Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв. Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв. Талууд хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл7
Дэмий л малийх юм даа
Путиныг яагаад баривчилсан гүй вэ гэж гэнэдүүлэн асуувал ориг нь ирээгүй юмаа гээд хариулаарай, хө
иим балай хэрэгцээгүй бичвэр бх гэж,,,,,,,.....
Европын Холбооны хоног өдрүүд тоологдож байна. Италийн ерөнхий сайд Жорж Милони Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, эдийн засаг, ард түмэн, хилийн аюулгүй байдлаа бодох эрхтэй. Бид хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Тэд эв нэгдэл, бүхнийг хамтаа гэж хоосон ярьдаг. Зүүн европын ЕХ-ны гишүүн орнуудад ялгавартай ханддаг. Бид өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг хэн ч сонгоогүй хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Бид Брюсселийн гинжийг таслах ёстой. Үүнийг Итали хийнэ. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой. Италчууд үүнд бэлдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Дээр нь Унгар, Словяк, Испани ЕХ-г илт шүүмжлэх болсон. Араас нь өөр улс орнууд гарч ирэх нь ойлгомжтой. Хэдэн сарын өмнө Жорж Милони Хятад улсад 5 хоногийн айлчлал хийсэн. Саяхан Испанийн ерөнхий Санчи Хятадад мөн 3 хоногийн айлчлал хийсэн. ЕХ, НАТО-ийн задралын эхлэл тавигдаж байх шиг байна.
Huleen avhaa ch alddaa
ene yalizlaga gedeg chini mas chyhal bysadiig ni ydaa daraalaltaigaar manai ylas yragslyylaj chadna.eh orniihoo telee yylzalt byr ni manai erenhiilegchiin yyreg bas eeriinh ni chin hyseliin eh oronch sanaachlaga bolno.enyynd duluu godiluud orolzoh saardlagagyi ee!!ta nart hyn myylaad baihiin orond iluu sanalyyd baina yy?heleed egeech?...chadahgyi s dee!!demii dongosohoo saitar medne.Ta nar terdee ylasiinhaa erenhiilegchiin ingej ynegyidyilen yarisan ni eh oronch bys?...gadnaas irsen sarisan bagbaihyynd l baij taaraa.............ta Mongol hyn bol ingej segegdel geechee ereechih yosgyi ee!!!munhag olgoinuud aa!!!!
Хүүкээ! Испаны хаант улсын ерөнхий сайд………. гээд нэрийг нь сайн цээжлээд ав. Нэрийг нь хэд сайн давтчихгүйюудаа! Эсвэл нэрийг нь хэлэхгүй байсан ч болно доо. Хүмүүс чамайг ойлгох юм чинь. Ирээд онигоонд ороод байв.