Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяатай ярилцлаа.
Одоогоос хоёр жилийн өмнө та манай сайтад ярилцлага өгч, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлууд болон нийслэлийн удирдлагуудыг хурцаар шүүмжилж байсан. Одоо та ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга болсон байна. Удахгүй орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох гэж байна. Яагаад ХҮН намыг сонгох болсон бэ? гэдгээс яриагаа эхлэе?
Тийм байна, хоёр жил өнгөрсөн байна.Тухайн үед би урбанист, хотын хөгжлийн төлөө ажилладаг залуусаа төлөөлж, нийслэлд тулгамдсан асуудлыг хөндөж байлаа. Уншигчид санаж байгаа бол Сэлбэ голын тохижилтын төслийн асуудал тухайн үед ид яригдаж байсан. Тухайн үед би шүгэл үлээснээсээ болж, нилээн их хавчлагад өртсөн. Шүгэл үлээсний дараа уг санаархал зогсож, төслийн нэгж хаагдан, олон нийтээс уучлалт гуйж байлаа.
Би тэмцэгч биш. Сүүлийн найман жил мэргэжлийн ажлаа л хийж байна. Үүнээс сүүлийн таван жилд нь мэргэжил, итгэл үнэмшил нэгтэй залуучуудаа удирдаад, хотын дизайн, төлөвлөлтийн чиглэлээр ажилласан.
Тухайн үед шүгэл үлээсний хариуд ирдэг цагдаа, шүүхийн, улс төрийн дарамтыг биеэрээ мэдэрсэн. Залуу хүний хувьд үүнээс болж шоконд орсон. Гэхдээ миний хувьд ийм зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзсэн. Харин ч одоо улс төрийн аргаар нь хариуг нь барих ёстой гэсэн хувь хүний шийдвэр гаргасан. Тухайн үед нилээн олон намаас санал ирсэн. Гэхдээ ХҮН нам бол таатай платформ юм байна гэж дүгнээд, сонголтоо хийсэн. Намд элссэнийхээ дараа Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөж, сонгогдсон. ХҮН нам өөрөө маш олон мэргэжилтэнтэй. Тэднийгээ нэгтгэн, хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл гэж байгуулаад, үүнийгээ бас удирдаж байна. Одоо яг энэ суурин дээрээ бид Нийслэл болон дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдээ бэлтгэлээ.
Таныг урбанист гэж тодотгодог. Энэ яг мэргэжил юм уу? Мэргэшил юм уу?
Урбанист Э.Золзаяа гээд явахаар гайхаж буй, тэр бүү хэл дургүйлхэж буй хүмүүс ч таарч байна. Манайхан харь үгэнд дургүйлхдэг шүү дээ. Урбанист гэдэг мэргэжлээр төгсгөдөг сургууль бол байхгүй. Урбанист гэдэг нь хүрээлэн буй орчин, хот болон хүмүүсийн хоорондын шүтэлцээг судалдаг, том зургаар нь хардаг, эсвэл хоттой хамааралтай салбаруудад мэргэшин ажилладаг хүмүүсийг хэлдэг. Сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа нэн шинэ ойлголт. Сүүлийн 20 орчим жил дэлхий дахинд хотжилт эрчимтэй явагдаж, хотын асуудлуудыг бие даан судалж буй хүмүүсийг урбанист гэж нэрлэх болсон. Яалт ч үгүй 2015 оноос хойш хотын ногоон хөгжлийн бодлого, хотын амьдрах орчны бодлого зэрэг дээр ажиллаад бүр нарийвчлаад хотын уур амьсгалын бодлогоосоо хотын ногоон хөрөнгө оруулалтын бодлого гээд бодлогын түвшинд ажилласан. Манай холбоо сүүлийн таван жилд яг энэ шууд гараад газар дээр нь гудамжинд өөрчлөлт хийдэг, төлөвлөлт дизайны чиглэлээр ажилласан бүхэл бүтэн том холбоо байсан. Эдгээр бүхий л туршлагуудаа нэгтгээд үзэхээр хотын чиглэлийг бодлогоос нь авахуулаад хэрэгжүүлэлт, эцсийн гүйцэтгэл, дизайн хүртэлх бүхий л процессийг удирдаж байгаа хүмүүсийг нэрлэж болно. Манай ХҮН намд одоогоор тээврийн салбар, эрчим хүчний салбарт ажилладаг, тэр дотроо яг хотын асуудалд төвлөрч ажилладаг хүмүүс байгаа. Тэгэхээр урбанистууд гэдэг бол хотын асуудлыг судалдаг, түгээн дэлгэрүүлдэг, уг судлагдахуунаар мэргэшсэн хүмүүсийг хэлдэг.
Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийг “Залуу Женкочид, шизотой лайвчид, шантаажчид, хулгайчид” гэж тодорхойлсон. АН-ынхан бол МАН-аас газрын наймаачдын залгамжлагчид, ногоон автобусны хулгайчид нэр дэвшлээ гэж ярьж байгаа. ХҮН нам ямар багийг НИТХ-д нэр дэвшүүлж байгаа вэ?
Бодлого, шийдэл ярьж өрсөлддөг хорин нэгдүгээр зуунд бүхэл бүтэн улсын нийслэлийн хөгжлийн асуудлыг ярих ёстой хоёр нам ийм юм ярьж байгаа нь манай өнөөдрийн улс төр бохир, балмад байгааг харуулж байна. Бид нар энэ хэрүүлийн нэг хэсэг болж, оролцохыг хүсэхгүй байна. Энэ ярианд хавчуулагдах сонирхол ч алга. ХҮН намаас НИТХ-д нэр дэвшигчид зуун хувь инженер, хот төлөвлөгч биш. Манайхан зарим асуудлыг хэт туйлшруулдаг. НИТХ-д ХҮН намаас нэр дэвшигчид 100 хувь хот төлөвлөгч, инженерүүд биш байна шүү дээ гэдэг ч юм уу? Мэдээж нийслэлийн иргэд өөрсдийнхөө төлөөллийг сонгох гэж байгаа.
Тэгэхээр сайхан орчинд амьдаръя, хотоо арай өөр түвшинд хөгжүүлье гэсэн үзэл бодолтой ХҮН намынхаа дотоод нөөц боломжоос бид нар хамгийн сайн кандитатуудаа илгээж буй юм.
Бид энэ удаагийн сонгуульд ерөөсөө л хотыг дараагийн түвшинд хүргэн, хөгжүүлж чадах багийг сойж байна. Хотыг дараагийн түвшинд хөгжүүлж чадах нам аль вэ? гэхэд Нийслэлчүүд ХҮН замыг зааж байгаа. Бид нарт өгч буй итгэл маш өндөр байна. Гэтэл МАН, АН-ынхны ярьж байгааг харахад хотыг хөгжүүлж байгаа царай нь л яг энэ пиар шигээ байгаа хэрэг л дээ.Ажил хийдэг арга барил нь л энэ. Хотын ирээдүйг төлөөлөх хүмүүс бол МАН, АН мөн үү? гэвэл өөр хариулт гарах байх. Мөн нэг зүйлийг хэлэхэд, бид нар маш олон жилийн өмнөөс Солонгос драм үздэг байлаа. Хэрүүл уруул, өш хонзонгоор дүүрэн драм. Харин одоо бид Солонгос драм үзэх биш бид нарын амьдрал өөрөө драм болчихоод байна. Энэ бол маш харамсалтай үйл явдал. Оюун санааны маш гүн доголдол.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаа хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Та ажилд нь ямар дүн тавьж байгаа вэ?
