Монгол бол мал аж ахуйн орон. Тэр утгаараа малчид нүүдэлчин ахуй соёл, уламжлалаа өнөөг хүртэл үргэлжлүүлэн авч явж, нуруун дээрээ асар хүнд ачааг үүрч явдаг. Гэвч сүүлийн үед хөдөөнөөс хот руу шилжих шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, залуус хөдөөгөөс хот суурин газрыг зорих болсон нь өнөөгийн нийгмийн томоохон тулгамдсан асуудал болоод байна. Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж, эрэгтэйчүүд давамгайлахаас гадна ирээдүйд мал маллах залуу малчдын тоо буурсаар байгааг холбогдох байгууллагууд тогтоожээ.
Үүний зэрэгцээ өөр нэг гол тулгамдаж буй нэг асуудал нь залуу малчдын гэрлэлтийн асуудал бөгөөд малчин иргэдийн охид хот суурин газарт сургуульд сурах зорилгоор шилжиж, дийлэнх нь буцаж ирэлгүйгээр хотод суурьшсаар байна.
Үүний улмаас хөдөөд гэрлэх насны залуу эмэгтэйчүүдийн тоо буурч, залуу малчин эрэгтэйчүүдийн гэрлэх боломж хумигдаж, малчин залуучууд гэрлэж чадахгүй байна. Гэвч төр засгаас энэ тал дээр өнөөг хүртэл ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрч энэ нь ирээдүйд Монголын хөдөө орон нутгийг ихээхэн бүрхэг байдалтай болгож байна. Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан нэгэн судалгаагаар малчин иргэдийн 22.7 хувь нь хүүгээ малчин болгоно гэсэн бол ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэж хариулжээ. Энэ нь тодорхой учир шалтгаантай бөгөөд малчид хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хүнд хөдөлмөрийн улмаас охидоо малчин болгох сонирхолгүй байдаг байна.
Нөгөөтэйгүүр энэ нь Монголчууд эрэгтэй хүүхдийг өөрөө бие даан хар бор ажил хийгээд амьдарч дөнгөнө. Харин эмэгтэй хүүхдийг хүний дайтай, эрдэм боловсролтой болгож, хот хүрээ бараадуулсан нь дээр гэж зүтгэдэг сэтгэл зүйтэй холбоотой юм.
Одоогоос гурван жилийн өмнө 2022 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн залуус” хэмээх ганц бие залуусын чуулга уулзалтыг тус аймагт зохион байгуулж байв. Энэ нь тухайн үед тодорхой үр дүнгээ өгсөн бөгөөд гэвч иймэрхүү арга хэмжээг Монгол Улсын бүх аймаг, орон нутагт төр засгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах шаардлагатай байна. Эндээс дүгнэж үзэхэд Монгол Улс өнгөрсөн 30 жилийн турш хүний эрүүл мэндээс гадна хувь хүний хөгжил дээр огт анхаараагүйн үр дагавар өнөөдөр гарч байна гэхэд хилс болохгүй. Мөн хөдөөд гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдож, цус ойртолт ноцтой хэмжээнд хүрээд буйг төр засаг яаралтай анхааралдаа авах цаг нь болжээ. Үүний зэрэгцээ хөдөөнөөс хотод шилжин ирсэн охид эмэгтэйчүүдийн дийлэнх нь хотод амьдархийг илүүд үздэг тул сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 гаруй хувиар бага байна.
Тиймээс төр засгаас бодлогоор дэмжиж охидыг малчин болгохгүй бол хөдөөд эхнэр хайсан ганц бие залуус улам олширсоор байна. Монголд уул уурхайн баялаг шавхагдах цагт мал аж ахуй л Монголын эдийн засгийн гол аврал болох нь дамжиггүй. Мөн бид мах, хоол хүнстэй байя гэвэл одооноос ирээдүйн малчдаа бэлтгэх хэрэгтэй юм.
