
БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /Reuters/. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах ирэх зургаадугаар сард халаагаа өгөхийн зэрэгцээ тус хорооны гишүүнээс огцорно гэж ОУОХ лхагва гарагт мэдэгджээ.
1976 оны туялзуур сэлэмний Олимпын аварга Т.Бах ОУОХ-г 12 жил удирдсаны эцэст энэ онд албан тушаалаасаа буух гэж байгаа юм. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 20-нд сонгогдох шинэ ерөнхийлөгчид зургаадугаар сарын 23-ны өдөр ажлаа хүлээлгэн өгнө.
“ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл ерөнхийлөгч Томас Бахын ОУОХ-ны гишүүнээс огцрох хүсэлтийг өнөөдөр хүлээн авахаар шийдвэрлэлээ” гэж мэдэгдэлд дурджээ. Өдгөө 71 настай Т.Бах 1991 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд дүрмийн дагуу 80 нас хүртлээ уг албыг хаших боломжтой байв.
Гуравдугаар сарын 20-нд Грект болох ОУОХ-ны чуулганаар Т.Бахын халааг авах хүнийг сонгох юм.
Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж долоон нэр дэвшигч бол Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу, усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн Спортын сайд Кирсти Ковентри, ОУОХ-ны ерөнхийлөгч агсны хүү, Испанийн иргэн Хуан Антонио Самаранч, Олон улсын дугуйн холбооны тэргүүн Давид Лаппартьян, Иорданы хунтайж Фейсал Аль Хуссейн, Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн Моринари Ватанабе, Олон улсын цанын холбоог тэргүүлж буй Йохан Элиаш нар юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
яг үнэндээ парисын олимпын элийрлээс болж огцорч байгаа шдээ,хохь нь
францын сена мөрний баас агаар макароны баастай францын малчдын асгасан баастай холилдоод дэлхий дээр хамгийн өмхий газар юм олимпийг бузарласан шүү
Тэхдээ манай 200 000 нүхэн жорлонтой УБ-аас холоо дээр байсан гэжүгаа биз дээ.
Тэхдээ манай 200 000 нүхэн жорлонтой УБ-аас холоо дээр байсан гэжүгаа биз дээ.
ОУОХорооны санхүүд хийгдсэн аудитын тайлангаар илэрсэн зөрчилүүдийн хариуцлагаа хүлээн огцорч буй. одоо өрсөлдөх 7 хүн , бүс нутагууд нь лобби бүлэг байгуулж ОУОХорооны 164 гишүүнийг хахуульдаж эхэлсэн
ОУ н Олимпийн хөдөлгөөний ариун үзэл санааг бузар улс төртэй хутгасан англосакс сатана чөтгөр шулмуудын савраас салгахгүй бол олимпизм бүрмөсөн устана.