Х.Нямбаатар гэдэг хотын даргыг Улаанбаатарчууд сонгоогүй. Энэ хүнд улс төрийн алтан үе, алтан боломж нь таараад томилогдож ирсэн хүн. Одоо энэ хүний хийрхэл хэрээс хэтэрч байна. Өөрийгөө бүхнийг мэдэж байна, бүхнийг чадаж байна гэж бодож буй бололтой. Нөгөөтэйгүүр энэ их контент, энэ их пиарыг хэний мөнгөөр хийж байгаа юм бэ? Нийслэлийн л төсөв шүү дээ.
Энэ хүн бизнесмен биш. Х.Нямбаатарын хийсэн ажлаас яг бидний амьдралд мэдрэгдсэн үр дүн байна уу? Цаана чинь нэг том юм яваад байна, ажил хийж буй хүн рүү битгий шүлсээ үсчүүлээд бай гэдэг пиар л явж байна. Ажил хийхдээ битгий яларх. Ажлаа хийх ёстой.
Тэгэх гэж та энэ том албан тушаалд томилогдсон. Энэ хүнд манлайллын болоод менежментийн ур чадвар байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Хувь хүн рүү бол би дайрахгүй. Магадгүй хувь хүн талаасаа их сайн хүн байж магадгүй. Мундаг мужик хүн байж магадгүй. Гэхдээ хотыг төлөөлөхүйц хүн мөн үү? гэвэл биш. Мөн маш хортой шийдвэрүүдийг хуулийн аргаар гаргасан. Монголчууд бидэнд хууль, журам, стандарт шиг их юм алга. Гэтэл бодит байдал дээр энэ их төсөв хаашаа орж, яаж зарцуулагдаж байна вэ? Өнгөрөгч 2023 онд гэхэд л бараг гурван их наядын төсвийг үрлээ. Энэ мөнгө хаашаа орчихов. Бидний бодит амьдралд яаж нөлөөлөв? Ямар нэгэн суурь асуудал өөрчлөгдсөн үү? гэвэл үгүй.
Саяхан би нэг ярилцлага өгөхдөө: “Утаа, түгжрэл гэдэг хоёр мангасыг тэжээж тэтгэсээр байгаад эд нар нь дийлдэхгүй том мангас болчихлоо” гэж ярьсан. Том мангас байхаар том хоол л хэрэгтэй болно. Том хоолоо өгөхийн тулд метро гэдэг мега төсөл ярьж байна. Агаарын бохирдлын шийдэхийн тулд гээд эрчим хүчний том том төслүүдийг ярьж байна. Үүгээрээ маш их хэмжээний мөнгө угааж байна. Энэ хүн энэ том мега төслүүдийн ард гарахын тулд 10-15 жилийн асуудал яригдана. Гэтэл богино хугацааны шийдэл юм шигээр эдгээр асуудлуудыг оруулж ирээд хүмүүсийн хамгийн их хүсэмжилж байгаа зүйлийг шийдэх гэж буй мэт дүр эсгээд мөнгө хийгээд байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг үерээс сэргийлэх гэж буй нэрээр Сэлбэ голын амийг тасалчихлаа, ямар ч шаардлаггүй бродюр сольж байна гэх мэтээр иргэд шүүмжилж буй. Та урбанист хүний хувьд ямар дүгнэлт хэлэх вэ?
Өнгөрсөн 3-р сард тухайн үед Нийслэлийн Засаг Даргын орлогч байсан, УИХ-ын гишүүн О.Номинчимэг надтай холбогдож, Сэлбэ голын бургасыг авах нь зөв юм уу? Буруу юм уу? гэж асууж байсан. Олон улсын туршлагаар бол эко системийн бүрдэл хэсэг бол яалт ч үгүй бутлаг ургамал байдаг.
Хөрсөндөө усны нэвчилт, шингээлтийн үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө бол бид Сэлбэ голын бургасыг авч болохгүй шүү, экологичидтой маш сайн ярилцах хэрэгтэй, энэ талын олон улсын судалгаануудыг авч үзээрэй гэсэн. Үерийн эрсдлээс бутлаг ургамлууд өөрөө хамгаалдаг.
