Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй!
Логик үзэгдэл–ХЭЛБЭР ба АГУУЛГА гэж нэг юмны хоёр тал байлаа гэхэд ХЭЛБЭР нь нэвт ялсаар ирсэн ба ялсаар ч байна. АГУУЛГА нь дандаа хоцорно, ялагдана, бараа сураг ч үгүй.
ХЭЛБЭР гэдэг нь манай нийгэмд ил байж байгаа, цэцэглэн байгаа нийгмийн салбарууд, үзэгдлүүд. Тодорхой хэлье. Түүхэнд байгаагүйгээр урлаг уран сайхан, уран зураг, уран баримал (хөшөө), чимэглэл, уран барилга, уран зохиол, шүлэг яруу найраг, магтаал ерөөл, нийтийн ба зохиолын дуу (хязгааргүй), дуучин, үндэсний чамин дээл хувцас, загварын ертөнц, бэлэг дурсгал, монгол гэр урлал, хөөрөгний урлал–“уран”, “уран” гэснүүд, тэдгээрийг дагалдах үзэгдэл (шувтан үзэгдэл) хол тасархай хөгжлөө. Ном хэвлэлийн чанар чансаа, тоо хэмжээ, номын худалдаа, ном бичигч ч тоогоо алдлаа. Би 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай гээд байгаа хэрэг. Цааш нь нэмье. Монгол хүний уран сайхны сэтгэлгээ, уран сайхны дон, уран сайхны тархинд нь тохирсон Төрийн одон медаль, шагнал урамшил, ялангуяа үй түмээрээ ярайх гавьяатууд, Төрийн бүх шатны байгууллагын элдэв цол өргөмжлөл, хүндэт тэмдэг, ойн медаль, мэргэжлийн цол тэмдэг, өргөмжлөл, Төрийн бус элдэв байгууллага, улс төрийн нам-хөдөлгөөн, нийслэл дэх нутгийн зөвлөлийн бүх төрлийн шагнал өргөмжлөл дуусахаа мэдэхгүй үргэлжлэх ба залгуулаад шагналаа угаах тэмдэглэх гэж бөөн хөл хөөрцөг. Цол тэмдэг, өргөмжлөл хэвлэж цутгадаг жижиг цех урлангууд бараг 24 цагаар ажиллана.
Захиалгандаа дарагдана. Xуурамч хүмүүст хавтгайруулан өгдөг хуурамч шагналын хур бууна. Би нөгөө 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн гээд байгаа юм шүү. Цааш нь ухаад үзье, харьцуулъя. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага гэж ёстой явж өгсөн харагддаг юм.
Нийгмийн шинжлэх ухаан нь тэр чигтээ уран сайхны сэтгэлгээ, монгол хүний сайхан сэтгэл дээр суурилан хөгжинө. Чингис судлалаар ёстой явж өгсөн. Цаашаа ч явна. Эрдмийн зэргүүд тасралтгүй төрнө, эрдэмтэд ярайна. Профессорууд, ШУ-ны гавьяатууд тоогоо алдсан. Араас нь “гавьяат”, “ардын” цолны донд бүх их сургууль, ШУА-ийн бараг бүх эрдэмтэд тархиа зовоон шанална. Их дээд сургууль нь нэг үе “200” хүрээд дэлхийг дэлгийлгэж явсан чинь агуулга гэхээсээ хэлбэр хөгжсөн хэрэг шүү дээ. Сайхан сэтгэлээрээ багш, захирал, оюутан бүгд хэлбэрдээд уран сайхандаад явж байсныг дотор нь байсан би маш сайн мэднэ. ШУ-ны гавьяатууд, дэд ба жинхэнэ докторууд, профессоруудыг 3.5 сая хүн амдаа хуваагаад үзээрэй. Дэлхийн ямар ч их гүрэн, гүрэн, дундаж улсаас хол давна.
Үйл ажиллагаанууд ярайж байна. Бөөн уран сайхан ба уран сайхны хийрхэл донгийн хэтрүүлсэн марзан, инээдтэй, хэнээтэй (дэлхийд яаж өхөөрдөн доромжилдог бол биднийг?) үзэгдэл тасрахгүй. Тэгш тоотой бүх ой, ялангуяа хөдөө орон нутагт аймаг, сумдын ойнууд шил дарна.
