҮХ - ийн өөрчилөлтийг ч МАН ҮХ -г батлалцсан гэх хэдэн хөөрүү хөгшин өвгөдийг ОГШООН АВЛИГАДАЖ , Лүндээжанцан ба тэдний командаар могой бариулсан ш дээ , одоо ЦЭЦ - н ээлж иржгү ...
Лүндээжанцан,Нямдорж гээд монголыг устгахын төлөө тэмцэгчид ард нь байгаа
Ёстой үгүй шүү ! Хүрэлсүх хууль өөрчилж дахин сонгогдохыг оролдвол Монголчууд гудамжинд гарч тэмцэнэ шүү !!!