
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалд холбогдох хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Махбалд холбогдох шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Сэтгэгдэл9
Төрийн ордонд Г.Батхүү агсан алагдсан хэргийг хэзээ сэргээж шалгах вэ?
Г..Батхүү агсаны алсан МАН-ын алуурчин МАН-ндаа маш их мөнгө төлж хэргээс өөрийгөө мулталсан гэж ард түмэн олон жил ярьж байна.
ЭНЭ XҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ДЭВССЭЭР БАЙГААД АЛСАН НӨXӨР МӨН БИЗ ДЭЭ.
Талийгаач нь төмөр замын төсөлд аудит хийж шалгаад байсан болохоор нь энэ хүн алсан байгаа нь их ноцтой санагдаад байгаа юм даа.
Женког амьд дээр гарах аргаа олохгүй бол Махбал минь яана даа ?! Амиа хоролчих зориг алга уу, чамд ! Мөн ч муу эр юмдаа.
Юу ч ойсонгүй ээ. Хүнд ойлгогдохоор мэдээ биш аж
Юу ч ойсонгүй ээ. Хүнд ойлгогдохоор мэдээ биш аж
Энэ алуурчныг яаманд томилуулсан этгээдийг шалгах ёстой санагддаг. Төмөр замын асуудлаар талийгаач шударга хандаж байсан байх
Шүүх, прокурор гэж зүгээр л хүнээр тоглодог гарууд, хуулийг өөрийн хүслээр л хэрэгжүүлдэг.