
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Төрт ёсны уламжлал, түмэн олны заншлаар буурал жилээ үдэж, буянт жилээ угтахаар үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэн, хатуу өвлийг энх давж, хаврын урьтай мэнд золгож буй хотол олон Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Монголчууд бид эрт дээр үеэс эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн залбирч, од эрхэс, орчих гарагсыг ажин шинжиж, ахуй амьдрал, ажил үйлсээ таацуулан нийцүүлж, сар шинээ ёслол төгөлдөр тэмдэглэн, ахас ихсээ хүндэтгэн, төр улс, түмэн олноороо учран золгож ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Хүннү гүрнээс хүндэтгэн ёсолж ирсэн Монголын цагаан сар бол монгол үндэстний шинэ оны баяр, хүн бүр нас нэмсний баяр, урган төлжихийн эх, урин хавартай золгож буй монгол түмний баяр юм.
Сар шинийн баяр бол ураг төрлөө таньж, угсаа гарлаа мэдэж, төр улс, түүх соёлоо дээдэлсэн, монгол үндэстний хосгүй үнэт өв, зан заншил, эв эеийн илэрхийлэл болсон үндэсний их баяр ёслол билээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улиран одож буй Модон луу жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 550 мянгуулаа боллоо. Малчин, тариаланч түмний маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн буян хишгээр эрдэнэт мал сүргийн тоо толгой 57 саяар тоологдож, 970 гаруй мянган тн ургац хураан авлаа. Мөн манай улсын эдийн засаг 5 хувиар өсөж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспорт, гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарч, стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн томоохон мега төслүүд хэрэгжиж эхэллээ. Сүр хүчний бэлгэдэл луу жил манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр дээд айлчлалууд амжилттай болж, бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.
Миний Монголын ард иргэд ээ,
Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт ахан дүүс ээ,
Их эзэн Чингис хаан төр улсынхаа сүр хүчийг тунхаглан зарлаж, Хаврын тэргүүн барс сарыг жилийн эхэн хэмээн тогтоож, монгол түмний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ болсон цаг тооллын бэлгэдэл Цагаан сарыг төрт ёсны их баяр ёслол болгон тэмдэглэж, цадиг түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ. Энэхүү төрт ёсны их баяр Монголын цагаан сар бол монголчууд бидний цог хийморийн бэлгэдэл, тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл, өв соёл, үнэт зүйл, оюун санааны дархлаа юм. Тиймээс өвөг дээдсийнхээ аугаа их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх тухай зарлиг гаргасныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Түүнчлэн эх түүхээ судлан шинжилж, ард түмнийхээ хүртээл болгох үүднээс “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг анх удаа бүтээж, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн болон Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтыг дэлхийн улс орнуудад толилуулан, эх түүх, өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа билээ. Тэгвэл энэхүү сар шинийн баяраар “Чингис хаан” үндэсний музейд Их эзэн Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залж, Их хааны өргөөг ард түмэндээ ёслол төгөлдөр нээж байна. Мөн мянган жилийн түүхтэй, эзэн Богд Чингис хааны эрхт төрийн алтан аргамж болсон босоо монгол бичиг маань төр улсдаа эргэн залагдаж, энэ оны эхнээс төрийн албан ёсны хэрэглээ болж байгаад Төрийн тэргүүн баяртай байна.
Монголчууд бидний төрт ёсны олон зууны түүхийг бичиж тэмдэглэж, өвлүүлэн уламжлуулж ирсэн, монгол соёл, оюун санааны дархлаа, тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон монгол бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол хүн бүрийн бахархал байх ёстой. Монгол хүн бүр эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай. Ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ өтгөс буурлууд энх амар, идэр залуус эрдэм чадалтай, хүүхэд багачууд цовоо сэргэлэн, түмэн олон энх тунх, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай. Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Сэтгэгдэл22
Хоосон сүржигнэл яахав, Мэндчилгээгээр хоол хийж идэх биш, Монгол эх ороноо Уранаар хордуулах чинь аймшигтай байна………
Стратегийн ордуудыг идсэн хулгайч нартайгаа эвтэй амьдар гэж энэ өмхий хар пязда тулгаж байгаа юм байна. Түй май пзда минь. Ална шүү чамайг.