Жишээ нь Шанхай хот гэхэд л бутлаг ургамлыг голын эргэн тойронд нэмж тарьж байгаа. Далайн түрлэгийг бууруулахын тулд ч бусад улсуудад бутлаг ургамал шинээр нэмж тарьдаг. Гэвч удалгүй Сэлбэ голд экологийн сүйрэл авчирсан. Би сүүлд явахад битүү цементэлж байна лээ. Цемент бол усыг шингээхгүй. Тэгэхээр урт хугацаандаа бол энэ дараа дараагийн гамшигт үзэгдэлд дэм болно, сөрөг үр дагавартай. Улс орнууд цементээ буулгаад, шингээлтийн зориулалтаар нэмж ногоон ургамал суулгаж байна. Энэ бол туршигдсан онол. Гэтэл манай хотын дарга нар хоцрогдсон байна. Ингээд бодохоор чадваргүй, мэргэжлийн бус хүмүүсийн лай ланчигийг нийслэл даяараа мэдэрч байна. Ийм хүмүүс суралцангаа хот удирдана гэж байхгүй. Ийм учраас мэргэжлийн хүмүүстээ хотын удирдлагыг өгөх ёстой. Улаанбаатарчууд МАН-д өргүй. Бид МАН-д ямар нэг өртэй байгаад, түүний төлөөсөнд хортой агаараа амьсгалаад, өдөрт 3-4 цаг түгжрээд төлөх ёсгүй. Нийслэлчүүд ямар их бухимдлыг амссан билээ. Ийм учраас энэ сонгуулийг эргэлтийн цэг болгоод хотоо аврах боломж, сонголтыг гаргаж ирж байгаа.Ийм мэргэжлийн баг таны сонголтод очих тохиолдол тийм ч олон биш. Тиймээс энэ боломжийг ашиглаасай гэж уриалж байна.
Ярилцсан: Сурвалжлагч У.Анударь
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл31
Хэдэн жилийн өмнө манай хотхоны ойр хавьд дандаа 16 болон түүнээс дээш барилгууд олноор баригдаад эхлэхэд бид хот төлөвлөдөг хүмүүсийг олж очоод санал гомдлоо хэлж байсан. Бүх тооцоолол хийгдсэн , мэргэжлийн баг ажиллаж байгаа гээд хавьтуулаагүй. Одоо тэр хавь бетон ширэнгэ болсон. Иргэд орж гарахад байнга түгжрэл. Зочин бол машинаар ирэх боломжгүй. Явган зорчигч машины тольтой бараг шүргэж зөрдөг. Хот төлөвлөлтийг урбанистууд мэдэхгүйээ, газрын наймаачид дарга нар л мэддэг юм.
90 онд залуусыг сонгоод бид юу болсныг харсан, одоо тэр бас давтагдах уу? Амьдралд шалгагдаагүй, аав ээжийн өврөөс гараагүй танхил залуус та биднийг удирдах уу? Дахиад 90 он давтагдах? Намын дарга нь жагсаалтаар ордог хулчгар, дэд дарга нь хулгар. Алсын шуналтай балчируудад өгөх хурууг нь өгнө
НЯМБААТАР ШИГ ИЙМ ДАРГАТАЙ БОЛСОН НЬ УЛААНБААТАР ХОТ УЛААНБААТАРЧУУДЫН АЗ. ИНГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОЛЬЖ АЖИЛЛАДАГ ДАРГА УРД ӨМНӨ БАЙГААГҮЙ ШҮҮ!
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулга авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байна. Харин эх сурвалжууд үүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж таамаглаж байна. Учир нь ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Украйны ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихи “Telegram” хуудсаараа “…В.Путиныг баривчлах НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх ийн заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олгож, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах болов. Энэ явдалд нь Улаанбаатарт хариуцлага тооцуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн юм
хүн нам гэж одоо үхсэн нохойн
ТЭГЭЭД ХҮН НАМД ӨРТЭЙ ЮМ УУ ? ЧИ ТЭГЭЭД ЭНЭ ӨМХИЙ ХОТЫГ ТӨЛӨВЛӨХӨД ОРОЛЦСОН ЮМ УУ ?
