
Вьетнамын дайн 30 жил үргэлжилсний эцэст 1975 онд дууссаны дараа тус улсын эрх баригчид социализмын замаар хөгжих Зөвлөлт маягийн хувилбарыг сонгожээ. Дайны дараах сэргээн босголтыг удирдаж байсан тухайн үеийн удирдагч Ле Зуан төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүрээнд эдийн засгийг хатуу хянах бодлого явуулсан нь улс орны хөгжлийг зогсонги байдалд оруулсан байна. Тэрбээр өөрчлөгдөн буй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь эдийн засагт хүндрэлийг үүсгэжээ.
Тус улсын эдийн засаг бусад улсынхтай харьцуулахад сул дорой байсан бөгөөд ЗХУ-ын туршлагаар 5 жилийн төлөвлөгөөний дагуу хөгжихөөр оролдсон боловч мухардалд орсон байна. 1980-аад оны дунд үед нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дөнгөж 200-300 ам.долларт эргэлдэж, хүн амын 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байлаа.
Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны хүнд сурталт механизм үр дүнгээ өгөхгүй гэдэг нь 1975-1985 он хүртэлх бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд нэгэнт тодорхой болсон тул хөгжлийн өөр замыг сонгохоос аргагүйд хүрлээ.
Улс үндэстний нөөц хүчийг дайчлан харийн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд ялалт байгуулахад төвлөрсөн хүчирхэг тогтолцоо шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн бол дайны дараа бүхнийг төрийн өмч хэт давамгайлсан тогтолцоонд шилжүүлснээр цаашид хөгжих боломжгүй гэсэн дүгнэлтийг Вьетнамын шинэ удирдлага хийжээ.
Ингээд 1986 онд болсон Вьетнамын Коммунист намын 6 дугаар их хурлын үеэр Нгуен Ван Лин, Чыонг Тин тэргүүтэй удирдлага “Дой Мой” гэдэг шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргаж, улс орноо социализмын чиг баримжаатай зах зээлийн эдийн засагт шилжүүлэх зорилтыг дэвшүүллээ.
Хятад улсад амжилттай хэрэгжсэн Дэн Сяопиний шинэчлэлтэй олон талаараа төстэй уг шинэчлэл нь Вьетнамын Коммунист намын хяналтын дор улс орныг зах зээлийн эдийн засагт шилжихэд чиглэжээ. Намын удирдлага бусад улсад /ЗХУ, БНХАУ зэрэг/ шинэчлэл хийх гэж оролдсон туршлагуудад гүн гүнзгий дүн шинжилгээ хийсний эцэст Вьетнамын онцлог ба бодит нөхцөл байдлыг тусгасан стратегийн бие даасан бодлогыг боловсруулав. Дой Мой шинэчлэлийн бодлого нь эхний үе шат /1986-1990 он/ ба бүх талын шинэчлэлийн үе шат /1991-2001 он/ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Эхний үе шатанд, хамтралуудыг тарааж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг хянаж байсныг цуцалж, газар эзэмших эрхийг тариачдад олголоо. Түүнчлэн олон компанийг хувьчилж, үнийн хоёр өөр тогтолцоог халж, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх зохицуулалтыг зөөлрүүлж, хувийн бизнес эрхлэхэд таатай нөхцлийг бий болгон, экспортын бүсүүдийг байгуулж, хөдөлмөрийн багтаамж ихтэй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эхлэв. Ялангуяа эдийн засгийг хэсэгчлэн либералчилж, гадаадын капиталд нээлттэй болгож, ЗХУ-ын тусламжаас хамааралт байдлыг аажмаар багасгах, Барууны орнууд, хөрш Хятад улстай харилцаагаа сэргээх бодлого явуулж эхлэв.
Хоёрдахь үе шат: 1991 онд ЗХУ задарснаар Вьетнамд үзүүлж байсан тусламж ба хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа эрс хумигдсан тул үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэлийн бодлогод зарим өөрчлөлтийг оруулах шаардлага тулгарчээ. Нийгэм-улс төрийн тогтолцооноос үл хамааран дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтран ажиллах бодлогыг тунхаглаж, гадаадын зах зээлд бие даан гарах эрхийг яам, үйлдвэр, аж ахуйн газрууд болон мужуудад олгов.
Зураг дээр: Шинэчлэлийн өмнө
Мөн 1993 онд Газрын тухай хуулийг шинэчлэн баталжээ. Үүний дүнд Вьетнамын иргэд улсаас олгосон газрыг түрээслүүлэх, солилцох, барьцаанд тавих, өвлүүлэх, бэлэглэх эрхтэй болжээ. Газрын бодлогод өөрчлөлт оруулснаар хүн амын хүнсний асуудал бүрэн шийдэгдсэн төдийгүй өнөөдөр Вьетнам улс жилд 8 сая гаруй тонн цагаан будаа экспортолдог дэлхийн тав дахь том үйлдвэрлэгч, гурав дахь том экспортлогч болсон байна. 1995 онд төрийн өмчийн үйлдвэрийн тухай хууль гарснаар улсын үйлдвэрийн газрууд хөрөнгө мөнгийг захиран зарцуулах, ажилтнууддаа ашиг хуваарилах боломжтой болов. 1990-ээд оны хоёрдугаар хагаст хөдөө аж ахуйн хөгжил, аж үйлдвэрийн салбарыг шинэчлэх, татварын тогтолцоог боловсронгуй болгоход илүүтэй анхаарал хандуулжээ. Тосгонуудад улсаас татаас өгч, ялангуяа Меконг мөрний хөндийд усжуулалтын систем барихад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулжээ.