Өмссөн малгай энэ тэр байгаа байдал нь Манжийн хаан шиг харагдаад байхийм?
Самэнд буюу Сяо Мень Дао овог бол хятадын Мин улсын хүний овог.
энэ мэдээгээ авч хаяач , хэдэн өдөр байлгах гэсэн юм. ТВ болгоноор улиг болсон нэвтрүүлгээ өдөр шөнөгүй цацах юм. Яах санаатай байдаг юм. 1 удаа 6 жилээр гэдгийн анхдагч биздээ. Дараа нь гишүүнд үзэх гээд байдаг юмуу. ууж идсэнээ нууж хамгаалах санаа байхдаа. Өсөхийн өлөн мөн ч хэцүү өвчин юмдаа
Олигархи баячууддаа ээлжлүүлэн хошногодуулж хүчиндүүлээд ахан дүүсээ амь авраарай гэж орилж байна уу даа мангайсан өмхий хошного чинь. Бид чамтай ах дүү биш.
Дэлхийд эргэлт гарч байна. Америкийн нэгдсэн улсыг сүүлийн 50 жилийн турш мөлжиж ирсэн хятад, европийн холбоо, тайван, солонгос, канад, мексик зэрэг улсын байгуулсан бүлэглэлд хориг арга хэмжээг авна. Нэн ялангуяа маш том мөлжлөг явуулсан хятад, канад, мексик, европийн эсрэг маш хүчтэй худалдааны дайн хийхгүйгээр Америк нэгдсэн улс өөрийн тэргүүлэгч байр сууриа алдахаар байна. Иймд америк нь оростой хамтран эдгээр дайснуудыг дарахаас өөр замгүй болсон. Монгол улсыг мөлжиж ирсэн хятадуудыг цаашид даврааж үл болно. Монголын төрд байгаа хятадын эрлийз гишүүдийг нэн даруухан огцоруулах хэрэгтэй. Монгол улс мөлжлөгөөс гарах хэрэгтэй.
дэлхийд эргэлт гарч байгаа бол Трамп Монголын дархлагдсан хулгайч луйварчин авлигалчин дарга нарыг зайлуулах уу
Манж хятадын өмхий шээс болох Сяо Мен Дао овогт МАН нь Чингисийн алтан ургийнхныг хоморголон алж хядсаныг мартсан уу? Сяо Мень Дао овогт өөрөө Чингис болох гэж мөрөөдөж байна уу. Зайл өмхий хар пязда.
Bayarlalaa,Mongol ylasiig maani hazgai myryi baidalaas ni salgaj ediin zasagiin doroitoloos ni abarch tanii zasaglaj baisan ye men daraagiin erenhii said ikhe hyral ard tymeniihee orolzootoigoor ene ter emh chegchendee erhbis orj odoogiin baidalaar sain saihan l yabj baina gej boddog,hoisdoo ch minii Mongol yndesten sain yabahiin tylgyyr ni ene heden MEGA teselyydiin ard garsan chagt Mongol mini damjiggyi hegjine dee gesen saihan mereedel baina,erhem teriin tergyyndee eryyl enh sain saihaniig hysen mendchilye......................................Mongol mini tegs dyyren mandan badrah boltygai!!!!
Дэлхийд эргэлт гарч байна. Америкийн нэгдсэн улсыг сүүлийн 50 жилийн турш мөлжиж ирсэн хятад, европийн холбоо, тайван, солонгос, канад, мексик зэрэг улсын байгуулсан бүлэглэлд хориг арга хэмжээг авна. Нэн ялангуяа маш том мөлжлөг явуулсан хятад, канад, мексик, европийн эсрэг маш хүчтэй худалдааны дайн хийхгүйгээр Америк нэгдсэн улс өөрийн тэргүүлэгч байр сууриа алдахаар байна. Иймд америк нь оростой хамтран эдгээр дайснуудыг дарахаас өөр замгүй болсон. Монгол улсыг мөлжиж ирсэн хятадуудыг цаашид даврааж үл болно. Монголын төрд байгаа хятадын эрлийз гишүүдийг нэн даруухан огцоруулах хэрэгтэй. Монгол улс мөлжлөгөөс гарах хэрэгтэй.
