МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 25 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн тогтоон барих бодлогын асуудлаар хийсэн Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр Оросын цөмийн зэвсгийг хэрэглэх нөхцөлд хэд хэдэн тодотгол оруулахыг санал болголоо.
Тэрбээр "Цөмийн тогтоон барих чиглэлээр төрөөс баримтлах бодлогын үндэс" баримт бичгийн шинэчилсэн хувилбарт цөмийн зэвсэггүй аливаа улсын зүгээс цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ-ын эсрэг хийсэн түрэмгийллийг ОХУ руу хийсэн хамтын халдлага гэж үзэхийг санал болгосон байна.
Үүнээс гадна, хэрэв дайсан ердийн зэвсэг хэрэглэн Орос, Беларусьт ноцтой аюул занал учруулж буй тохиолдолд Москва цөмийн зэвсгийг довтолгоонд ашиглах эрхийг өөртөө үлдээж байна гэж В.Путин нэмж хэлжээ. Энэ бүх асуудлыг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой зөвшилцсөн гэдгийг тэрбээр онцолсон байна. Түүнчлэн цөмийн тогтоон барих бодлогыг баримталж буй улс орон, цэргийн эвслүүдийн ангиллыг өргөжүүлэх, мөн тогтоон барих арга хэмжээнүүдийг ашигладаг аюулуудын жагсаалтыг өргөжүүлэхийг санал болгожээ.
"Энэ зэвсэг асар хүчтэй гэдгийг бид маш сайн ухамсарладаг тул асуудалд маш хариуцлагатай хандаж, цөмийн зэвсэг, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үл дэлгэрүүлэхийн тулд дэлхийн тогтвортой байдлын олон улсын эрх зүйн орчныг бэхжүүлэхийг үргэлж эрэлхийлсээр ирсэн" гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн дээр дурдсан баримт бичгийн шинэчилсэн хувилбарт Москва цөмийн зэвсэг хэрэглэхэд шилжих нөхцөлийг тодорхой тусгасан гэдгийг нэмж хэлэв. Тодруулбал, агаар-сансрын довтолгооны зэвсгийг /стратегийн эсвэл тактикийн нисэх онгоцууд, далавчит пуужингууд, нисгэгчгүй онгоцууд, дуунаас хурдан болон бусад нисгэгчгүй нисэх онгоцууд/ олноор нь хөөргөсөн, тэдгээр нь хилээр нэвтэрсэн тухай найдвартай мэдээллийг хүлээн авсны дараа цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг авч хэлэлцэх аж.
Цөмийн гурвал буюу стратегийн нисэх хүчин, тив хоорондын баллистик пуужингууд, пуужин тээгч цөмийн шумбагч онгоцууд нь ОХУ-ын болон тус улсын иргэдийн аюулгүй байдлын хамгийн чухал баталгаа хэвээр байна гэж В.Путин цохон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинжээчид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, цөмийн хүчийг ашиглахтай холбоотой асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатай гэдгийг онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл9
Оросын ЦЗ хэрэглэх номлол нь Орос улс ЦЗ-ийн цохилтонд өртсөн тохиолдолд хариу цохилт өгнө гэж заасан, хориглолт хамгаалалтын шинж чанартай байдаг. Харин Америк Английн ЦЗ хэрэглэх номлол нь стратегийн давуу тал олохын тулд түрүүлж хэрэглэнэ гэж заасан, давшилтын цохилтын шинж чанартай байдаг. Оросууд ЦЗ хэрэглэх номлолоо өөрчилж Америк Английнхтай адилхан болгож байгаа юм байна.
Орос ингээд Америк Англитай адилхан цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэх эрхээ хуульчилхаар боллоо.
Монгол улсын цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан тунхаглал ингээд лөө лөө боллоо. Манай гадаад харилцааны яам үнэхээр бодлого алга. Манай монголд халдахгүй гэж баталгаа өгсөн улсууд нь гадаад улсад цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж байхад яагаад хариуцлага алдсан монголын гадаад харилцааны сайд дуугүй байна вэ. Монгол улс цөмийн зэвсэгтэй болох ёстой.
цөмийн зэвсэгтэй гэж байгаа франц ч орсын чигчий хуруунд хүрэхгүй Монгол яагаад төвийг сахисан хоёр нүүртэй орон болов
энд цөмийн зэвсэг хэрэглэх номнолоо өөрчлөх болсон шалтгаан нь1д украйнд F 16 сөнөөгч онгоц болон цөмийн хошуу бүхий холын тусгалт пуужин нийлүүлэх,түүнийг Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрөх тухай 2т 10сарын 12нд байден германд айлчлах ба тэнд мөн макрон,стармер уригдаж,анус,англи,франц,германы удирдлагууд дээрх асуудлыг хэлэлцэхээс өмнө сануулга өгөх 3т өмнөх номлолоор цөмийн зэвсэг дайсан этгээд хэрэглэсэн нөхцөлд гэж байсныг одоо бол дайсан хэрэглэхийг хүлээлгүйгээр F 16 Оросын нутгийн зүг ниссэн,холын тусгалт пуужин харвасан л бол цөмийн зэвсэгтэй гэж үзээд шууд уг зэвсгийг хэрэглэгч орон болон түүнийг үйлдвэрлэсэн орныг халдсан гэж үзээд цөмдөнө гэж оруулсан чухам юу болохыг харцгаах болж дээ???ер нь бол дэлхийн цөмийн зэвсгийн 88% нь зөвхөн анус болон орос улсуудад байдгийм бна даа
Shaah yumaa
Нохой долоо,,,алингаа алдсан орк юмдаа,,,муу хүн мод чулуугаар л гэдэг шиг юмдаа,,,,чааваас,,,чадахгүй чадваргүй лалар байж,,,украинлуу дэмийл дайрч дайн самуун хийсэн юмлдаа,,,,энэ тэнэг орос орк,,,,,
чи наад салга бөгсөн толгойгоо барьж байгаад бичээч, ккк
Бамбарууш Мёдвёдьв цөмийн зэвсгээ хэрэглэё зэвэрлээ гэсээр л өдөр болгон Путин дээр ордог гэсэн ! Цаадах нь болоогүй байна гээд л хөөгөөд гаргадаг гэсэн ! 25 оны хавар цөмийн зэвсгээ хэрэглэх буюу нөгөө дайн нь цөмийн шатандөа орох болов уу миний тооцоогоор !! Тэгвэл заналт бандёруудын өлгий Львов хотод цөмийн цохилт гэнэт өгч агаарт хийсгэдэг юм шүү Путинээ ! Тахар би олон удаа санал болгож байгаа шүү !