АНУ-ын Шинэ засгийн газар ажиллаад нэг сар болж байгаа энэ үед CGTN болон Хятадын Ардын их сургууль хамтран "Шинэ эрин" олон улсын харилцааны хүрээлэнгээр дамжуулж, дэлхийн 38 орны 7586 хүнээс санал асуулга явуулсан байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын 63.7 хувь нь АНУ-ын шинэ засгийн газар олон улсын холбогдох байгууллага гэрээнээс дахин гарсан нь дэлхийн засаглалд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Энэ хувь Америкийн уламжлалт холбоотон орнуудын санал асуулгад оролцогчдын дунд 66.7 хувьд хүрчээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын шинэ засгийн газрын олон шинэ бодлогыг мөн түүний уламжлалт холбоотон орнууд, ялангуяа G7-ын орнуудын санал асуулгад оролцогчид эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Судалгаанаас үзэхэд АНУ-аас гадна G7-ын зургаан орны судалгаанд оролцогчдын 57 хувь нь өөрийн улс, АНУ-ын хоёр талын харилцааны хөгжилд гутрангуй байр суурьтай байсан бөгөөд тэдний дунд Герман, Канадын хүмүүс хамгийн их түгшүүртэй санагдсан гэнэ. Хоёр улсын судалгаанд оролцогчдын 66 хувь нь гутрангуй байр суурьтай байжээ.
АНУ-ын шинэ Засгийн газрын гадаад бодлогын дотроос G7-ийн орнуудын хүмүүс тарифын бодлогод хамгийн их санаа зовж байгаа аж.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0