Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн.
Түүний ажлын туршлагаас дурдвал:
2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
2016 оноос өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
2024 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ.
Бямба - 04 сарын 11,
2026
Сэтгэгдэл11
Энэ залуу Замын цагдаагийн дарга байсан сүүлд Нийслэлд ажиллаж байсан Амгаланбаярын хүү байна. Их адилхан юм. Даргын хүүхэд дарга болдог зарчим хэрэгжиж байгаа нь энэ
Дипломат хүн дипломатаараа хотыг хөгжүүлэх үү? Нямборжуурыг ширээн дээр нь хошногоддог баньд нарын нэг биз. МАН-ын Су даргыг хошногоддог баньд нарын дэргэд царай муутай юм.
2024 оноос одоог хүртэл Нийслэлийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэнэ!
Дипломат хүн дипломатаараа хотыг хөгжүүлэх үү? Нямборжуурыг ширээн дээр нь хошногоддог баньд нарын нэг биз. МАН-ын Су даргыг хошногоддог баньд нарын дэргэд царай муутай юм.
Боловсролтой залуу юм. Сэтгэлээ гаргаж ажиллаарай гэж захья даа.
Mundag darga bsan yumsan. Irgedteigee oir. Duuregee harj handaarai dargaa!
Голийтол цусласан да эцэг нь.. одоо энэ ч цуслана да.. Улсын мөнгийг !
Ажлаа олигтойхон шиг хийгээрэй. Намдаа сонгуулийн мөнгө босгох гэж байгаад Гаалйин Баатар шиг шоронд оруузай.
Үхсэний чинь ажлаа олигтой хийх.Нямбаатарыг хошногодож байгаа байгаа бичлэгээ бусдад алдаж Су Батболд шиг юм болуузай гэж захь..Нямбаатарын хошногодуулж байгаа бичлэг мантуу Фүүкийн сонирхлыг их татах нь дамжиггүй.
Дипломат хүн дипломатаараа хотыг хөгжүүлэх үү? Нямборжуурыг ширээн дээр нь хошногоддог баньд нарын нэг биз. МАН-ын Су даргыг хошногоддог баньд нарын дэргэд царай муутай юм.
Даргадаа ажилд нь амжилт хүсье ажлыг эхлүүлсэн бол дуусгаж чаддаг залуу