Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор Засгийн газар, нийслэлийн удирдлагууд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байна. Тэдгээрийн нэг болох нийслэлийн төсвийн санхүүжилтээр баригдсан, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж буюу Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг авто замын бүтээн байгуулалттай танилцлаа. Туул, Дунд гол дээгүүр гурван гүүртэй, 2.4 км урттай тус замын гүүрийн ажлыг 2022 онд, авто замын бүтээн байгуулалтыг 2023 оны наймдугаар сард эхлүүлсэн. Гурван гүүрийн бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” компаниудын түншлэлээр, гүүрүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал инж” компани гүйцэтгэсэн байна. Явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тоноглол, тохижилтын ажлуудыг энэ ондоо багтаан дуусахаар төлөвлөжээ. Энэхүү авто замыг ашиглалтад оруулснаар Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурах тооцоо гаргажээ.

Цаашид уг замыг “Хархорин” захын авто замтай холбох, ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын шинэ төв Яармагийн авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2022-2027 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дөрвөн цогц төслийг хэрэгжүүлснээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хотын төвийг тэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтот төслийн эхний үе шат дуусаж, өнөөдөр зорчих хөдөлгөөнийг нээж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн асуудалд онцгойлон анхаарч, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг сууриар нь шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон үйл ажиллагааны цогц реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд нийслэлд нийт 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024-2028 онд үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Бүсчилсэн хөгжил-Улаанбаатар хот” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэд “20 минут”-д авах шинэ стандарт бүхий хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг онцлов.




Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл13
улс орноо гэсэн сайхан сэтгэлтэй залууст иргэд баярлалгүй яахав
ОЮУН-ЭРДЭНЭ, НЯМБААТАР ГЭСЭН ХОРШИЛ БАХАДМААР АЖИЛЛАЖ БАЙНА, БАЯР ХҮРГЭЕ.
үсрэнгүй хөгжиж байнаа, 40 биш 400 сая жуулчин ирэх байх, том агаа чинь кофи анантай уулзаад цаашаа дэлхийн хамгийн хаалттай диктатуртай тэнэг улсын туршлага судлахаар мордож бна гэнэ.яргачин путинээр гүүрээ нээлгэсэн бол бүр янзтай байх байж
Ээ, ямар сайн юм бээ. Энэ сайхан замаар чинь яваад байдаг хэрэг ээ.
гуц
Гар нийлэн ажиллаж байгаа сайхан залуусын ажил үйл өөдрөг байгаад Монголын ард түмэн байртай байгаа шүү. Улам ихийг бүтээгээрээ
ХЭЗЭЭ ИЙМ БАЙЛАА, ОЮУН-ЭРДЭНЭ, НЯМБААТАР ГЭСЭН ХОРШИЛ ҮНЭХЭЭР ҮЗЭГДЭХҮЙЦ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА, ХЭДЭН МУУХАЙ ЮМ БУРУУТГАХ ГЭЭД ШЭЭСЭЭ ГООЖУУЛАХААС ӨӨР ЧАДАХ ЮМГҮЙ..
мангар
Нийслэлийн авто замын шинэчлэл, засвар, нөхөн сайжруулах ажил хаа сайгүй өргөн далайцтай явагдаж байгаа нь сайхан байна.
Зун үерт урссан зам нь бил үү?
Уаааа үнэхээр супер болсон байна даанч нэг өө хэлвэл Оюунаа аниаа пудэрээ нүрэндээ дэндүү их нялсан байна шүү хойшд анхаар за
Х.Нямбаатар түүний баг сайн ажиддаж байна. Сонгуулвд нам харгалзахгүй дэмжинээ.
ynenhyy bayartai baina,syyliin heden jil ajillaj eh oron ard tymeniihee telee zogsloo......Minii zailsgyi hegjine ter byy hel hynd yildberiin erin ch ireh bolno.....muugaar byy bod!!!ajillaj baigaa hymyysee yramiin ygeer haaya haayadaa yramsyylaj syr,......................