“Сумынхаа 100 жилийн ойд зориулж боловсон жорлон байгуулах аян” ч гэж байх шиг. Арай хэтэрнээ. Аймаг, сумдын ойн баяр наадам, найр цэнгүүн тэр чигтээ уран сайхны үзүүлбэрээр дүүрнэ. Үр дүн гэж нэг юм байх ёстой. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л өр болж үлдэнэ. Сумын соёлын төвийн хүндэт самбар баяждаг байх, ганц нэг хөшөө босно. Нийтийн ба зохиолын дуундаа уярч хайлсан сум тэр чигтээ ядуу боргил амьдралдаа түүртээд үлдэнэ. Тэр байдал мөнх оршино. Нийгмийн бүх амьдрал нийтийн дуу шигээ агуулгатай. Төрөх мэндлэх, үсний найр, цэцэрлэг сургуульд орох, төгсөх, хуримлах, тэтгэвэрт суух, тэнгэрт дэвших бүх үйл нь уран сайхныг дагуулна. Хөдөөлүүлэх ёсных нь уран сайхан хэтэрчихээд баахан лам тэжээсэн мухар сүсгийн ёслол болохоо дөхсөн. Шашин нь гүн ухаан, бясалгал гэхээсээ уран сайхны хэлбэр нь давчихсан, үл мэдэх тангад номын бүх нийтийн уншлага маягтай. Элдэв тахилга нь шашны зан үйл ч юм шиг, эсвэл уран сайхны үзүүлбэр.
Монголд элдэв баярууд огт салахгүй. Байгууллагын ой, төгсөлтийн ой, уулзсаны баяр, хөдөлмөрийн алдар, хонхны баяр, баяр баяр баяр... нөгөө 3.5-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн ийм үзэгдлийг нэрлэж баршгүй их. Нийслэлээр дүүрэн, алхам тутам тааралдах баар, ресторан, караокэ, угаалга цагаалгын газрууд энэ тэр чинь үйлчилгээний нэртэй уран сайхны мөрөөдөл дээр тоглодог зальтнуудын арга хэрэгсэл шүү дээ. Тийшээ асар их мөнгө урсгаж өр тавьж байгаагаа уран сайхнаараа тайлбарлаж сэтгээд санаа амарчихна.
Улс төр-олигархи нь уран сайхнаар явахыг яана гээч. Улс төрийн нам байгуулаад сонгуульд орж байгаа нь агуулгагүй (мөрийн хөтөлбөр, ухаанаа уралдуулах), хэлбэртээ автчихсан. Сонгогчид зөвхөн уран сайхны өнцөг ба ядуурлын нүдээр харж горьдоно.
Уран сайхны сэтгэлгээтэй ард түмэн горьдож ханахгүй, байнгын гомдол, гэхдээ сонгууль болгоноор горьдоно. Олигархи гээд байж байгаа нөхдийн баян тансаг амьдрал нь нэлдээ уран сайхны сэтгэлгээ-фантаз дээр босч хөгжинө. Үнэтэй чамин машинтайгаа нийслэлийн зам дээр олон цаг түгжрээд байж байгаа нь уран сайхандсаных нь төлөөс юм даа. Морины уяч маш олноороо төрдөг, нутгийн бөх тойрч мафиддаг, хөөрөг, дээл хувцасны төлөө өрсөлддөг, нутгийн зөвлөлдөө очиж түүнийгээ гайхуулдаг нь хүний муу чанар биш, уран сайхных нь сэтгэл ханамж юм. Уран сайхны сэдэлтэй, мөрөөдөлтэй, дээр нь мухар сүсэгтэй тэр ард түмнийг залж чиглүүлдэг улс төрийн чамин аргачлал байна. Цаадуул нь ядуу дорой, үрэлгэн гаралган, мөнгөгүй. Тийм үл бүтэх амьдралынхаа буруутнаар өөрийгөө хэзээ ч нэрлэхгүй. Лүд барам болгоод заачих уран сайхны мэдрэмжтэй тул ердөө Төрд байгаа хулгайч нар, УИХ-д суугаа хулгайч нар гээд өөрийгөө цайруулчихна! Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ. Тамын тогоо нь уран сайхны ТАМ. Хэдэн биенээ хэмлээд хов хөөцөлдөөд сууж байх нь гоё! Сошиалд комент гэж нэг уран сайхны талбар гарч ирсэн биш хараал ерөөл туйлшрал нь ёстой сагаж хальж байна. Сошиал, зурагт, сонинууд нь тэр чигтээ уран сайхан, уран сайхны бүтээл, уран сайханжсан улс төр. Ерөнхийдөө Монгол хүний уран сайхны сайхан сэтгэл, мөрөөдөл нь жилдээ хоёр том ойн баярт бэлтгэх, угтах, тэмдэглэх, тэмдэглэсний дараа хөөрцөглөн нэг жилдээ санан дурсах хэлбэрээр явна. Тэр хоёр нь өвөлдөө Цагаан сар, зундаа Наадам. 