Яруу найрагч, ялтан Ц.Хулан нээлттэй ил захидал нийт иргэдэд хандан илгээжээ.
Уг захидалд: "Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ! Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.
Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.
Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.
Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”.
Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульч өмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй. Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч. Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ. Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!
Сайхан баярлаарай.
МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас, XII сар" гэсэн байна.
Сэтгэгдэл45
zass chmaig hen dursdiin
Үнэнг та өөрөө л тэмцэж гарна.худал үг 1000 давтвал үнэн болдог.ард түмэн өнөөдөр таныг Монголын олон жил дарсан нууц маш нууцыг зарсан гэж .бүгд нэгэн тийшээ хайцаж бгаа тийм учраас бүгд чимээгүй хүлээж бгаа.
Ийм дарангуйлал ч хол явахгүй дээ.
Таныг өршөөвөл Монгол Улс хуулиа яах вэ? Хууль журамгүй улс орон гэж байх уу? Өрөвч сэтгэл, хууль журам алд зөрөөтэй байхӨрөвдүүлэх гэж уруул цорвойгоод хэрэггүй, найраг шигээ хатуу, шулуун шударга зоригтой бай!!!
Хүн гэмт хэрэгтэй хулгайч дээрэмчин юу ч байж болно харин эх орноосоо урваж эх орноо зарж идэж амьдарч болохгүй.
Үзэл бодлоо л илэрхийлсэн байна. Өмгөөлөгчийг ороцуулаагүй гэсэн байна. Шудрага бус л сонсогдож байна.
Шоронд бүх насаар нь хорь.
Цахилгаан гуай хүүхээ өмөөрөөд өршөөлд оруулж чадсан л юм даа. Цоодол гуай хөөцөлдөх хэрэгтэй!!!!!
yneng huleegeedl aawn suugaa baihaa huurhii min.
Шантрахгүйгээр тэмцлээ улам үргэлжлүүл. Үнэн олдож л таараа. Амыг чинь барьж буй хуйвалдагч,мөрдөгч шүүгч нарыг ураг угаасаагаар нь илчлээрэй
Цахилгааны хүү нь нууц задалсан хэргээр 12 жилийн ял аваад 3 жил шоронд ял эдлээд гараа биздээ. Хууль үйлчилж буй нь тэршүүдээ. нэгэнт ялт үйлдэл хийсэн бол буруугаа үүрэх ёстой байхаа
Цахилгааны хүү нь нууц задалсан хэргээр 12 жилийн ял аваад 3 жил шоронд ял эдлээд гараа биздээ. Хууль үйлчилж буй нь тэршүүдээ. нэгэнт ялт үйлдэл хийсэн бол буруугаа үүрэх ёстой байхаа
Женкогийн зөвлөх байснаараа бай.
Цахилгааны хүү ч Оросын тагнуул байсан учраас цаадуул ннь үүрэг өгсөн байх одоо суула гэж Хулан ч Өнөрөөгөөс хавьгүй илүү зоригтой байна шүү. Уг нь Гарамжав авгайн ач ч богдын хойт дүр биш л дээ харин нас барсан нэг том даргынх байх аа
худ хүүхэн. Наанаа нээх утга уянга, цаагуураа бол бөөн шунал, өнгө мөнгө
Захидал занаа нийтэлдэг яасан том эрхтэй ялтан бэ. Тагнуулуудыг хатуу цээрлүүл.
Хуланг өмгөөлсөн хүний сэтгэгдлийг устгаад буруутгасан сэтгэгдлүүдийг нь нийтлээд байгаа танай сайт хэдэн халтар төгрөг аваа юу ?
Yu bolson talaar niited delgeech ee, umuurch ch chadahgui, buruushaaj ch chadahgui bn, tsag ni bolohoor gehiin, hezee ve ter boloh tsag
Бүгдийг нууцад хамруулж хаалттай хийгээд байхад ард түмэн яаж үнэн худалыг ялгах вэ дээ . Нууцалсан бүхэн явдалтай гэдэг нь одоо гуйл нь цухуйсаар байгааг харж байгаа биздээ таминь ээ
Hogshin buduun unee min chi hiij bhadaa bodoh bj de.odoo galt tereg negent hodolson naana zohiol nomoo bicheed suuj bai
Hogshin buduun unee min chi hiij bhadaa bodoh bj de.odoo galt tereg negent hodolson naana zohiol nomoo bicheed suuj bai
Шудрага ёс тогтож үнэн ялах болтугай. Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх хаана байна вэ?
Khulan uneheer helmegdej zovj yavaa mongol emegtei shuu!!!
Хуланг хэлмэгдуулсэн гэж юоддог Дорвийн дорвон омгоологч хэоэгтбишээ гэсэн юм байна яхэзээ гэгэн цагт эгэ талаар ярина гэдэгт итгэлтэй байна
Хулан найрагчаа хэзээч буруутгаж бсангүй ээ үнэн хэзээд ялах бно Найрагч бүсгүй минь хэзээ ч бүү гундаарай үзэг мохошгүй хурц байг Үг нь цэцэн байг Үнэн ялж гарах бно найрагч минь

Хөөрхийдөө... энэ бас дэндсэн хэрэг бхаа. Арайч ингэх хүн бишсэн. Занганд орчлоо.
Хөөрхийдөө... энэ бас дэндсэн хэрэг бхаа. Арайч ингэх хүн бишсэн. Занганд орчлоо.
Нүдэн дээр нь эх орноо зарсан новшнууд байхад хардаггүй байж халаттай хүүхэн , шашны эсрэг бүсгүй энэ тэрийг сайн хардаг новш ерөнхийлөгч юмаа

Хулан авгай украйны ард түмний зовлон зүдгүүрээр мөн ч их хоололсон хүндээ,,,,
Gargachaasai daa, bas tm ch zaluu hun bish shu de.
Yalaa edel dee. Gehdee, davj zaaldaj bolno l doo. Tuuniig ni harj bai.
Байж бай араас чинь Женко эзэн чинь удахгуй очно
хамбкад гаж аймшгийн захидал бичсэн юм чинь бусдад даруу захидал бичээгүй нь ойлгомжтой. тэлгэлийн хэлдгээл энэ үмбүү ичмээл
галт уулын хууль. согтуухүү-д өгсөн хууль. тэрийг ил болгооч ээ. хамбургер их иддэг байсан хүн.
Teg baabar enhsaihan elbeg zi enhbold gesen heden hyadadiin uureg guitsetgegch bolson mongol geheese iluu hyadadiin baruunii erh ashigiig hamgaalah bolson
Teg baabar enhsaihan elbeg zi enhbold gesen heden hyadadiin uureg guitsetgegch bolson mongol geheese iluu hyadadiin baruunii erh ashigiig hamgaalah bolson
Hulan tulga nariig horij baigaa hyadad humuus tagnuul shuuhiig udirdaj baigaatai holbootoi mun baabar enhsaihan elbeg bayr gesen erliizuud huch nuluuguu ashiglah bolj undsende mongol hyadadiin erliizuud iin mafia gart ba
Орчин үед ардчилсан монголд хэлмэгдэл бгаа нь эмгэнэл !
дэмийрдгийн больтол аав н суран бүстчүүл шууд гарчих юм шигээ. аав нь өмөлзөж байхаар.
дэмийрдгийн больтол аав н суран бүстчүүл шууд гарчих юм шигээ. аав нь өмөлзөж байхаар.