НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 25 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн удирдагчдад хандан хэлсэн сүүлчийн үгэндээ Ливанд энх тайвныг тогтоож, Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ.
“Өргөн хэмжээний дайн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй” гэж Ж.Байден Израил болон “Хезболла” бүлэглэлийн хооронд хурцдаж буй зөрчилдөөний талаар дурдаад, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломжтой хэвээр байна хэмээн нэмж хэлсэн байна.
Газын зурваст дэгдсэн Израил-ХАМАС-ын мөргөлдөөн нэг жилийн нүүр үзэх гэж буй энэ үед Ж.Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс дэмжсэн гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх гэрээний нөхцөлүүдийг эцэслэхийг талуудад уриалжээ.
ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины тухайд Ж.Байден хэлэхдээ “Бид залхаж, өөр зүгт анхаарлаа хандуулж болохгүй. Украин улс шударга, тогтвортой энх тайван тогтоон ялах хүртэл бид тус улсыг үргэлжлүүлэн дэмжих болно” гэлээ.
Харин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэсэн шийдвэрийнхээ талаар түүний хэлсэн үгийг НҮБ-ын 193 гишүүн орны удирдагчид, цугларсан хүмүүс алга ташин хүлээж авсан байна. “Удирдагчид аа, засгийн эрхэнд үлдэхээс илүү чухал зүйл байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол ард түмэн шүү дээ” гэж Ж.Байден хэлжээ. Тэрбээр 25 минутын турш үг хэлэх үед Хятад, Оросын төлөөлөгчид алга ташаагүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл7
БРИКС-ын орнууд НҮБ-ыг орхиж магадгүй. Олон улс орнууд тус байгууллагыг ажлаа хийх чадваргүй гэж үзэж байна. Дэлхийн ядуурал,хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн төлөө тууштай бөгөөд хурдан шийдвэр гаргаж чаддаггүй,АНУ, барууны орнуудаас хэт хамааралтай ажилладаг гэж шүүмжилж байна. ИХ20-с зарим орнууд гарах төлөвтэй болжээ. Дэлхийн геополитик өөрчлөгдөхийн зэрэгцээ олон улсын байгууллагууд хөдөлгөөнд орох төлөвтэй болжээ.
Зссс,,,,,шаа,,,,шаа,,,,
Тэр үнээн.
Улс орнууд юм бодох цаг болсон байх аа , эсбөгөөс бөмбөрцөг бөөрөнхий ...
Хурэлсух БРИКС ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно Монгол бодвол ажиглагч улс болох байх НУБ вн гишуун Шанхайн байгууллага ябрикс ийн ажиглагч болж л байна
Украины дайныг баруун өдөөсөн Дэлхийн улс орнуудыг өөрийн хамааралд оруулж,колончилж, дангаар ноён суух гол зорилгод нь гол саад болж буй ОХУ,БНХАУ-ыг устгах зорилгоор энэ дайныг өдөөж,үүнд Украины нацистүүдийг ашигласан, Барууны 50 орон бүлэглэн орос улсын эсрэг эдийн засгийн асар хүчтэй хориг тавьж дайсагнаж байна, Одоо бүр Украинд алсын тусгалт пуужин нийлүүлж,ОХУ-ын гүнд түүний дотор Москва хотод цохилт өгөхийг зөвшөөрч, үүгээрээ цөмийн дайн өдөөх дэлхийн улс орнуудыг бүхэлд нь устгах аюулд хүргэж болзошгүй байна, Үүнийгээ тэд энх тайван цогцолуулж байгаа мэт сурталчилдаг
Ардчилал ярьдаг хагас ухаантай дебиль алнууд,Фермийн амьтад дотроос гахай илүү эрхтэй бол дарангуйлал болно гэж ирээд хоосон цэцэрхдэг юм. Тэгвэл дэлхий нийтэд эрх ашгаа тулган хүлээлгэж түрэмгийлдэг АНУ өөрөө дэлхийн гахай юу. Хэрвээ АНУ дэлхийн гахай бол энэ дарангуйлагчийг түлхэн унагах ёстой.Биш бол гахай илүү эрхтэй байх нь ардчилал мөн үү.Тэгвэл бид ардчиллаас татгалзая. Неоколоничлолын бодлогоо ардчилал гэсэн өнгөт лозунгаар халхавчилсан түрэмгийлэгчид цаашдаа дэлхийг зандалчлах боломжгүй болсон гэдгээ ухаарахгүй хуучинтайгаа зууралдан нэр хүндээ гутааж байна. Англосакс сатанистууд цаг үеэ соргог мэдэрч чадахгүй сөнөж сүйрч байна. Англосаксууд үйлийн үрэ эдэлж сүйрч сөнөх болно.