БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 24 /BBC/. Ливан дахь “Хезболла” бүлэглэлийг онилсон Израилын агаарын цохилтын улмаас 492 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.
Хоёр талын цэргийн ажиллагаа нь өргөн хүрээг хамарсан дайнд хүргэж болзошгүй байгаа тул дэлхийн томоохон гүрнүүдийн зүгээс хүлээц тэвчээртэй байхыг уриалж байна.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, амиа алдсан хүмүүсийн дунд 35 хүүхэд, 58 эмэгтэй байснаас гадна 1645 хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн хэд нь энгийн иргэн болон хэд нь цэргийнхэн байсныг мэдээлээгүй байна.
Эрүүл мэндийн сайд Фирасс Абиадын хэлснээр, агаарын цохилтын улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж, Ливаныг “өөр нэгэн Газын зурвас” болгохыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна. Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулган хуралдаж буй энэ үед хурцадмал байдал даамжирч буй нь туйлын аюултай бөгөөд түгшүүр төрүүлж байгааг дурдаад “бараг бүрэн хэмжээний дайн болж байна” гэж нэмж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, хүмүүсийг орон гэртээ аюулгүй буцан очих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байна гэсэн бол Пентагон болзошгүй эрсдэлийг харгалзан Ойрх Дорнод руу “цөөн тооны” нэмэлт цэрэг илгээж байгаагаа зарласан байна.
Газын зурвас дахь дайнаас үүдэлтэй Израил болон “Хезболла”-гийн хоорондох хил дамнасан тулаан бүтэн жил орчмын турш үргэлжилж байгаа бөгөөд олон зуун хүн амь үрэгдсэний ихэнх нь “Хезболла”-гийн дайчид бөгөөд олон арван мянган хүн дүрвэжээ. “Хезболла” бүлэглэлийнхэн ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаа ба Газ зурваст гал зогсоох хүртэл хил дамнасан халдлагуудаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Эдгээр хоёр бүлэглэлийг Иран улс дэмжиж байгаа бол Израил, Их Британи болон бусад улс оронд тэдгээрийг террорист байгууллага гэж үздэг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл6
Лаларын америкууд израйлыг ашиглаж хүний нутагт дайн хийх. Украйны дайныг тэд донецикт эхлүүлсэн. Хор муу үйлийг дарах гэж Орос дайтах нь зөв.
Израйлийн засгийн газар иргэддээ зориулж гаргадаг аялахад аюултай улсуудын жагсаалтанд энэ жил Европын ихэнхи улсууд нэмэгдсэн байна. Ирэх жилийн Израйлд аюултай улсуудын жагсаалтанд Америк, Канад, Австрали, Япон, Солонгос нэмэгдэх төлөвтэй байна!
Израйльд жил болгон татаас болгож өгдөг батлан хамгаалах зардалын тусламж 3 тэрбум долларыг зогсоох талаар Америкийн конгресст хэлэлцэх талаар яригдаж эхэлжээ!
энэ америкууд ер нь дэлхийн цагдаа юм уу хаашаа юм. Хаана л дайн самуун, алаан хядаан, үхэл хагацал, осол сүйрэл болно. Тэр бүхэнд Америк шууд болон шууд бусаар заавал холбоотой байх юм, новшнууд. Барууны тэжээврүүд бол тэдний суртал ухуулгыг Монголд хийдэг л ацнууд дөө. Сайн харж авцгаа, тэднийг их дагаж далдайвал Монголыг Оростой байлдах түшиц газраа болгож өлхөн чадах улс бол шүтэж бишрээд байдаг Америк чинь шүү дээ. Ядлангуяа Ардчилсан намын глгнүүд бол Монголыг орвонгоор нь эргүүлж, дотор нь бужигнуулж дайны талбар үнс нурам болгочихоод өөрсдөө Элбэгдорж, Сайханбилэг мэтийн лалруудынхаа араас нисээд явчих гарууд шүү гэдгийг монголчууд одоо ойлгодог болсон нь яамай даа.
Израил бол Амёрикийн тэжээсэн бульдог нохой юм муусайн арабуудыг сайн ур гэж тэжээж байгаа юм ! Ноднин Конгрёсс 26 тэрбум долларын хэсэг мах баталж өгсөн ! Иран бол өөрөө өдөж байж хормойгүй болдог хүн юм ! Ираны тэжээдэг Хамас Хёзболлах Хусит гэсэн энэ гурван жижиг гөлөг энэ хүчирхэг бульдог нохойг яаж ч чадахгүй ! Укриан гэдэг барууны тэжээмэл овчаркаас илүү гарахгүй ! Амёрикийн тэжээмэл Тайвань гэдэг хаски нохой тусалбал жаахан үр дүнд хүрч магадгүй !
Америк дэлхийг зүгээр дарангуйлж байна. Америк, ямар юмныхан дэлхийн манлайлагч улс байхав. Дэлхийд америкийн дарангуйлалыг төгсгөхийн тулд НҮБ, Европын холбоо, Нато, олон улсын валютын сангаас дэлхий даяараа гарвал таарна. Америк ганцаараа дарангуйлагч байгууллагатайгаа үлдвэл сая дэлхийд америкийн дайн дажин төгсгөл болно.