1996 онд болсон ВКН-ын их хурлаар өнгөрсөн 10 жилийн алдаа оноонд дүгнэлт хийж, улс орныг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлэв.
Мэдээжийн хэрэг, шинэчлэл дардан замаар яваагүй. Эхний шатанд аж үйлдвэрийн салбарт том корпорациуд байгуулах нь оновчтой биш юм байна гэсэн сургамжийг авав. 2006-2007 оны үед Вьетнамын эрх баригчид Өмнөд Солонгосын аварга том корпорациуд зах зээлд амжилттай ажиллаж байгаагаас жишээ аван, хөлөг онгоц, гангийн үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Гэтэл дэлхийн зах зээлийн бүтцийн талаарх мэдлэг дутмаг байсны улмаас далайн тээврийн “Vinalines” компани, хөлөг онгоц үйлдвэрлэгч “Vinashin” компани дампуурч байв.
Эдийн засгийг либералчлахын тулд юуны түрүүнд 1987 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар Вьетнамын эдийн засаг дэлхий дахинд нээлттэй болов.
Үүний үр дүн тун удалгүй гарч, 1994 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 10 хувьд хүрсэн ба ДНБ-ний өсөлт 1990-ээд дунд үед 9 хувьд хүрч байв. Эдийн засгийн хурдтай хөгжил, бага өртөгтэй ажиллах хүч зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болж байв. Вьетнам улс 1995 онд Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ чөлөөт худалдааны бүсэд нэгдсэн бол 2000 онд АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
АСЕАН-тай байгуулсантай адил гэрээг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгостой байгуулав. Вьетнамд оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зөвхөн 2023 онд гэхэд 36,61 тэрбум ам.долларт хүрчээ.
Дээр дурдсан 1986 оны статистик мэдээллээр, хүн амын 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр 5 хувь болж буурчээ. 2010-2020 онд 10 сая гаруй хүн ядуурлаас гарсан байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1986 оныхоос 10 дахин өсөж, 3000 ам.доллароос давжээ. 1980-иад оны эхээр хүнсний хомсдолоос ангижрах тухай ярьж байсан бол 1990-ээд онд цагаан будааны экспортоор дэлхийд 3 дугаарт орох болов.
Шинэчлэлийн дараа
Вьетнам улс буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас хасагдаж, дундаж орлоготой /lowermiddle/ улс хэмээн тооцогдох болов. 1990-2012 оны хооронд тус улсын эдийн засаг жилд 7 хувиар өсөж байсан бол 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаас шалтгаалан 6 хувь болж буурсан байна. Гэхдээ энэ бол бүс нутгийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад чамлахааргүй өндөр тоо бөгөөд бүхэл бүхэн 30 гаруй жилийн туршид эдийн засгаа жилд дунджаар зургаагаас дээш хувиар өсгөж чадна гэдэг бол Дой Мой шинэчлэлийн үр дүн мөн.
Шаардлагатай дэд бүтцийг байгуулж, зах зээлд ээлтэй бодлого хэрэгжүүлсний үр дүнд Вьетнам улс Зүүн-Өмнөд Ази дахь гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн төв болж хувирлаа. Adidas, Nike, Samsung зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэлийн баазууд Вьетнамд бий болов.
LG, Olympus, Pioneer зэрэг Япон, Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгчдээс гадна АНУ, Европын брэндүүд Вьетнамд салбаруудаа нээв. 2017 он гэхэд Вьетнам улс бүс нутагтаа хувцасны экспортоор тэргүүлж, цахилгаан барааны хоёрдахь том экспортлогч /Сингапурын дараа/ болжээ. Өнөөдөр Вьетнам улс гутал хувцас, цахилгаан барааны нийлүүлэлтийн дэлхийн сүлжээнд томоохон байр суурийг эзэлж байна. Энэ онд Вьетнамын Үндэсний хурлаас 2050 он хүртэлх урт хугацааны "Алсын хараа" стратегийн бодлогын хүрээнд 2021-2030 оны хөгжлийн үе шатны ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Энэ үе шатанд шинжлэх ухаан, өндөр технологи, инновац, цахим ба экологийн шилжилтийн ололтуудад тулгуурлан хүртээмжтэй, хурдацтай, тогтвортой хөгжлийг бий болгоно. 2021-2030 онд тус улсын ДНБ-нийг жил бүр 7 хувиар, 2031-2050 онд 6,5-7,5 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 7,5 мянган доллар, 2050 он гэхэд 27-32 мянган ам.долларт хүрэх ёстой.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл20
Баатарлаг, эх оронч, ажилсаг ард түмэн шүү. Манай хувалз намууд шиг эх орон, ард түмнийхээ эсрэг ажилдаггүй.