шал түүхийгээрээ ХҮН нам гээч амбиц нь дэндсэн нусан журуудын цуглуулга одоо битгий мөрөөд. Та нар сайндаа биш АН муугийн ёроол болчихоод байсан учраас өнгөрсөн сонгуулиар та нарт жагсаалтын хэдэн суудал ард түмэн өгсөн байх. Тэрийгээ өөрсдөө лагтаа суудал авсан гэж эндүүрэв дээ.
хүн нам гэж хан уул дүүргээс зальдаж гарч ирсэн юмнууд одоо бүр хотын зүрхэнд орох санаатай ХЯТАД ОРОС ХОЁРЫН ДУНД БАЙГАА евразийн хөрш улсууд шүү манай улаанбаатар хот ОРСЫН ЦАХИЛГААН ОРСЫН ТӨМӨР ЗАМ ОРСЫН ХҮНС ХООЛ ОРМЫН ЭРЧИМ ХҮЧ ОРСЫН СИБИРИЙН ӨВС ТЭЖЭЭЛ ЗӨӨЖ ХЭРГЭЛДЭГ орсын ионгол улсуудтай хилэлж ус гол нь амур сэлэнгэ бага енисей эх авдаг хоёр хос цэнгэг нууртай орон шүү орос монгол дайн болоход хамтран ялж хамтдаа зуун жилийн ардын хувьсгал хийсэн улс юм ардын намын хойчийг залгамжлагч үр хүүхэд төр барих ёстой зааж зааварлах ёстой
Энэ жилийн авто замын засварын ажлын төсөв, гүйцэтгэлийг шалгах ёстой
ЮМ ХИЙХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР БАЙДАГ ЮМ ХИЙХЭЭР ШАЛГА БАРЬ ГЭЖ НОВШИРДОГ АМЬТАД ДАА.
Хятад бараа нугалж ашиг олоод том дуугараад яваа хүүхнүүдэд бодит ажил хийх боломж олгоё
Улаанбаатар хот төлөвлөлтөө алдсан механик нүүдлийн харгайгаар нийгмийн асуудал бөөгөнрсөн хот. Энэ хотыг хөгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. ус, дулаан, цахилгаан, эрүүл мэнд боловсрол, тээвэр гээд бүгд асар их хөрөнгө оруулалт шаардаж байгаа. Эх орны эдийн засаг элгээрээ хэвтсэн 1990 оноос юун хоттой мантай яаж амьдрах тухай Монгол хүн боддог байсан цаг. өнөөдөр эдийн засаг өсөөд хотын нүүр царай арай өөр болсон шүү. гэхдээ л яагаа ч үгүй. Зүгээр нэг сайхан сэдлээр шийдчих асуудал огтхонч биш. Хотын дарга Нямбаатар сайн ажиллаж байгаа. их юм хийж байгаа. Нямбаатарын багйиг дэмжинээ. Шүүмжлэх шиг амархан мөнгө шаарддаггүй ажил алга.
ёстой чиг тултал нь дэмжинэ ээ, энэ мэт муу хэлж, шүүмжлэхээс өөр юу ч чадахгүй албингууд бол цаг хугацаа л алдахын нэрмээс
энэ залууг элдвээр хэлэх юм энэ хууль зүйн сайд байсан залуу хуульгүй аашилж ирсэн улаан баатрын удирдлагыг бүрэн гартаа авч метрогоо барих төслөө одооноос хийж түгжрэлээ бууруулахад дураараа авирлахыг зогсоох болно АРДЫН НАМЫН нямбаатраас өөр хүн хийж чадахгүй гуравдугаар станцын нам даралтын турбогенераторуудыг орсуудаар 50мгв хурдан солиулаарай
Hogl
Тэгвэл хотыг бетонон ширэнгэ болгосон гэгдэх МАН-ын Ми овогт луухаан, Бадамжунай нартаа Дан Хао мөргөж сөгдөөд хоер хацраа ээлжлэн алгадаж уйлаад байдаг нь ямар учиртай юм бэ.