2024 оны зун гэхэд л 100 хол давсан сумдын наадам дуулиантай тэмдэглэв. Цагаан сар, Наадам–энэ хоёр баяраа яаж баярхуу, аархуу, хүнээс дор орохгүй, муу хэлүүлэхгүйгээр тэмдэглэх вэ гэдэгт Монголын нийгэм тэр чигтээ зориулагдсан мэт нүднээ бууна. Хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхсөөр дуусах энэ их баяруудаас баахан хүн (3.5 саяуулаа) сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л үлдэнэ. Өр шир ч явж өгдөг биз. Уран сайхны сэтгэлийн ханамж аваад санхүү мөнгөний гарлага зарлагатай үлдэв гэж улиглан бичээд байгаа чинь л нөгө АГУУЛГА нь байхгүй байнаа л гэсэн санаа юм. Агуулга байхгүйгээр хэлбэрдээд байна, хэлбэртээ (уран сайхан) живж үхлээ гэдгээ МОНГОЛ ХҮН (олонхи нь) хэзээ ч ойлгохгүй, харин бахархал болгон нийгмээрээ хөөрцөглөн хөнөглөн яваа нь өнөө цагийн гол эмгэнэл юм даа. Нийгмээрээ цирк, театрын тайз лугаа болчихсон.
АГУУЛГА гэдэгт бүтээн байгуулалт гэсэн ганц том үгээр таглаад өнгөрөмгүй байна. Бүтээн байгуулалт дотроо бас уран сайханддаг тул ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь нийслэлд хөл гишгэх газаргүй бол барилгажилт явагдаж байна.
Барилгын салбарын гавьяатуудыг нэрлэж барах юм биш. Тоогоо алдсан. Одоо тэд бүгд Хөдөлмөрийн баатар горилон лоббидож явааг нь ч ойлгож байна. Хоёр гурван давхар хуучин барилгыг өөлсөөр муулсаар байгаад буулгана, суурин дээр нь хорь гучин давхар сүндэрлээд босоод ирнэ. Тэнгэр баганадаад байдаг, гэр хороолол, ядуусын улны давхарга хорогддоггүй ээ. Хэлбэр (тэнгэр баганадсан, уран барилгын ур хийц) байна, агуулга (гэр хороолол бахь байдгаараа) алга. Хөдөөний аж төрөл, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа байдал нь нуль уран сайхны хүсэл мөрөөдөл дээр босно. Мал өсгөнө, бүр жар, далан сая давна. Нүүдэлчний уран сайхны фантаз, бяцхан тархи, шунал нь хослоод мал аж ахуйгаа орчин үежүүлэхгүй байсаар зуданд хиаруулаад байж байгааг нь бид харж байна. Малд зориулсан дуу шүлэг, ерөөл магтаалдаа автаад малаа хайрласаар байгаад адаг сүүлд нь! Нийслэл ба томхон хотуудаар дүүрэн зах дэлгүүр, чингэлэг, бөөний төв, ломбард. Уран сайхны сэдлээс үүдэлтэй. Уран сайхны фантаз нь ерөөл магтаал, мухар сүсэгтэйгээ холилдоод бяцхан тархинд очиж суухаараа эдийн засгийн ийм нэг үзэгдэл болчихдог. Худалдагч борлуулагч, хувийн тэрэгний жолоочийн мэргэжил чинь нүүдэлчин хүний хэнд ч үл захирагдах эрх чөлөө нь уран сайхны мөрөөдөлтэйгөө (төдийд тэгж баяжна, ингэж мөнгөжнө!) хослоод байж байгаа нь тэр юм. Уран сайхны фантаз дээр нь тоглох залилан луйвар хэзээ ч зогсохгүй, учир нь тэгж залилуулахдаа таарсан уран сайхны горьдлого бүхий бяцхан тархинууд бэлэн зэхээстэй залилагдахаа хүлээгээд мөнхөд байж байна.