Тэр үүднээсээ төр засгаас малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд анхаарал хандуулж, хот руу "дүрвэх" охид бүсгүйчүүдийг хөдөө орон нутагт нь "үлдээх" бодлого нэн түрүүнд шаардагдаж байна. Ингэхгүй бол хүйсийн харьцаа хот, хөдөөд урвуу хамааралтай болж, монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлого алдагдах аюул аль хэдийнэ нүүрлээд байна. Монгол Улсын төр засаг өнгөрсөн хугацаанд улс төрийн элдэв хэрүүл тэмцэл, авлига хээл хахуультай тэмцэж ирсэн ч энэ асуудал дээр нүдэнд харагдах ажил бараг хийгээгүй. Улс төрчид хүний хөгжлийн бодлого гэхээр хэд гурван мөнгө тарааж, түүнийгээ хүний хөгжлийг дэмжих бодлого гэж тайлбарладаг. Мөн мал аж ахуйн орон мөртлөө малчдын залгамж халааг хэрхэн бэлдэх тал дээр олигтой анхаарал хандуулдаггүй. Тиймээс энэ талаар төрөөс яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хэрвээ ингэхгүй бол Монгол шиг мал аж ахуйн оронд ихээхэн аюул дагуулах бөгөөд ирээдүйд манай улс малгүй, малчингүй болж мэдэх аюул тулгарч мэдэхээр байна.
Ж.Эгшиглэн
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл32
Hotod hog deer hebtee hyyhenyyd ee!!!hedeenee garal daa?.?...restoron baarnii tenyylchin hiij baisanaas hamaagyi deer syyy dee!!!ajil hedelmer mald nydtei sain neheriinhee emeg tyseg bolj eeriinhee ireedyi zaluu nasaa gaihamsigtai engeryylej hynii chanaaraa haryylaach!!!!!
Үнэхээр чухал сэдэв. Хөдөөгүүр ганц бие адуучин залуус олширсон байналээ. Алдарт уяач болж олны танил болох мөрөөдөлтэй. Ээжүүд нь хувцасыг нь угаасан шээг
ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ ТУРАХ ХИЧЭЭЛ ИОГ ЗААГААД БАЙГАА БҮДҮҮН АНИА НАР ХӨДӨӨ ГАРААД НААД " ХИЧЭЭЛҮҮДЭЭ " ЗААХ ХЭРЭГТЭЙ.
МАА суурин, хагас суурин болгож хөдөлмөр хөнгөвчилж машин техник сайтай болгохгүй бол охид бүү хэл эрчүүд тогтохгүй.
цэдэнбалын сагийн аж аху улсын нэгдлийг МАА машинт станцууд ус худаг гаргах хиймэл нуур усны суваг тахгүй бол суманд очиход 35 өмнөхөөс долоондор өвс ургамалгүй хувхай нүүрэлсэн хүн амьтан хжиллаж байгаа хүн харагдхгүй юмаа
Хотоор дүүрэн хийх ажилгүй, баян эсвэл гадаад нөхөртэй болохыг мөрөөдсөн аөдөөнөөс ирж сурцгааж байгаа ухаантай хүүхнүүд байна. Одоо орон нутгаас шилжилтийг зогсоох хэрэгтэй.
За зө Төр авгай авч өгдөг болвол МАЛЧИН болдогч юмуу хэ2
хотод ирж англи хэл өдөр шөнөгүй сурч гадаад хүн дагаж хэлтэй болсоор гадаад руу гараад гадаадтай явалдаад суугаад тэнүүлчин болоод арилж байгааш дээ монгол сөнөсөн залруулахаа өнгөрсөн өмерикуудын ардчилсан дааяхшуулах төрийн бус байгууллагын шугамаар ирдэг мөнгөнд монголдчууд өөрсдөө тшааж өгсөн
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд гэж цамнадаг жендор ярьдаг феминист эмс энэ эмзэг сэдвийг сөхөн ярьдаг ч үгүй зөвхөн эрх мэдэлд хүрэх тухай л чарладаг
Жeндэрийн байгууллага нь судалгаа хийчихсэн байгаа юм биш үү. Юмаа ойлгож уншаач
Malchin zaluust oldoogui huuhnuud hujaa ovgodiin ovroos yagaad olnooroo garaad bnaa. Hujaatai suuusan huuhnuudiig gazar ezemshih erhiig uurd hasah estoi.
Амгаланбаатарын зохиосон ганц бие залуусын уулзалтыг бүх аймаг сум, багууд зохио.
