Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжлэв. Улсын Их Хурлын дарга өнөөдөр (2024.09.24) Завхан аймгийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоо танилцууллаа.
Уулзалтын эхэнд, 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 126 гишүүн УИХ-д сонгогддог болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар шийдвэр гаргадаг болж, ардчилсан засаглалыг бүрэн хангаж буйг онцоллоо. Түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд энэ удаагийн парламент хууль санаачилж, хэлэлцэн баталж, хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, иргэдийнхээ өдөр тутмын хуулийн харилцаанд анхааран ажиллана гэлээ. Тийм ч учраас хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг явуулахаар “Гурван төгөлдөршил” бодлогыг зарлаад байна. Тус бодлогын хүрээнд хүн төвтэй хуулийн үзэл баримтлал бий болж, хууль нарийн тодорхой бөгөөд цаг үеэ даган шинэчлэгддэг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн 2 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байгаагийн хувьд тус бүс нутагт ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын талаар танилцуулав. Баруун бүсийн иргэдийн хувьд Улаанбаатар хот, Замын-Үүд гээд томоохон зах зээлээс даруй 1000-2500 км хол оршдог учраас эдийн засгийн өсөлт, амьдралын чанар зэрэг нь төвийн бүс, зах зээлтэй ойр бусад орон нутгуудтай харьцуулахад хангалтгүй байна. Тиймээс эрчим хүч, авто зам, аялал жуулчлалын салбараар дамжуулан тус бүс нутгийг өөрсдийн зах зээлтэй болох боломжийг бүрдүүлж буйг онцоллоо. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн аймгуудын төв хооронд, аймгийн төвөөс боомт хүртэл, аймгийн төвөөс сумд хооронд авто зам барих ажлуудыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, боомтууддаа түшиглэсэн эдийн засгийн өсөлт бий болгоно гэв. Ингэснээр баруун бүсийн аймгууд өөрсдийн бүс нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, заавал Улаанбаатар хот руу чиглэх шаардлагагүй болно.
Завхан аймгийн иргэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл3
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулга авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байна. Харин эх сурвалжууд үүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж таамаглаж байна. Учир нь ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Украйны ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихи “Telegram” хуудсаараа “…В.Путиныг баривчлах НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх ийн заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олгож, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах болов. Энэ явдалд нь Улаанбаатарт хариуцлага тооцуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн юм
Erguu teneg
Урьд нь хууль батлуулахын тулд 76 сая доллар нэхдэг байсан бол одоо 126 сая болж ханш нэмэгджээ..