Ерөөсөө энэ их уран сайхандалтын дараа сүүдрийн далд эдийн засаг хөгждөг байх, хүмүүсийн гар дээр эргэлдэх их мөнгө, тэр мөнгийг баяр наадам, уран сайхны сэтгэл ханамжинд зарцуулдаг байх. Миний таамаг шүү.
Швейцарь дахь International Institute for Management Development (монголоор Менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэн) гэдгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан-2024”-ийг танилцуулахад манай улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61 дүгээрт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 67 улсаас 67 дугаарт буюу өнгөрсөн жилийнхээс гурван байр ухарч бичигджээ. Бод доо, 67 улсаас 67-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан байна. Энэчлэн Монгол Улс хөгжлийн эрэмбэ, бодит ДНБ, түүнээс ард түмэндээ хүртдэг бодит орлого гээд яривал дэлхийд сүүл мушгих руугаа дөхнө. Дундаж гэж сэтгэлээ аргалъя. Зах зээлийн харилцаа–капитализм руу шилжээд 34 жил болчихсон улс гэхэд социализмын үеийн шагналын тогтолцоо, сэтгэхүй дээрээ уран сайхандсан ийм нэг дутуугийн комплекстой 3.5 сая ард түмэн Азийн цээжин дээр байж байна. Нүүрс, зэс гадагш зарахгүй бол угаасаа эдийн засаггүй болчих гээд. Байгаа эдийн засаг нь “Боомтын эдийн засаг”. “PRIUS-ийн нуруун дээр л Монгол улс тогтоод байх шиг” гэж нэг нөхөр жиргэсэн байна лээ. Яг үнэн. Ийм улсад урлаг уран сайхан мянга байгаад нэмэргүй. Ард иргэд нь мөнгөгүй, өр зээлтэй, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, хэнд ч худалдагдахад бэлхэн уран сайханч тийм ард түмнээрээ хөгжлийн хурдны XXI зуунд мөнхрөх нь юуны сайхан байх билээ? ЯДУУ хэрнээ баярхуу, найрч наадамч! АГУУЛГА алга! ХЭЛБЭР байна!
Д.Баярхүү
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл34
Хэлбэр гэдэг зүйлдээ бүх ард түмнийг хамруулах чинь өрөөсгөл юм. Жинхэнэ агуулгаараа амьдарч байгаа ард түмэн зөндөө. Хэлбэрдэж чадаж байгаа нийгмийн тодорхой давхрагат чиглүүлж хандах хэрэгтэй. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн үлгэр аль ч улсад байдаг
Юм болгоныг мичлэн дууриаж оцгонож байдаг Хүй Сүй Жанг гэдэг МАН-ын хар сармагчингаас бүх юм болж байгаа.Энэ сармагчинг Саарал ордноос сүүлнээс нь чирээд гаргаж хаях хэрэгтэй..
