"Монгол туургатны гэрэгэ" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын төлөөлөгчид "Монгол Үндэстний Карт" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн бариад байна. "Монгол үндэстний карт" хуулийн төсөл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг харгалзан, гадаадад амьдарч буй элэг нэгт Монголчуудыг одоогийн иргэншлээсээ татгалзахгүйгээр Монгол Улсад зорчих, ажиллаж амьдрах, сурч боловсрох, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хуулийн төсөл юм.
Дэлхий даяар тархан суурьшсан Монгол үндэстэн, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Буриад, Халимаг, Тувагийн иргэд тодорхой болзол шаардлага ханган, "Монгол үндэстний карт"-ын эзэмшигч болох боломжтой. "Монгол үндэстний карт"- ын одоогийн иргэншлээсээ татгалзахгүйгээр Монгол Улсад амьдрах суурь нөхцөл бүрдэх юм.
Уг карт эзэмшигч нь Монгол Улсын иргэдтэй адил нөхцлөөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эхлүүлэх, эрхлэх, төрийн болон хувийн санхүүгийн байгууллагаас зээл, санхүүгийн дэмжлэг авах эрхтэй. Мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч, ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Евразийн тусгаар тогтносон улс үндэстнүүд эх хэл, түүх, уламжлалаа хадгалах, хөгжүүлэх үүднээс элэг нэгтнүүдээ дэмжих хууль тогтоомжийг баталсаар байна. Тухайлбал, Казахстан улс "Казах карт", "Туйлын карт", "Унгарын карт", "Киргизийн гэрчилгээ" зэргээр Еврази даяараа өөрийн үндэс, угсаа нэгтнүүддээ зориулан хууль ёсны үнэмлэх олгож, уугуул нутагтаа ажиллах, амьдрах нөхцөлөөр хангаж байна. Харин монгол үндэстэнд энэ төрлийн зохицуулалт, дэмжлэг өнөөг хүртэл гараагүй юм. Цаг хугацааны ээдрээ, орон зай, амьдарч буй орчин нөхцлөөс шалтгаалж тархан суурьшсан Монгол үндэстний хэл, соёл, нэр томъёо, үндэсний онцлог бүдгэрэн, устаж байна.
Харин дэлхийн Монгол туургатан түмэн ""Монгол үндэстний карт" буюу "МОНГОЛ ТУУРГАТНЫ ГЭРЭГЭ"-тэй болсноороо эх хэлээ сэргээн хөгжүүлэх, соёл, ёс, зан заншлаа хадгалж үлдэх улмаар улс үндэстнээ даяарчлалаас ангид байлгаж, Монголоороо бахархаж, Монголоороо үлдэж боломжийг олгож байгаа хэрэг болох билээ.
Уг карт нь тархан суурьшсан, одоо амьдарч байгаа улсынхаа ард түмэн, нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь болсон гарал угсаа нэгтнүүдтэйгээ түүх соёлын харилцаагаа бэхжүүлэх, тэдний эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн интеграцчлалыг хангах зорилготой гэнэ.
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл27
Баяр хүргье. Амжилт хүсье.
Монгол улсыг үл хүндэлсэн видео бичлэгүүд гарч эхэллээ. Путинг монголд ирэх үед баривчлаагүйгээс болж YouTube дээр монголыг доромжилсон бичлэг тавигдаж байна. Жишээ нь {Монголчууд өөрийн эхнэрийг өөр эр хүнд зээлүүлж хэрэглэдэг. Малчин хүмүүс тэгэж авгайгаа зээлүүлж сайн гентэй хүүхэд төрүүлдэг} гэсэн агуулгатай видео бичлэг байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл гадаад улсад яваа монгол гэр бүлийн эхнэрийг барьж аваад унтаж болно гэсэн далд сурталчилгааг хийж эхэллээ. Гадаад харилцааны яамныхан ямарч бодлогогүй олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд элссэн гайг одоо ард иргэд нуруун дээрээ үүрэх гэж байна. Монголчуудаа гадаад улсад эхнэртэйг явахад чинь эхнэрийг чинь хүчиндэх хүмүүс гарч ирэхээр болжээ. Болгоомжтой байхгүй бол монгол хүний эрхийг ноцтой зөрчих нөхцлийг гадаад улсууд явуулах боллоо шүү. Украйнууд боломж олдвол манай монгол улсыг бөмбөгдөж мэдэхээр байгаа шүү.