Хотыг хог болгосон нь МАН биш алдарт уяач хужаа Миеэ. Хамжилцсан нь баатар буриад Батүүл.Алим Батбаяр,Мөнхбаяр гэлтгүй Сумьяабазар,Су Батболд бүгд Миеэгийн талынхан.
Тэр Мие овогт лууханы шээснүүдийн бүлэглэл бүгд үхэж далд ороосой!
ХҮН намын увайгүй залуучуудаас юу ч хүлээгээд нэмэргүй. Хүн болж төлөвшөөгүй хүмүүс биднийг удирдахгүй дээ. Ялангуяа биологийн насаар залуу хүмүүс, гариг андуурч улс төрд ороод байхыг ойлгох ухаан алга даа. Үнэхээр том тэнэглэл
У\лаанбаатарчууд МАН-д өргүй бол харин ХҮН-аас авлагатай байх шүү. Өрөө төлөөрэй та нар
Баахан жэкочид нэр дэвшээд ардчилсан намыг бузарлачихсан байна. Та нарыг тэгээд сонгох албатай юу?
Өртэй !
Hun namiig demjdeg. Zuv zuitei zuil yaridag emegtei. Hotiin darga yagaad emegtei hun bj bolohgui gej. bi huvidaa demjij bgaa.
Gants saidaa oligtou ajilluulaagyi baij.
АН ын луйварчид ард түмэнд улсад төлөөд баршгүй өртжй. Түүнийх төлүүл
ардчилсан намынхныг монгол улсын үйлдвэрүүдийг устгаж хятадт боломж олгосон хужаа нарыг хоморголон баривчлана гэж монголчууд шийдсэн
залуу залуу гэж туйлшрах хэрэггүй миеэгомбо энхболд хотыг самрахдаа залуу л байсан ардчилалынхан бүгд залуучууд төрд гарсан тоглоод хаячихаа биз дээ
тэгээд танайд өртэймуу шимнусаа
Зүгээр л амандаа орсон юм солиороод явж байгаа ийм алиалагчдаас бид залхсан.Одоо бидэнд хот байгуулалтын мэргэжлийн байр сууринаас хандсан прагматик үзэлтэй мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. мөнхбаясгалан,нара гэсэн юмнууд УИХ д орчихлоо,би юугаараа дутдаг юм гэсэн даварсан үзэлтэй,төсвийн хөрөнгө цуслах далд санаархалтай,хувийн бизнестээ шүхэр болж давуу байдал олж авах гэсэн элдэв янханууд гэртээ сайн эзэгтэй байхаа л бод.Та нараар бид огт дутаагүй,дутах ч үгүй.Тэр тусмаа барууны эдийн засгийн алуурчдын бууны нохой болсон ХҮН/христосын үндэсний нийгэмлэг/ н золбингууд бол бүүр ч хэрэггүй.
Үнэн үнэн. Улаанбаатар нэрээ авсан 1924 оноос хойш 100 шахуу жил хотыг захирлаа. Одоо утаа угаар, шороо тоос, түгжрэл, өмхий үнэр бас бус зүйлээ хараад ойлгомоор юм даа.
chi zygeer l debsih sanaatai bol namtai yariad yahab dee!!!tanai nam garahgyi ni ynen!!!!!!ataarhahdaa l muusain santaachid ingej bysad namryy dairdag baih daa!!!ingej helj baij ta nar garah baih daa!!!!!!MAN-iin gisyynchel hed bilee?....dyrak aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!