Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег өнөөдөр (2024.10.14) төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Монгол-Энэтхэгийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр, Кибер аюулгүй байдлын сургалтын төв болон Монгол-Энэтхэгийн найрамдлын дунд сургууль байгуулах зэрэг томоохон ажлуудыг урагшлуулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Сайд Н.Учрал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлснийг дурдаад энэ хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улстай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Элчин сайд Атул Малхари Готсурве хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал асуудлуудаар санал солилцсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хамтарсан томоохон төслүүдийг урагшлуулахын төлөө ажиллаж буйгаа илэрхийлэв.
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл5
chaadag timon. ene awgai end irj yadgiiin tend ajlaa sn hariutsaal manaldaaa
Оросын тавьж бгаа хориг саадыг яаж давах аа сайн бодоорой, энд сэтгэгдэл бичигчдээс эхлээд л хойд хөршийн бууны нохойнууд их олон юм хуцнаа, амь нас, аюулгүй байдлаа ч сайн анхаараарай !
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна. Анх үйлдвэрээ 2014 онд ашиглалтанд оруулна гэж төлөвлөж байсан санагдах юм. Он дуусаж байгаа юм биш үү?
Учирал үлгэр ярьж эхэллээ. Наад Энэтхэгчүүд чинь хүн тэрбум 236 сая доллар дээрээ ахиад 460 сая доллар нэмж өг гэж шаардана.Чи нэмж өгөөд байх уу.
I once encountered the harrowing consequences of a cryptocurrency scam, which plunged me into a deep sense of despair. I can attest, from personal experience, that it is truly a nightmare. My investment, a substantial sum in Ethereum, was effectively held hostage by an online investment platform. I was elated to learn that my lost assets had been successfully retrieved. To anyone who may find themselves in a similar unfortunate situation, I strongly urge you to maintain hope and seek out CYBERGENIEHACKPRO through a Google search. I recommend contacting C Y B E R G E N I E (@) C Y B E R S E R V I C E S (.) C O M for valuable money recovery advice. Their private website can be found at ~ https ://cyber-genie-hackpro. info/ ~.