ЕР НЬ БҮТЭЭГЧ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЕНТЕРТЕЙНИНГ УЛС ХАРАГДДАГ ДАА
загтанасан газар маажив
ЭНЭ БҮХНИЙГ БАЙХГҮЙ БОЛГОВОЛ МОНГОЛ МОНГОЛ БИШ БОЛОХ БИШ ҮҮ .САЙХАНШДЭЭ ХҮН ХЭД НАСЛАНА ГЭЖ . БАРУУНЫГ ДУУРАЙЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ УХАЖ АМЬДРАНА ГЭЖ ЮУ БАЙДГИЙН МУУХАЙ АМЬДРАЛ ШҮҮ ДЭЭ
Хамгийн том хэлбэрдэлт бол Ардчилал юм. 1990 он Монголд ялсан. Энэ хоосон хэлбэр ардчилал нь Монголын хамгийн гол агуулга бол аж үйлдвэржилтийг өмч хувьчлал нэрийн дор устгасан. Үндсэн агуулгаа устгуулсан ажиллах үйлдвэргүй болсон монголчууд бусад элдэв төрлийн жижиг сажиг хэлбэрдэлт хийж өдөр хоногийг аргацаахгүй өөр яах юм? Үйлдвэрээ устгуулсан хүмүүсийн тавилан нь тэр шдээ.
яаг үнэн,наад нөхөр чинь өөрөө "ардчилалар" гэдэг хэлбэрийг магтан дуулж,барууны капиталистуудын бодож олсон соц орнуудын ЭЗ-ийг сөнөөсөн өмч хувьчлал нэртэй агуулгыг нь хамгаалдаг нөхөр,тэхээр өөрөө бас жинхэнэ хэлбэрдэгч,гэвч энэ өгүүллэгт санаа авч ухаарах юм бас бна бна,энэнд нь тусгайлан баяр хүргэх ёстой болов уу???
Ардчилалын зорилго бол Монголын үйлдвэрүүдийг дампууруулж монголчуудыг ажилгүй орлогогүй болгож заримыг нь ажилгүй орлогогүй архичин болгож, заримыг нь өрнөөс өр зээлээс зээлийн хооронд амьдруулж, заримыг нь эх орноос нь дүрвүүлж зугтаалгаж, зарим нь эх орноос нь урвуулж байна.
Би хэдэн жилийн өмнө багануурын 40 жилийн ойд оролцов. Засварын цехийн бүх суурь машинууд нь яг өчигдөрхөн ашиглалтанд хүлээж авсан юм шиг ямарч 40 жил болоогүй юм шиг ажиллаж байлаа. Мэдээж энэ машинууд дээр ажиллаж байсан монголчууд мундаг байна л даа. Гэхдээ ийм л сайхан үйлдвэрүүдээ бид хувьчилал нэрээр устгасан нь л маш эмгэнэлтэй юм даа
Bayrhuu give up old pussy Tina who can offer only old ppussy
Bayarhuu Unen Gaihamshigtai. Nutsgen UNEN-iig ingej jihuutsem , dotor erhtenuud Huit Orgitol, salgalan chichirtel zuraglan bichij chadaj bnaa. You have to produce the Only One on EARTH, Best Ever One Unbeatable MASTERPIECE on Earth----A DOCUMENTARY----in History tho. I was feeling a continuous Cold Showering Shivering flat out while Reading that Unavoidable Bare Truth.
Eye for an Eye, tooth for a tooth, tick for a tack Encounter with the TRUTH. Indeed. Let's try to escape from this Phenomena. No way. It's now official Policy I guess.
Odoo Surguuiin Bagsh nariin Homsdol HIAMRAL-iin tuvshind orchihloo. Il tod Yarihgui baigaa ch Yag zeregtseed Emch, Suvilagch, Barilgachin, Gagnuurchin, Uurhaichin, meregjliin Diplomatch, Tseverlegch,...geh metiin Homsdol-Hiamral-Crisis hediinee uuseed Oocher Dugaaraa huleegeed tech-yadan baij bn. Huuchinii Oligarhuud auyltai huchtei heveer baigaa ch Shine Oligarhuud diildehgui garch iren Avilgaliin Esreg Temtseliin jinhene AGUULGIIG aldagduulan Sorson Bazaagaar Helberjuulen Ediin Zasgiin Allaga hiideg Aluurchid boljee. Ouyk- iin ehluulsen Temtseliig bid BODITOI-GOOR demjihgui bol hetsuudene shuu. Ene Temtseliinh ni Ach Holbogdoliig TEGLEH TSUTSLAH UGUISGEH HARLUULAH bur CANCEL-deh Gesen oroldlogo huchtei yavj bn shuu, ard irged min.
