НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 26 /France24/. Израилын талаас “Хезболла” бүлэглэлд өгч буй цохилтод өртөн амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа энэ үед Ливанд 21 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг Франц улс АНУ-тай хамтран танилцуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар НҮБ-ын төв байранд хэлэлцээ хийсний дараа Франц улс Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр дээрх саналыг дэвшүүлсэн байна.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро хэлэхдээ “хэлэлцээ хийх боломж бүрдүүлэхийн тулд” 21 хоногийн хугацаатай “түр гал зогсоох” саналыг хоёр улс тавьж байна гэлээ. Бүх оролцогч тал хурцадмал байдлыг намжаах чиглэлд тууштай ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш яралтай хуралдааны үеэр үг хэлэхдээ, Ливанд хурцадмал байдал даамжирч байгааг дурдаад, түр гал зогсоох хэлэлцээр байгуулах чиглэлд дипломат хүчин чармайлт эрчимжиж байна гэж мэдэгдсэн байна.
Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилын цэргийн цохилтын улмаас лхагва гарагт 72 хүн амиа алдсан байна. Харин Израилын арми Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн тагнуулын 60 объект, тэдгээрийн дотор командын төвүүдэд цохилт өгсөн гэж мэдэгджээ. Даваа гаргаас хойших хугацаанд Израилын цохилтод өртөн 641 хүн амиа алдаж, хагас сая орчим хүн дүрвэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл5
Европын Холбооны хоног өдрүүд тоологдож байна. Италийн ерөнхий сайд Жорж Милони Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, эдийн засаг, ард түмэн, хилийн аюулгүй байдлаа бодох эрхтэй. Бид хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Тэд эв нэгдэл, бүхнийг хамтаа гэж хоосон ярьдаг. Зүүн европын ЕХ-ны гишүүн орнуудад ялгавартай ханддаг. Бид өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг хэн ч сонгоогүй хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Бид Брюсселийн гинжийг таслах ёстой. Үүнийг Итали хийнэ. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой. Италчууд үүнд бэлдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Дээр нь Унгар, Словяк, Испани ЕХ-г илт шүүмжлэх болсон. Араас нь өөр улс орнууд гарч ирэх нь ойлгомжтой. Хэдэн сарын өмнө Жорж Милони Хятад улсад айлчлал хийсэн. Саяхан Испанийн ерөнхий Санчи Хятадад мөн хоногийн айлчлал хийсэн. ЕХ, НАТО-ийн задралын эхлэл тавигдаж байх шиг байна.
барууныхан евразийг цусанд живүүлээд цусанд ханав уу хоёр миллиард лалууд израйлыг устнагана гэснээс айвуу
Израйлиуд хавтгайлан бөмбөгдөж баахан эмэгтэйчүүд хүүхдүүд жирийн хүмүүснийг алсаны дараа хариу цохилтонд орох нөхцөл үүсэнгүүт Америк Франц ингэж гал зогсоох юм яриад эхэлдэг. Гэтэл Израйлийг зэвсэглэж дайн өдөөдөг нь Америк Англи Франц Германууд.
Орос шиг л байлдаа шууд довтолж ороод газартай нь тэгшлээд хүчиндээд зөөгөөд алж өгөхгүй
Европын Холбоо задрах нь хоногоор тоологдож байна.Францын Үндэсний фронт үндсэрхэг намын гишүүн Марине Ле Пен Европчууд үндэсний тусгаар тогтнолоо алдаж,эдийн засгийн хямралд орж, соёл иргэншлээ алдаж байна.ЕХ,Брюсселийн хэн ч сонгоогүй хүнд сурталтнууд өөрсдийн зохиосон хөтөлбөрөө европын ард түмэнд тулгаж байна. Үүнийг зарим орны популист эрх баригчид дуулгавартай дагаж, иргэдийнхээ үзэл бодлыг үл тоомсорлож байна.ЕХ эдийн засгийн хямрал, үндэсний тусгаар тогнолыг үл тоосноос болж задрах болно.Эхлээд цар тахал, дараа нь Украйны дайнаас болж Европын эдийн засаг сөхөрч байна.Оросод эдийн засгийн хориг тавьсан нь Москваг биш,Европыг сулруулсан. Ялангуяа эрчим хүчний үнийн өсөлт Европыг сүйрүүллээ.ЕХ шийдэл, тусламж үзүүлэхгүйгээр дүрвэгсдийн бодлогыг тулгаж байна.Европын соёл иргэншлийг үл тоон ЛГТБ хөтөлбөрийг дэмжихийг шаардаж, эрх чөлөөг боож байна.Үндэстэн бүр өөрийн соёл ёс заншилыг сахин хамгаалах эрхтэй.ЕХ европын ард түмний эсрэг ажиллаж байна. Бид дүрвэгсдэд хилээ хаах эрхтэй.