ZOV
Mexico gej dampuursan uls neg bainaa
ТААТАЙ САЙХАН ТАЛБИУН СЭТГЭЛЭЭР ХҮЛЭЭН АВЛАА. ӨНӨ МӨНХӨД ДЭГЖИН ДЭЭШЭЛЖ АРД ТҮМЭН МИНЬ ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ БОЛТУГАЙ.
Битгий хошного долоогоод бай чи. Хүүрсүг чамаар хошногоо долоолгуулаад юу ч хялайлгахгүй. Харин Сүнээ мэтийн янханууд байсан бол 200-300 саяар шагнах болно.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Үхэр монголчууд МАНАН хулгайч нартаа маш хайртай.
Монголчууд цөөн учир битгий нэгнээ хочилж доош хий
Erenhiilegch maani saihan mendchilgee egyylsen baina,Minii Mongoliin ard tymenii menhiin sahiul bol ard tymeneeree tereen hyndetgej syldendee bisrel mergelee ailtgan negen hyn sig eh saihan Mongoloo hegjuuleh yilsiin chyhaliig yhaarsan ard tymen bilee.getel sine chagt yum bygdiig syymjleh hymyyniig harlyylah gesen ybaigyi yildelyyd herees heterch teriin tergyyniig hyrtel eechlen myygaar helehiig yneheeriin hyleen zebseerch chadahgyi ee!!!bid hoorondoo eb negdeltei baij bye byeen hyndetgej ylas orondoo ajillaj amidrahdaa tebcheertei deerengyileliig ygyisgej ard olonooroo tereen hyndetgej baibal zohino.hediibeer chebyyn chagiin delhii niiteeree chebtei yed amidarch baigaa ni ynen ch Mongolchyyd bid ene chag yeiig asiglan hoorondoo eb enhiig sahin hyrdsan tyrgen hegjih ni chyhal,bidniig hegjiliig aldagdyylah gej bidnees yrbasan hylgai nar olon baih sig baina,ene bygdtei tyystai zeb temchej bainga anhaaran ergen harj yildel bygdtei ni hariuzan toochson ajillah chag boljee..........Teriuin
Teriin tergyyniig myylahiig hezee ch zebtgej chadahgyi ee!!!ard tymeniihee eb negdel ylas orniihoo hegjil debsiliin tergtyyn egneend abch yabaa ydirdagch aa bid myylaad syyj baigaa ni ardchilal sain hegjsen ychiraas ene dee gej harah yy?...tiim bis jijeg byyrai manai ylas sig ergen yydam nytagtai ardyyd bainga eb negdeliig sahih ni chyhal,gadnaas bidniig dalimdyylan orood ireh ,baingiin bidniig tagnyyldan syygaa gyrenyyd ch baisaar l baina,eneederiin bidniig ene egyyleliig ted medej l baidag iimees teriinhee ydirdagchiig muuluulahiig tebchij chadahgyi ee?dahiad ta nar yla&s orniig mini eldeb saltgaanaar muuchlah muuhai haragdyylah gebel syyrin deer chini syldiig chini hiisgeh bolno suu............amaan tataarai balai hymyys ee....................alsdaa ter tymnii telee ajil hiij yabaa negnee myychilah ni hortoi suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!zygeer neg syrjignesen hyn heleegyi bna syy,zyygeer hatgah met tand medregdeh bolno suu....................
Сүржин сда зайл
Humuus Zorigiig yagaad dursaad bdn uchriig baga bagaar oilgoh shg bolloo.urvamtgai hiviramtgai bish chigch zorilgotoi Mgl ulsaa gesen gun bodoltoi aguu udirdagch boloh garaanii n omno aimshigtaigaar alsan bdag.yun hurelsuh elbegdorj chacaganuud bol derged n muu shatriin huu !!!! Odoo uran geed yamarch ashiggui hortoi geree baiguulchaad suuj bna.