Ouyk aa, Songuuliuud, Zasagaa shineer baiguulnaaa geed zavgui baisaniig chin oilgon huleen avch b. Odoo Temtseliin-hee 2-r shatand or. 5 SH-ee ch urgeljluul. Huchin Muhusduj buig chin oilgoj zarim Chuhalaas Chuhal SOS Zuvlulguu bichie. "International Wanted Notice" gedeg arga hemjeeg Udaanjargal bil uu... tiim gadaadad Jargaltai Orognoj bui olon humuustee zarla. Barag "Arrest Warrant"-tai adilhan zuil.
Bas "multi country investigation" gedegt Negdej Or. Ouyk aa, chamaig Udaanjrgl Jenko nariig barivchlahgui bn geed 10-aad tom Huviin Ursuldugch Oligarhuudaa boring chadsan Jenko- toi haritsuulaad HARLUULAAD GOOCHLOOD b. Iim uchraas Chamd haanaas ch oldohgui hovor Zuvlulguu ugch b. Ushuu 2-iin zereg Avilgachidiig Dotooddoo ugui hiih Arga b. Ur Chadvar (skills) jaahan heregtei. Altnii (gold price) une mangas shig nemegdlee. Hil hiazgaar chin shuuren Shanaga shig biz dee. TAGNUULIIN baiguullag-daa anhaaruulj sanuulah biz. Manaih gadaad BOND gargana gej jaahan ongirch devhreed baigaa. Buruu ch bish. Gehdee BONDIIN Zah Zeeliin Uuriin aihtar durem juram bii. Alivaa Ulsiin Gadaad Ur-tei holbootoi baidag um shuu. Manai "Foreign Debt" yamar ih bilee???....Bas 1 umiig SOS mayagaar OROITSON ch anhaar-uulaya. Shine Station barij amjihgui ch Ene Uvul Gal Aldana aa.....geed zugeer huleegeed suuj bolohgui eeeee. Uridchilan Sergiilsen AVRALIIN AVRALIIN AVRALIIN jaahan YAARALTAI YAARALTAI
....YAARALTAI YAARALTAI YAARALTAI "STATUS"- aar jaahan Mungu Sanhuu olj av aaaaaaaaaa. Choijoog zailuul. Odoo hurtel Nootsiin " STAND BY"-aa ch beldej chadaagui b. Tavin Behiig tomil. Mun end ajliig Gadaad Yam anhlan Sanaachilj, Yaria Huuruu Heleltseeriig ni Diplomat Tuvshind hiigeed ugdug um sh dee. Batlan Hamgaalah Salbar ch Diplomat Uil Ajillagaanii DARAA DARAA DARAA l hudluh estoi um.
Getel Gadaad Said maani Tenuuchleed yavah um. Uhsen Hoshinogoo hiij Dominican ene tertei uulzdag bnaa.Sorry I crossed the Red Lines. Highly and Sincerely Sorry for Disregarding Them. "Visa" gej ajilgui hunii Buteltei Butelgui Togloom l bolson bn l gej heleh gesen um. Odoo ch, umnu ni ch Tsag Alt geed hooson uulzaltaar Ajil hiisen Dur Esgedeg baidal ugui bolson shuu. NUB deer Ugee helcheed l yaaran irdeg sh dee.
