ХҮН намын удирдлагууд орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Ганзориг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа болон НИТХ-д ХҮН намаас нэр дэвшсэн гишүүдийнх нь төлөөлөл оролцов. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Ганзориг: "ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд 400 орчим хүн нэр дэвшүүлсэн. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгуудын ИТХ-д гурван төлөөлөлтэй болсон. Мөн нийслэл хотод гэвэл Хан-Уул, Багануур дүүргийн ИТХ-д төлөөлөлтэй болсон.
Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.
Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал. Хэрэв Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан." гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа: "Ардчилсан Монгол Улс сонгуулиа хийхдээ нэг л болохгүй байгааг харж байгаа биз дээ. Сонгосон нам нь, сонгосон нэр дэвшигч нь гарахгүй байна.
Булхай, луйвар, мөнгөний сүлжээтэй нь, мөнгөтэй нь, хулгайч нь, худалч нь сонгуульд ялж гардаг энэ тогтолцоо нэг л болохгүй байна.
Сонгуульд төрийн албыг ашиглаж байгаа энэ булхай нь Ардчилсан Монгол Улсад гацаа болж байна. ХҮН нам үүнийг өөрчлөх болно." гэлээ.
Харин Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа: "Сүүлийн хоёр өдрийн турш өөрчлөлтийг дотроосоо болон гаднаас хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна гэж бодсон. Сурталчилгааны хугацаа эхлэх үед ХҮН намын нэр дэвшигчид хотын хөгжлийн бодлогыг маш сайн хөндөж ярьсан. Гэвч бодлогын мэтгэлцээн болж чадсангүй. ХҮН намд саналаа өгсөн 220 мянган сонгогчдодоо баярлалаа.Бидний найдвар залуучууд байсан. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус маань хангалттай саналаа өгч чадсангүй" гэв.
Мөн тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Сонгуулийн үр дүнд маш олон төрлийн хүчин зүйл нөлөөлсөн. Яг талбар дээр өрсөлдөөнд явсан залуучуудаа төлөөлөөд хэлье. Хамтарсан Засгийн Газрыг буруутгасан хандлага үнэхээр байсан уу? гэвэл байсан. Нөгөө талаар мөнгө тараалт улаан цагаандаа гарсан" гэсэн юм.
У.Ану
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл19
Яах гэж хамтарсан юм. Хамтраагүй шударга байсан бол хүмүүс дэмжих байсан.
Shaltag mundahguidee
202.9.46.207 5 минутын өмнө Бангладеш Данхтай нэг хөнжилд орж Данхын боовны амтыг аваад цахилгааны үнэ нэмнэ гэж маш том мангарласан
Дарга нь гэх халтар жаал их пээдгэр болсгны харгай даа. Ер энэ наманцар ирээдүйгүй гэдгээ харуулж байна.
Дарга гэх бангладеш этгээдийг солиочээ
Бангладеш гэж улсын нэр.Бенгал гэдэг нь тухайн улсын олонх болсон үндэстний нэр.Бенгаль хэл, бенгаль хүн л гэж байдаг.
Сайхан инээмсэглэсэн, гоё хувцасласан, хуурамч, итгэл даахгүй, эрх мэдэл албан тушаалд дуртай, бялдууч хүмүүсийн нэгдэл гэдгийг чинь жирийн ард иргэд ойлгосоон. Дахиж сонгохгүй эээээ, юун эрдэм боловсролтой гэх вээ, хүн чанаргүй, хүний итгэл даахгүй, амин хувийн эрх ашиг, эрх мэдлээ дээдлэгчид.
Мөнгө тараалт улаан цагаандаа гарсан юм бол ядаж ганц хоёр ч баримт хэлмээр. Өгсөн мөнгийг нь 20 дахин нэмэгдүүлж авна. Бүх баримтаа ашигтай үед нь гаргана гээд нуугаад байвал хэзээ ч засрахгүй.
Засагт хамтарч болохгүй, хамтрахгүй байж бас болохгүй тэгээд яах ёстой болж бна. Зүгээр л намаа МАН-тай нэгтгэчих. Тэгээд л чи УИХ-ын гишүүн. Сэхээтнүүд хэзээ ч нам байж чаддаггүйг хүний нийгмийн түүх баталсан. Тэд хувиа хичээсэн бэртэгчингүүд байдаг. Тиймээс сэхээтнүүдэд хүмүүс итгэдэггүй.
Танай нам МАН-ы сүүдрийн наманцар
Би ХҮН д санал өгье гэж бодож байсан ч энэ ууртай хүүхэн дарга болчих вий гэж айгаад больчихсон.
Тогтворгүй хэрүүлч дарга нь таалагдахгүй байсан мэтгэлцээн биш хэрүүл хийгээд байсан шүү Золзаяа ийм байхад яаж санал авах вэ
Орон нутгийн сонгуулиар МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүx, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын нэр дэвшин сонгогдсон Говь-Алтай, Хэнтий аймаг, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулж, МАНай том дарга нарт том сануулга болов. Орон нутгийн сонгуулийн дүн 🤔
Naad balai avgaagaa zailuul odoo yavahgui m bna
Ганц хоёр санал авсан нь аз гээд дуугаа хураагаөад сууж байхын оронд давраад байхаа боль. Нам болж төдөвшиж чадаагүй балчир байнаа.
ХҮН нэрэнд нуугдсан Христийн үндэсний нэгдэл гэгч энэ жорлонг бид оргүй болгон устгах шаардлагатай.
их хуралд сонгогдсон хүмүүс чинь зэс нь цухуйгаад тэгээд бид та наыг сонгохгүй шийдсэн тэгээд юү гэж?
ХҮН намыг хэзээ ч төрд олонх болгож болохгүй, аль болох саналаа өгөхгүй байхыг уриалмаар байна УИХ ын мөрийн хөтөрөөс нь эхлээд говьёуудад хүйтэн харгис бодлого барихаа хээв нэг зарласан МАН ы охин нам гэж бодож байгаа Англи хэл хальт сурсан барууны тэжээврүүд
Хотын дарга болно гээд мөрөөдцөн! Тэр сурсан сургууль гэж баахан курс төгссөн л бсан! 1-2 сургууль төгсөөд энд тэнд тогтвортой ажилласан юмгүй! Хэрүүлч баймаар!