Аймаг сумдын дунд залуусын уулздаг газруудыг олноор байгуулж болно доо
Хятадтай суугаад эндээ дулаан амарч буй за
Хотод сурч байгаа хөдөөний охид энэ тэнд явагдсанаас гэртээ оч нутаг руугаа яв
Хэрэггүй ээ. Малчид эхнэр авсны хэрэггүй ш дээ
Элэнцэгний чинь малчин , толгой муутай хүүхэн чинь асуудал дэвшүүлэх гэж байгаа бол жоохон ултай судалгаатай ирээдүйтэй юм бичээч
Мал нь төрийн хамгаалалтад , малчин нь намд сонгуулиа өгдөг . Нам нь хулгайч , луйварчид бэлтгэдэг , худлаа ярьдаг, мөнгөний нүдтэй. Тогтолцоогоо өөрчилмөөр...
Ман хөдөөгийн хөгжил хүн амын бодлогбг хачад олон арван жил болж баына ябусад намужд ч члгаагүй яолигтой хөтөлбөр талөвлөгөө алгаа
зарц хэрэгтэй юм уу хаашаа юм
Галсан шиг эрчүүд хөдөө байгаа болохоор Дулмаа шиг хүүхнүүд хот ру зугтаад байна шүү дэ ! Тэгээд хотод худалдагч юмуу үсчин хийгээд ганц биё байх нь дээр гэж үзэж байна ! Төмөр шиг хулгайчид Дулмааг өртөөний цайны газраас олтлоо өдий !!
Хөдөөний охид хотод ирээд янхан болж байна.
Хөдөөний охид, хотын охид хотын залуустай гэрлэж байхаар хөдөө эрүүл агаарт гарч малчин залуучуудтай гэрлээд амьдраач.
СОНИН МЭДЭЭ ВЭ ҮНЭГҮЙ ЗАРЦ БОЛОХ УУ
Тогтвор суурьшил байхгүй малаа дагаад нүүж явдаг ийм ядаргаатай амьдрал чинь одоо цагийн охидуудад таалагдахгүй бн шүү дээ. Хүн чинь нэг газраа суурьшаад тэр сууршсан газраа насан туршдаа тохижуулж амьдрах орчиноо тав тухтай болгож худаг ус гаргаж жимсний мод бут тариад тохилог хашаа хороотой, тонилог байшин сууцтай фермер маягаар аятайхан амьдармаар бншдээ. Хүнсний ногоогоо тариад идчих талбайтай хүлэмжтэй, байшин доороо зоорьтой, малын хашаа саравч бол маш тохилог, хөдөлмөр бүтээмж хэмнэсэн механикжсан баймаар бншд. Нэгэнт л хөдөө амьдарч байгаа юм бол ингэж баймаар бн. Тэгэхгүй зүгээр бөөрөнхий монгол гэртэй мал нь эргэн тойрныхоо өвсийг идээд хувхайруулаад ирэхээр нүүхээс өөр аргагүй болоод нүүгээд цоо шинэ өвстэй газар очоод бүх юмаа шинээр эхлэхээр болоод ядаргаатаад байдаг энэ чинь бол бүүр чингис хаа5ы үед, хүннү сүннүгийн үед амьдарч явсан хоцрогдсон бүдүүлэг амьдрах хэлбэр болохоор 21 р зууны хүн, тэр тусмаа эмэгтэй яаж ингэж нүүж сууж явах юм.
Тийм шүү. Эрчимжсэн мал аж ахуй руу орж суурин хэлбэрийн амьдралаар тохилог амьдхахгүй бол байнгын нүүдэл хийсэн тэнэмэл амьдралаар яаж амьдрах вэ дээ.Цаг үе өөрчлөгдөж байна юм өв соёл амгаална хуучин ийм тийм байсан гэхээ болих ёстой.
Монгол охидууд олдохгүй бол буриад халимаг өвөр монгол казак Киргиз узбек гээд орнуудаас авчирч болно шүү дээ
Зөв санаа бна. Европын хөгшин өвгөчүүд баахан тайланд Вьетнам хүүхнүүд нутагруугаа зөөгөөд байдаг юү м бна лээ.
Амгаланбаатар юмуу Амарбаясгаланд л ханддаа. Өөрсдөө амжуулж дийлэхээ байсан бол тэд л тусална даа. Дахиж сонгогдохын тулд эхнэрээ ч илгээж магадгүй.
тогтсон ажилгүй хувцас хунар амжиргаа муутайхан яваа хүүхднүүд хотоор дүүрэн байна
Хотын халамжгүй залуустай гэрлэснээс хөдөөний малчин залуучуудтай гэрлэсэн дээр шүү охид хүүхнүүдээ
Импортоор эхнэр авах хэмжээнд хүртлээ хөгжингүй баян орон болсон уу?