Тэгээд япон солонгос хөгжлөөрөө наад коммунист орнуудаас чинь хоцроод байгаам уу хаашаа юм кккккккк
Вьетнамын хөгжилд нууц юм байхгүй. Яг БНХАУ шиг ганцхан коммунист намаар удирдуулсан улс. Олон намын тогтолцоо бол хөгжлийн чөдөр тушаа юм. Олон намын тогтолцоогүй Сингапурыг харчих. Бид олон намын тогтолцоог устгах ёстой.
үнэн шүү,харин коммунист намын удирдагчид нь үзэл санаандаа тууштай,ард түмнээ бодсон бодлого явуулдаг нь ийм амжилтанд нөлөөлж бна,монголын ард түмэн үүнийг ойлгоод мангаруудад дангаараа засгаа байгуулах эрх өгсөнч,манай "коммунистууд" хариуцлагаас бултаж ,"жонхуурсан" хамтарсан засаг нэртэй юм байгуулж тэнэгтлээ, удахгүй дээ 3хан жилийн дараа АН хаяад гарах байхөө,ямар сураагүй биш,ингээд дахиад л нөгөө улс хөгжихгүй цикл үргэлжлэнэ яамаар ч юмбэдээ
Үнэн шүү
Битгий шаагаад бай Хятадын коммунист нам эдийн засгаа хөгжүүлэхдээ коммунистуудыг оруулаагүй тусгаарлаж хориглосон Хятадын коммунистууд эдийн засагт оросуудыг оруулаагүй Хятад Вьетнамын коммунистууд МАН шиг эдийн засагт коммунистууд оросуудыг оруулж тармуур дээр гишгэдэг самардаг тэнэгүүд биш Монголчууд МАН д саналаа өгдөг учраас бид хөгжихгүй
Үнэн. Хуучин социалист системдээ хятад шиг ганцхан өөрчлөлт хийсэн. Тэр нь хувийн өмчийг зөвшөөрсөн. Ийм системтэй улсууд хөгжөөд байна
Манайх яг үнэндээ ганц МАН гэж наманцартай. Тэгээд хөгжсөн нь хаана байна? Өрсөлдөөн байгаа, нээлттэй, шудрага систем хөгждөг болхоос ганц, олны ялгаа байхгүй. Тархиа ажилуул
Вьетнамд Дой шинэчлэл Монголд Данх шинэчлэл явагдаж байгаа юмуу..
Социализмын замаар хөгжсөн Хятад, Вьетнам хоёр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж капитализмыг сонгосон Монгол орны эдийн засаг элгээрээ хэвтжээ. үүнээс дүгнэлт хийх цаг болжээ.
tavilan um da
Эргүү хар мал минь цагаан дээр хараар социалист замаар эдийн засгаа удирдаж дампууруулаад, зах зээлийн эдийн засагт шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлсэн гэж бичсэн байгаа биз дээ. Монголд зах зээлийн тогтолцоо байхгүй, харин социализмээр удирдаад сүйрч байна
Вьетнам оросыг дагасанаас болж дайны зовлон үзэж 2 хуваагдаж байсан Дайн дууссаны дараа өчигдөр дайсан байсан Америктай харилцаагаа сайжруулах бодлого явуулж Вьетнамын хөгжил эхэлдэг Вьетнамчууд эдийн засгийг хөгжүүлэхдээ Америкийн нөлөөнд байсан өмнөд Вьетнамын эдийн засагт тулгуурласан байдаг Дайны үеэр өмнөд вьетнам азийн хамгийн хурдацтай хөгжсөн улс болж байхад хажууд нь өмнөд солонгос ядуу байсан Вьетнамын хөгжил бол оросыг дагавал ядуу америкийг дагавал баян болдог бодит жишээ
30 жил ч бишээ. 1955 оноос 1975 он хүртэл 20 жил үргэлжилсэн
япон, франц хоёртой байлдсаныг оруулсан юм шиг бна ш дээ
Оростой нөхөрлөсөн орон хэзээ ч өөдөлж байгаагүй энэ бол бодит үнэн. Дайн дуусаад нэг хоёр жилийн дараа АНУ тай хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлсэн Монгол 1939 онд Халх голд Японтой хэд хоног будалцсан харин одоо болтол муусайн самуурай гэж тэнэг монголчууд шүд зууж бөөн ялалтын парад хийж ОРОС ах гэж орлилддог шогийн шог үндэстэн
Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр хүүрийг Вьетнамын дарга нартай уулзуулж болохгүй шүү. Гантөмөр хүүр японд байхдаа вьетнамуудыг зодох гэж томорч байгаад зодуулж, сүүлдээ японоос амь наана там цаана болж зугтаж ирсэн.
Монголын хотоос хамаагүй илүү хөгжсөн хот байна
Дайнгуй Байсангуров бол дэлхиид азаргалах бждээ
Монгу нар харагдсан бүхнээс гуйлга гуйсаар ёртөнцийн адаг болжээ ээ хөөрхий гэж