монгол хүн иххятадт далайд дусаал болохоос цаашгүй хятадын монгол казак бас орж ирнэ зүгээр л орсын нэг банкны салбар нээчхээчээ орсын мерклюдюс эм хэдэн арван саяаар авах гэхээр бид орос карт мэдэхгүй юм
монгол хүн иххятадт далайд дусаал болохоос цаашгүй хятадын монгол казак бас орж ирнэ зүгээр л орсын нэг банкны салбар нээчхээчээ орсын мерклюдюс эм хэдэн арван саяаар авах гэхээр бид орос карт мэдэхгүй юм
Бутээгуй асуудал Нэгд ТББ хуулийн томол барихгуй ээ Хоерт Монголын иргэншлийг тэгэж унэгуйдуулж болохгуй Оросын буриад тува иргэнээсээ гараагуй мортлоо Монголын иргэнтэй ижил тэнцууиэрх эдэлж болохгуй Оросын буриад калимагуудыг монгол гэхэд хэцуу болсон Тэд торолх хэлээ ч мэдэхгуй оорсдийгоо россияне гэж кздэг юм Ттэдний торолх хэл орос хэл болсон Дунд болон их дээд сургуульд нь зовхон оросоор хичээл ордог
Монгол улс юун тэр Оросын буриад калимагт нийгмийн халамж узуулэх байтугай оорсдийнхоо ончин хагас ончин хуухдуудийг сайн хамгаалж чадахгуй байна Монголын хуулиар давхар иргэншилтэй байж болохгуй
Маш зөв
bid busadiin erhsheeld 300 garui jil bolohdoo ene sanaag yarihan baitugai bodoj chaddaggui bailaa.uchiran bidniig udirdaj bui horshuud negdehees bolgoomjilon hoorondon yas hayahaas gadna hair nairgui huis temterdeg baiv.odoo ene saihan uyed delhiin jishegeer ene saihan huuliig uter turgen gargah heregtei. gadnii gar hol buunii nohoinuud hutsajil baina biz buu too buriyad halimag tuva Mongold bid sonochih yum uu bitgii huts.endees ulsiin ih huraliin gishuudiin her eh oronch be gedeg haragdana. delhiin ooroo ooriigoo meddeg tusgaar buh ulsad iim huuli baidag.
Монгол улсын иргэддээ бүрэн үйлчилж чадахгүй байж орос хятадын иргэдэд үйлчилнэ гээд байгаа юмуу.Угсаа нь монгол байж болох ч оршин суугаа улсын бодлого хууль нь манайхаас огт өөр гэдгийг мэддэггүй хүмүүс юм байх даа.
Туслах гэж байна гээд энэ хүмүүст гай болох вий дээ.
Энэ ч яваандаа Хятадад ашигтай болох байх. Монгол үндэстэн гээд өвөр Монгол , барга , урианхай , дээд монгол гэхчилэн хятадууд Монголд чөлөөтэй зорчиж эцэстээ хятадын дагуул улс болно биз.
hezeech ugui moskva beejingees zovshoorol avch uls oroniihoo asuudaliig shiiddeg uye ongorson bid tom2 oronii jishee tatahgui kazakstan hunamiin 40 % kazak baisan. odoohun amiin 60% kazak bolson 40% orosuud baina getel oros hitad 1ch eserguutseeui bolj baina izrail baina 2000jiliin tuuhen eh orondoo irehed 1ch evrei hel meddeg hun baigaagui ted tuuhiin nom sudraas eh helee sergeej oor heltei evrei garaltai irgediig negdsen evrei undesteng bui bolgoj ulsiinhaa hun 80% g burduulsen baina. getel tusgaar togtnoson Mongol uls Mongol undestenii kart gargaj chadahgui bultelzej suuna gedeg gutamshig.
Байх ёстой карт. Нөгөө хөх паспорт. Гадаадад байгаа бүх монгол угсаатныг хамруул. Монгол гаралтай бол хэлтэй, хэлгүй хамаагүй өг. Монголд амьдарвал хэлээ сурчихна.
zuitei
би өвөрмонгол гээд баахан хятад орж ирнэ гэсэн бодол наад мулгуу толгойнуудад чинь ер орж ирэхгүй байнуу өмнө чинь малгайгаа шидэхэд л дарж алах хэмжээний батгана шиг үржчихсэн аюул байна хаанаас ч хэнийг ч оруулна гэж солиорох хэрэггүй
Иргэншилээ солихгүйгээр угсаа гарвал нэгт Монголд ажиллаж амьдарна гэхэд тэр улсын хууль тогтоомж нь ямар байдаг, зөрчилдөх эсэхийг судлах хэрэгтэй. Манайх шиг нэг л иргэншлийг зөвшөөрдөг улс өөрийн хууль тогтоомжоо өөрчлөх болуу. Манайх ч гэсэн хоёрдмол иргэншлийг зөвшөөрөх үү. Хамгийн чухал нь үндэсний эрх ашигт нийцэх үү. Хүн амын удмын сан, хүн ам зүйн аюулгүй байдалд алсдаа нөлөөлөх хүчин зүйл болох эрсдэл бий юу. Уугуул, суугуул, цагаач, түр оршин суугч, дүрвэн ирэгсэд, шашин шүтлэгийн зөрчил мөргөлдөөн гарах уу гээд л олон асуудал байна даа
Бээжингийн хятадуудын гар хөл болсон МАН-ын манж хятад цусны данхагнасан данжаадууд үүнийг зөвшөөрөх үү.
Хужаагийн эрлийзүүд карт авчихавдээ
Төрийн бус байгууллага хууль санаачилж, өргөн барих эрхгүй.
Дэмжиж байна, төр засаг дэмжиx xэрэгтэй яг л Монгол xэл үндэстнээ xамгаалсан xэт нь Монгол улс тэлэx xамгийн зөв зам.
Иx үйлс ийм маягаар л эxэлсэн байдаг, xөx паспорт, 50 жилийн дараа газар нутагтайгаа манайx.
одоо дэлxий нэг эвгүй xолбироxод л Xамаг Монгол үүснэ
Нийтээр нь хамруулах нь манайх шиг хяналт муутай улс цаашаа сэтгэлтэй тусгай даалгавартай хүмүүсийг оруулах үүд хаалга болох биз.
Монгол нэрээр баахан Орос Хятадын иргэдийг оруулж ирэх гээд байна уу
Хүмүүс яахдаа ийм тэнэг бодолтой байдаг вэ?
Ийм л юмыг нийтээрээ дэмжмээр байгаа юмдаа
Зөв зөв! Амжилт🔥