ШИНЭ ДЕЛИ, 2024 оны есдүгээр сарын 23 /Press Trust of India/. Энэтхэг улсын эрх баригчид АНУ-д оршин суудаг иргэдийнхээ хүсэлтийн дагуу Бостон (Массачусетс муж улс), Лос-Анжелес (Калифорниа) хотуудад шинэ консулын газар нээхээр болжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Нью-Йоркт оршин сууж буй энэтхэг иргэдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
"Өнгөрсөн онд манай Засгийн газар Сиэтл хотод (Вашингтон муж улс) шинэ консулын газар нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Шинэ консулын газар одоо ажиллаж байна. Та бүхнээс би дахин хоёр консулын газар нээх талаар санал илгээхийг хүссэн билээ.
Та бүхний саналыг хэлэлцсэний дараа Бостон болон Лос-Анжелес хотод шинэ консулын газар нээхээр шийдвэрлэснийг дуулгахад таатай байна" гэж Н.Моди хэлснийг “Press Trust of India” мэдээллийн агентлаг уламжилжээ. Одоогийн байдлаар АНУ-ын Нью-Йорк (Нью-Йорк муж улс), Атланта (Жоржиа), Чикаго (Иллинойс), Хьюстон (Техас), Сан-Франциско (Калифорниа), Сиэтл гэсэн зургаан хотод Энэтхэгийн консулын газар байдаг. Энэтхэгийн Элчин сайдын яам Вашингтонд, тус улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар Нью-Йорк хотод байрладаг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл2
Энэтхэг улс ядуу айл нэг хүүхэд гэсэн хатуу бодлогыг хэрэгжүүлдэггүй юм байх даа
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00