Яах вэ хэтэрхий олон одон медаль хэтэрсэн олон ойн баяр гэдэгтэй санал нийлнэ Харин уран сайхны сэтгэлгээг сорог зуйл мэт бичихтэй санал нийлэхгуй Монголчуудын сэтгэлгээний онцлогийг ул ойлгосон европ ба азийн баруудын рационал сэтгэлгээг хэт шутэж монголчууд тэдэнтэй адил болох естой гэж бодсон зуний уг байна Гэтэл дэлхий даяар шинэ технологи хогжиж хицмэл оюун ухаан нэвтэрснээр ихэнх мэргэжил хэрэггуй болох уед уран сайхны сэтгэлгээ хамгийн их унэ цэнэтэй болно
Уран сайхны этгэлгээ илуу хогжсон нь хоцрогдол бишээ язугээр л монголчууд бидний бусдаас ялгарах онцлог Энэ онцлогоо зах зээлийн уед амжилттай бизнес болгож байгаа салбарууд байнаа байна Монгол дээл загвар бэлэг дурсгал гээд
Өнөөгийн манай нийгэмд байгаа хэтэрсэн гаж үйлдлийг Баярхүү "уран сайхандах" гэж томъёолсон бна. Биднийг хүүхэд байхад "сумын уран сайханч" гэж сумандаа авъяаслаг баяр наадам шинэ жилээр концерт найруулаад ард түмэндээ үзүүлчихдэг хүмүүсийг нэрлэдэг байв шүү. Тэр хүмүүс тухайн үедээ л бас нэг соёлыг түгээгчид байсан гэж боддог. Тэхлээр "уран сайханч" гэдэг нэр их ч оновчтой биш байх.Шагнал урамшуулал, найр наадмын хавтгайрал Монголд бна аа бна. Агуулга, хэлбэр хоёрын зохицлыг философийн шинжлэх ухаанд төгөлдөршил гэж ойлгодог. Тэхлээр манайд уран сайхандах гэхээс илүү хэлбэрдэлт, хуулбарлалт энэ ардчиллын жилүүдэд их байгаа бус уу??энэ үзэгдэл нийгмийн шахалтаар, нийгэм хүлээж авахаа болихоор аяндаа л гээгдэх биз.
Зөв бичжээ. Алдартай гэгдэх дуучин найран дээр 1 дууг 5 саяар дуулдаг, нэг кг тэмээний ааруул 70000 байхад шинжлэх ухааны номыг дундажаар 30000 гэвэл үнэтэй л гэдэг болж дээ.
Монголчуудын тавин хувь нь хулгай авилга шулаа мөлжлөгөөр дэлхий даахааргүй баян болж тавин хувь нь ядуурч өлсөж үхэх тавилантай боллоо.
Фельетон тал руугаа гэж ойлголоо.
Ардчилсан хувьсгал = Авилгачдын хувьгал, хүний эрх = хулгайчуудын эрх монгол улсад ялав.
17 тэрбум биш их наядаар амщрикийн хааны 108 өрөө монголын баян авахаар өрёөлдсөн гэх юм үнэн үү
юу солиороод бгаа ац вэ? ямар ч бичих чадваргүй бж элдэв чавганц стилийн юм бичдэг тэнэг өвгөн, зайлаач
үглээ өвгөн
Саяын пара олимпийн таэквондогийн төрөлд оролцсон нэг охин ганц орилоод л хүний нүүрэнд өшиглөхөд хөдөлмөрийн баатар болж байна ! Өөрөө ч гуйгаагүй л дэ тэр өгч байгаа Хүрэлсүхэд нь л учир байна ! Баяр болгоноор л хүний энгэр заамтай зууралдаад л зогсчих юм ! Нөгөөдүүл нь бөөн баяр гарч ирээд л цэцэг мэцэг зураг хөрөг болоод л явчихна нуль уран сайхан ! Хойд Солонгосоос бусад гадаад улсуудад ийм юм байдаггүй юм ! Ингэхэд манай энэ Баярхүү гуай юм зум авч харагдахгүй юм орхигдуулаад байгаа юм биш үү ! Эсвэл өөрөө авахгүй гэдэг юмуу тэгэж мэдэх том толгой шүү !
ene zunug munch ih pyldaga hiih ym sanaa n bas ned tiishee tomlilolt sanaatai ats ym , odoo tooh amitangui boloo bizdee , Elegiin ued sn l yvsandaa .
Өөртөө итгэхгүй бусдад итгэвэл тухайн хүнийхээ утсан хүүхэлдэй болоод байна уу
Tiin ardchilsan uls manai uls, ardchilsan ulsaa bid kommunist huuruu ulsuudaar ururduulaad bgaa busuu?
Үнэнийг дурайтал хэлдэг хүн дээ.
Hahaha Goe3. Heleh ug alga
Сайн бичжээ, гэвч илжигний чиxэнд юу ч xийгээд хэрэггүй энгэрт нь одон зүүж өгөx xэрэгтэй ккк ккк ккк ккк ккк ккк ккк ккк