ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 27 /AP/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай пүрэв гарагт Цагаан ордонд уулзлаа.
Ирэх нэгдүгээр сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болох Ж.Байден АНУ Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг мэдэгджээ. Тэрбээр мөн Киевт 2.4 тэрбум ам.долларын цэргийн багц тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
"Илэн далангүй хэлье. Орос дайнд ялахгүй. Орос ялахгүй. Украин ялна, бид та бүхэнтэй мөр зэрэгцэн зогссоор байх болно" гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, дээрх багц тусламжид агаарын довтолгооноос хамгаалах систем, "агаар-газар" ангиллын зэвсэг, нисгэгчгүй онгоцууд болон харилцаа холбооны хэрэгсэл болон зарим цэргийн техник хэрэгслүүд багтаж байна. Ерөнхийлөгч Ж.Байдены бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө АНУ-аас Украинд нийт 8 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж өмнө нь мэдэгдсэн юм.
Украины Ерөнхийлөгч мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч, ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харристай уулзсан байна. К.Харрис ч мөн адил Вашингтоны зүгээс Киевт дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг Украины Ерөнхийлөгчид батлан хэлжээ.
Тэрбээр мөн "төвийг сахих, газар нутгийнхаа нэлээд хэсгийг өгөхийг Украинаас шаардаж байгаа хүмүүсийг" шүүмжилсэн байна. "Эдгээр санал нь Путиний хэлж байгаатай төстэй бөгөөд энх тайвны төлөөх саналууд биш" гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч онцолжээ. Эл үгийг ерөнхийлөгчийн суудлын төлөө К.Харристай өрсөлдөж буй Дональд Трампын санаачилгыг шууд бусаар шүүмжилсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. ХБНГУ-д хийх Жо Байдены айлчлалын хүрээнд Украины асуудлаар холбоо тогтоох бүлгийн ээлжит уулзалтыг 10 дугаар сард зохион байгуулна гэж Цагаан ордон өмнө нь мэдэгдсэн юм.
Энэ уулзалтаар Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахад дэмжлэг үзүүлж буй 50 гаруй улсын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна, аравдугаар сарын 12-нд Ж.Байден, В.Зеленский нар Германд биечлэн уулзаж, В.Зеленскийн танилцуулсан “Украины ялалтын төлөвлөгөө”-г хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл7
нацист комедиан ногооноо хар тамхиндаа бүүр идэгдчихсэн байна.
Бөгспутин,,,, яаж ч тийрч, тэлчилээд,,,,хоолойдоо угласан олсноосоо мултрахаасаа өнгөрсөөн,,,нэг бол оросууд өөрсдөө гаагийн шүүхэд аваачиж өгнө,,,эсбөгөөс,,,бункэрдээ новичокоо уух гээд,,,чадахгүй,,,,лалартаж суух тэр мөчид,,,,цэрэг иван цохонд нь буудаж туслана,,,,өөр зам үгүй,,,,
Америкчуудын ихэнх нь дайныг үргэлжлүүлэх биш, зогсоохыг хүсэж байна. Ардчилсан нам дайныг зогсоох биш үргэлжлүүлж дайныг санхүүжүүлэх бодолтой байна. Трамп дайныг энхийн аргаар зогсоох бодолтой байна. Тэгэхлээр Ардчилсан нам ялах ямар ч боломжгүй байхгүй
ямарч байсан орсын цэргийн гипер звуковые пуужмн далавчит балластик пуужин цөмийн 6800 хушуунд хүртэл өдий байна цөмийн зэвсгийн доктрин --номлолоо гаргачихлаа шүү дээ хар тамхичин зелинский украйны орос орсын орос хоёрыг алалцуулж дуусах төлөвлөгөө нь сүүлчийн шатандаа орж явна украйнчууд удирдлагаа авч хаях цэргүүд нь бригад дивиз хороогоор бууж өх цаг нь болжээ хүчээр баригдаж ирсэн юм чинь хүчээр амьд гарах хэрэгтэй
2 орк,,,мөн мулт шаажийнээ,,,
Баатар эр Зеля болн зоригт Украйн хамгаалагчид оросын 700 мянган гахайнуудыг нутагтаа устгаж эх орон ард түмнээ яаж хамгаалдагийг үзүүлж байна. Орос терорист гахай нохойнуудын толгойд Зеля түрээсгүй амьдарч байна даа.
ali neg ni yalaad dain dyysaasai bilee?.....hereg alga?..................