Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ.
Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.


Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл13
Зайлах нь тодорхой Кишидатай уулзаад яахавдээ, хүчингүй болчихсон субьект, ккк
Н.Номтойбаяр: Ирэх оноос УИХ дахь Үндэсний эвсэл 990 орчим сая төгрөг төсвөөс авна.
хэ хэ
ичмээр юм
Америкууд Хүй Сюи Жантай уулзахгүй гэсэн гэдэг үнэн үү?
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төлөвлөсөн уулзалтуудын дийлэнхийг НҮБ-ын байгууллагуудаас цуцалсан тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулга авахаар хандсан. Одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байна. Харин эх сурвалжууд үүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж таамаглаж байна. Учир нь ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Украйны ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихи “Telegram” хуудсаараа “…В.Путиныг баривчлах НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх ийн заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олгож, улмаар цэргийн гэмт хэргийн хариуцлагыг хуваалцах болов. Энэ явдалд нь Улаанбаатарт хариуцлага тооцуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн юм
Hudal medee taraahaa boli. Huulitai shuu.
БРИКС-ын орнууд НҮБ-ыг орхиж магадгүй. Олон улс орнууд тус байгууллагыг ажлаа хийх чадваргүй гэж үзэж байна. Дэлхийн ядуурал,хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн төлөө тууштай бөгөөд хурдан шийдвэр гаргаж чаддаггүй,АНУ, барууны орнуудаас хэт хамааралтай ажилладаг гэж шүүмжилж байна. ИХ20-с зарим орнууд гарах төлөвтэй болжээ. Дэлхийн геополитик өөрчлөгдөхийн зэрэгцээ олон улсын байгууллагууд хөдөлгөөнд орох төлөвтэй болжээ.
Хүрэлсүх Путинийг урьж "Халх голын ялалт" тэмдэглэчихээд Японтой найзлана гэж бол байхгүй. Азийг доорд үздэг Оросууд өөрийн эрхгүй байсан Монголд 1936 онд цэргээ оруулаад 1939 онд өөрийн эрх ашгийн тулд Японыг өдөж байлдсан.Орос Буриадууд одоо болтол Монгол руу Япончууд дайрахад Зөвлөлт хамгаалсан гэж тархи угаадаг.
Чи цоо эрүүл хүн биш бололтой. Чам шиг эрүүл биш сэтгэцийн өвчтэй оркууд нийгэмд массаараа байгаа болохоор луйварчид төрд гарсаар байна
Сэтгэцийн өвчтэй улс ч яахав харин 2-3 хүн алсан хүмүүс төрд гарчихаад байгааг юу гэж ойлгох вэ?
Хүн алдаг хүчин хийдэг гаж донтой алуурчид хүчиндэгчид төрд гарч болно гэдэг ойлголтыг МАН-ын данжаадууд ард түмэнд өгөөд байна.
мантуу Хүй Сү Жанг НҮБ-д бидний татварын мөнгөөр зугаалж навсаганаж дальчиганаж очоод гадаад улсуудын тэргүүнүүдтэй уулзах эрхээ хасуулж бараг хөөгдөх дээрээ тулж хошного царайлцан яваа гэдэг нь үнэн боллоо шүү..