Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 26-нд Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай тус улсын Байнгын төлөөлөгчийн газарт уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцохын зэрэгцээ Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурав.
Баримт бичгүүдийг байгуулснаар талууд шинэ тутам хөгжиж буй хоёр талын хамтын ажиллагааг улс төр, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын зэрэг харилцан ашигтай салбарт хөгжүүлэх, эдгээрийг ажил хэрэг болгоход чиглэгдсэн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын яриа хэлэлцээний механизмтай болж, түүнчлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл15
Zz. Яаая монголчууд тийшээ визгүй зорчоод л . Кк
За манайхан яваад байждээ. Нуурын хясаа дуурайж иддэг шигээ очоод жаахан баярхах хэдэн сэлфи аваадах. Өөр дуурайх юм байж таарна хахаха
Ийм улс хаана байдаг юм бэ?
америкийн вассал дээрэмчин хүн алдаг улс монгол хүүхнүүд очтж их суудаг монгол эрчүүд өхгүй бол цру фби -айгаар дарамталсаар салгаж суух үнэгүй явалддаг гэсэн гартаа хутгатай буутай дагаад салдаггүй гэнэлээ
Доминикан нь Атлантын далайн Гаити арлын зүүн хэсэг , мөн Карибын тэнгисийн хэдэн жижиг арал дээр оршдог. Хүн амын 75% нь цагаан арьстан , негрийн эрлийз үр сад болох мулат юм.Албан ёсны хэл нь испани. Энэ арлыг 1492 онд Х.Колумб нээсэн. 1865 он хүртэл Испанийн колони байсан. 1844 онд тэмцэл өрнөж БН Доминикан улс бий болсон ч ХIX зууны дунд үеэс АНУ-ын капитал тус оронд нэвтэрч дотоод хэрэгт нь бүдүүлгээр оролцож эхэлснээр хүн ам нь туйлын дорой , бичиг үсэг мэдэхгүй хүн олон байдаг.
за сс хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юмуу ажил хийж байх юм хэдхэн монголчуудаа гадагшаа үайл гээд байгаамуу хайшаа юм бэ
орос ялначуудын бичсэн Доминиканыг голж муулсан комментуудын уншлаа АНУ гаас болж Доминикан ядуурсан гэнэ үү Доминикан бол Кубатай улстай хиллэдэг арлын орон Куба оросыг дагаад ядуурсан Америкийг дагасан Доминикан баян орон болох зорилгодоо хүрч яваа улс болсон Доминикан хөрш ядуу Гайти улсаас ирсэн 500000 гаруй бичиг үсэггүй ядуу цагаачидийг тэжээдэг
1990 оноос америк монголыг баян болгохгүй юугаад хийгээд байгаа юм бэ?
за даа ядуу улс.нөгөө талаар харсан бүгдтэй нөхөрлөснөөр нөгөө ISIS -ийн гар хөл монголд ороод ирэх вий дээ. Энэ улсаас тэгээд юу авах юм. Ер нь баруун Европ мэт тийм өндөр түвшний орнууд хүртэл хилээ хааж байхад бид нээсээр
за даа Нэг хүнд ногдох ДНБ 11000 доллар гэх боловч бодит байдал дээр монголоос хамаагүй ядуу орон доо.
har tamkhi ayul!
Manai bayachuud l Abraham gazraa beldeed
Нэг л Доминконыг доош нь чихсэн гарууд. Гэтэл наад улс чинь Латин Америкынхаа баян улс. Жижиг газар нутагтай ч ДНБ нь Монголоос 4 дахин том. Нэг хүнд ноогдох ДНБ ээрээ 2 дахин их: Монгол хажууд нь бараг жижигдэнэ
Хар тамхины мафитай улс даа:. Хийх юм аа олж ядах юм. Монгол хүн тайван амьдрах заяагүй юм уу Батцэцэг гуай
мулаты 73 %, белые 16 %, негры 11 буюу 73 хувь өнгөт арьстан 11 хувь хар арьстан 16 хувь цагаан арьстан