Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийх юм.
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бямба - 04 сарын 11,
2026
Сэтгэгдэл4
Муухай луйварчин царайтай гамшигууд ирсээр байна уу?
SOLIOTOI UYM
manaih shig gazarzuin bolon ediin zasagiin horigtoi orond ali boloh olon oronii zochid irj baival sain . sots uyed zovloltiin zovshoorolgui yamarch orontoi haritsaj chaddaggui baiv. odoo 2 horshiin hezeech ogohgui sum galt heregseliin uildver guih heregtei. mon dron. bidnii ovog deedes moskva beejinguigeer delhiin sain sanaat buh orontoi haritsahiig husdeg baiv ter husel suuliin 34 jild butej baina.gevch gadaad dotood saad ih baina.tejeelgeh setehuitei sots gatssan mankurt booluud aidast avtan busad orontoi haritsahiig jadlan eserguutsej busadiin erhsheeld baihiig husej baina. tusgaar togtnold durgui humuusd hunii erhend jargahaar ooriin erhend zov gedeg ugiig sanuulaya
Төрийнхөн гадаадад айлчлаад гадаад орны хүмүүсийг урьсанаар ард иргэдэдэд замын түгжрэл үүсгэхээс өөр юу нааж байнаа ? Түүний оронд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ гадаадруу явуулж нэг хүн нэг юм судлаж ирээд ганц хувин, бидон, өөр юуч байдагийн судлаж ирээд дотооддо үйлдвэрлэвэл улс оронд хэрэгтэй юм даа.